Categories
Uncategorized

Уруул хагарах шалтгаан, сэргийлэх, түргэн эдгээх аргууд. ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Олон шалтгааны улмаас уруул хагардаг. Ихэнхдээ хуурай, хүйтэн газар удаан байх, давстай зүйл их идэх зэргээс болж уруул хатдаг. Мөн уруул хатах өөр шалтгаанаар В витамины дутагдал, мөн таны түрхэж буй уруулын будаг зэргийг нэрлэж болох юм. Хэрвээ таны уруул хатсан бол дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

  1. Галууны тос

Хатсан уруулыг анагаахад хамгийн сайн эм бол галууны өөх, тос гэж хүмүүс ярьдаг. Мэдээж галууны тосыг олоход хэцүү. Гэхдээ бүү санаа зов. Кокосны тос, оливын тос зэрэг ялгаагүй сайн үр дүнтэй байдаг аж. Тиймээс урууландаа эдгээр тосыг өдөрт хэд хэдэн удаа түрхэж байх хэрэгтэй.

  1. Спиртээс татгалз

Та уруулын будаг, гел авахдаа спирт, нефтийн орцтойг хэзээ ч бүү сонгоорой. Тэдгээр нь таны уруулыг бүр илүү хуурайшуулахаас өөр юу ч хийж чадахгүй. Тэгэхээр зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг л хэрэглэ. Дараагийн удаа уруулын будаг, өнгөлөгч гель зэргийг авахдаа орцыг нь сайтар харах хэрэгтэй шүү.

  1. Халуун ногоо, давслаг, хэт халуун зүйлсээс татгалз

Хэт халуун, халуун ногоотой, их давстай зүйлс идэхээс татгалзаарай. Эдгээр нь таны уруулыг хуурайшуулах болно.

  1. Цаг агаарын нөлөөнөөс хамгаалах

Хэт халуун, хүйтэн байх, халуунаас гэнэт хүйтэн нөхцөлд орох зэрэг нь уруул хуурайшихад хүргэдэг. Тиймээс уруулаа гадаад нөхцлөөс хамгаалахын тулд урууландаа гел, тос түрхэх хэрэгтэй.

Витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэх

Кальци, магни агуулсан хоол хүнсийг хэрэглэх

Калци, магни зэрэг нь уруулын арьсны нөхөн төлжилтөнд чухал нөлөөтэй байдаг учир калци, магни ихээр агуулдаг хоол хүнс бүхий сүү, тараг, бяслаг, буурцаг, самрыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй

  1. Усыг их уух

Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух нь уруул хатахаас хамгаалах ба таны биед хэрэгтэй чийгшилийг өгж чадах юм.

Уруул нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгүй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хэчнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй.

Уруул нь дотоод эрхтэний өвчлөл, байнга уруулаа долоох зуршил, уруулаа будахгүй салхинд удаан явах, B2 витамин дутагдах зэргээс болж омголтож, хагардаг. Тиймээс зөөлөн, шинэхэн жимс шиг ягаахан уруултай байя гэвэл өдөр бүр багахан арчилгаа хэрэгтэй.

Уруулаа тослог будгаар будаж, орой заавал цэвэрлэж байх

B2 витаминаар баялаг хүнс хэрэглэх /сүү, бяслаг, өндөгний шар, үхрийн мах, элэг ба амьтдын гэдэс дотрын эрхтэнүүдэд B2 ихээр агуулагддаг/

Омголтож хуурайшсан үед вазелин, эмчилгээний тос түрхэж иллэг хийх

B2 витамины дутагдалд ордог гол шалтгаан нь хоол боловсруулах эрхтэн, элэг өвчилснөөс үүдэн энэ витаминыг ялгаруулах үйл ажиллагаанд өөрчлөлт орох явдал юм. Уруул хагарч, зэвхий саарал өнгөтөй болдог.

Харин хэл гялалзсан гадаргуутай, тод улаан өнгөтэй болно. Амны хөндийн зөөлөн эд нь цайвар саарал өнгөрөөр хучигдан, зовхины зөөлөн эд үрэвсч, нүдний гаднах болон доторх эвэрлэг бүрхүүл гэмтдэг.

Үүнээс болж гэрэлрүү харж чадахгүй болох, хараа муудах зэрэг шинж илэрнэ. В2 витаминыг хэрэглэж эхэлсэн 2 дахь хоногоос эхлэн өвчлөл буурсаар цаашид бүрэн эдгэрэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *