Categories
Uncategorized

Бие эрхтнийг бүрэн эрүүлжүүлэх гайхалтай цэгүүд хөлний уланд байдаг. Эдгээр цэгүүдээр олон өвчнийг анагаах боломжтой ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Өдрийн турш бидний хөл маш их ачаалал авсанаас болж өвдөлт мэдрэгддэг. Ялангуяа өндөр өсгийт өмсдөг бүсгүйчүүдэд энэ нь том асуудал болдог. Энэхүү өвдөлтийг хөлийн иллэг хийснээр бүрэн арилгах боломжтой юм.

Хөлийн уланд бие эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөлөх цэгүүд байрладаг бөгөөд иллэг хийснээр цусны эргэлт сайжирч дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлдэг ажээ.

Хөлийн иллэг

Мэдрэлийн захын судаснууд хөлийн уланд байрладаг. Орчин үеийн анагаах ухаанд хөл, гарын иллэгийг эмчилгээндээ өргөнөөр ашигладаг болсон .

Оройн цагаар хөлийн иллэг хийхэд таны биеийн ерөнхий байдал сайжирч, эрч хүчээр сэлбэгдэх болно. Мөн шөнийн нойр бүтэн тайван байж өглөө өөдрөг сэргэх ажээ.

Хөлийн иллэг хийх идэвхтэй цэгүүд:

Хөлийн хуруунд иллэг хийхэд толгойн өвчнийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна. Хөлийн эрхий хуруунд иллэг хийхэд хүзүүний өвчнийг намдаана.

Хамгийн гол нь иллэгээ сайн хийгээрэй. Хөлийн өсгий орчимд иллэг хийхэд уушгины өвчнийг намдаана, жишээ нь амьсгаадаад байхад маш их үр дүнтэй иллэг болдог.

Эрхий хурууны чигт хөлийн улыг илэхэд зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Хөлийн нум орчим иллэг хийхэд элэгний өвчнийг намдаана. Хөлийн улыг бүтэн илэхэд нурууны өвчин намдана. Хөлийг бүхэлд нь хамарсан иллэг хийснээр таны чилж ядарсан хөл амрах болно.

Массаж буюу иллэгийн аргаар хүнийг олон асуудлаас салгаж болдог. Нэн ялангуяа хүний гар болон хөлийн уланд мэдрэлийн маш олон цэг байдаг учраас тодорхой цэгүүдэд дарах байдлаар эрүүл мэнддээ анхаарч, өвчнийг түргэн хугацаанд илааршуулж болдог.

Хөлийн уландаа унтахаас өмнө иллэг хийх нь мэдрэлийн системийг амрааж, бэлгийн дур хүслийг хүртэл нэмэгдүүлэх тустай. Мөн хүний биеийн ерөнхий тэнцвэрийг хадгалж, цусны эргэлтийг сайжруулж, жирэмсэн үед хавагнахгүй байхад эерэг нөлөөтэй болно.

Хөлийн эрхийн хуруунд иллэг хийж, дарах нь уушиг, тархины эрүүл мэндэд тустай ба эрхий, чигчий хуруунаас бусад хуруунуудад иллэг хийх нь шүдний өвчинг анагаадаг. Үүнээс гадна хөлийн аль хэсэг ямар эрхтэнтэй шууд холбоотой байдгийг та дээрх зургаас хараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *