Гурвалжин будаа нь өөртөө их хэмжээний уураг, витамин В, төмөр, магни агуулдаг хэрнээ илчлэг бага учраас эрүүл зөв хоолны дэглэм баримтлахыг хүсдэг хэн бүхэнд хэрэгтэй будаа юм.

Үүнийг мэддэг ч гурвалжин будаагаар хийсэн хоол жаахан амт муутай болчих гээд байдаг талтай шүү дээ. Энэ удаагийн хоолны жороор гурвалжин будаагаар хэрхэн амттай бөгөөд хялбархан хоол хийж болох талаар хүргэж байна.
Орц
3 хүний порц
150 гр гурвалжин будаа
300 гр Үхрийн мах (дөрвөлжилж хэрчинэ)

1 ш Сонгино дунд зэргийн хэмжээтэй (жижиглэн хэрчиж бэлдэнэ)
2 амны халбага Улаан лоолийн сүмс
2 хумс сармис
1 ш лууван (тёркоор үрж бэлдэнэ)
2-3 амны халбага ургамлын тос

Хийх арга
Эхлээд гурвалжин будаагаа угаагаад тавган дээр тараагаад хатаагаарай.
Хоол хийх савандаа ургамлын тосоо хийгээд хэрчсэн сонгино, мах, луувангаа хийж хуурна. Хэсэг хугацааны дараа улаан лоолийн сүмсээ нэмээд сайтар холино.

Хуурсан мах, ногоон дээрээ хатаасан будаагаа хийгээд халуун ус нэмнэ. Усаа будаагаа дөнгөж далдлах төдий хийхэд л хангалттай шүү. Дээр нь нэмээд давс, перец зэрэг өөрийн хүссэн амтлагчаасаа бага бага хийгээрэй.
Ингээд таглаад зөөлөн гал дээр жигнэх маягаар 10-15 минут орчим болгоно.
5. Хоолоо бэлэн болсных нь дараа сармисаа нэмж хийгээрэй.

Тарианы сагаг нь дулаанд дуртай ургамал юм. Түүний үр хөрсний температур 7-8 С° хүрэхэд ургаж эхлэх боловч 15-30 С°-д ургалт илүү сайн явагддаг. Тарианы сагагийн соёолж нь хүйтэнд маш мэдрэмтгий ба -2 С° температурт гэмтэж, -4 С°-д үхдэг. 12 С°-с бага, 30 С°-с их температурт ургалт мууддаг.
Цэцэглэлт ба үр үүсч боловсрох үеийн оптимум температур 17-25 С° бөгөөд агаарын харьцангуй чийг 50 хувиас багагүй байх шаардлагатай. Энэ үедээ гэрэлийг ихээр шаарддаг. Тарианы сагаг нь үржил шимтэй, хөнгөн агааржилт сайтай хөрсөнд хурдан ургадаг. Хатаах үйлчилгээтэй салхинаас хамгаалсан ойгоор хүрээлэгдсэн, нуур цөөрмийн ойролцоох талбайд ургац арвин өгдөг.

Тарианы сагаг нь хүчиллэгийг тэсвэрлэх чадвартай ч бага хүчиллэг, саармаг уруу дөхсөн хөрсөнд илүү ургадаг. Тарианы сагаг нь чийгэнд дуртай ургамал ба энэ үзүүлэлтээрээ амуу тариануудаас нэгдүгээрт орно. Хөрсний чийглэг 20-30% ба оптимум температурт нэгэн зэрэг хурдан соёолдог.
Сэлгээ
Тарианы сагагийн сайн өмнөгчүүдэд эрдэнэ шиш, төмс, чихрийн манжин, буурцагт ургамлууд багтдаг. Тарианы сагагийг рапс, гич, наран цэцэгийн дараа тариалахаас зайлсхийх хэрэгтэй.

Учир нь эдгээр ургамлын унацын ургалт идэвхитэй явагдах ба тэдгээрийг тарианы сагаг тариалсан талбайд хянах боломжгүй байдагт оршино. Тарианы сагаг нь эрдэс тэжээлийн, ялангуяа фосфатын хүчтэй хэрэглэгч тул түүний дараа тариалах ургамлын сонголтыг зөв хийх нь чухал.
Боловсорч гүйцсэн тарианы сагаг хялбар асгарах тул дараачийн тарималын үед сагагийн унацын ургалт явагдана гэдгийг мөн тооцох хэрэгтэй. Тарианы сагаг нь бусад ургамалтай харьцуулахад бага хамжээний органик массыг үлдээх ба энэ нь хөрсийг хучлагагүй үлдээж элэгдэлд өртөх магадлалыг нэмэгдүүлнэ. Иймд сагагын дараа талбайд хучлага үүсгэх үет таримал (улаан буудай, арвай г.м.) тариалах нь илүү зохимжтой.

Мөн үет тарималд сагагийн унацыг хянах гербицидын сонголт бий. Тарианы сагаг өвчинд нэрвэгдэх асуудал ховор тохиолдогч ч урьдчилан сэргийлэх зорилгоор түүний дахин тариалах интервалыг 3 жилээс багагүй байлгахыг зөвлөдөг.
Үрэлгээ
Олон хүчин зүйлээс хамааран нэг га талбайд 30 – 90 кг үр ноогдуулан тариалдаг.
Хөрсний шинж чанар ба тариалалтын хугацаанаас хамаарч үрийг суулгах гүнийг тодорхойлох ба шаварлаг хүнд хөрсөнд 2-5 см, түргэн хатдаг хөнгөн хөрсөнд 6-7 см, их хуурай тохиолдолд 8-10 см гүнд суулгах болох ч 5 см-с илүү гүнд суулгахыг зөвлөдөггүй. Хугацааны хувьд хөрсний үрийн суултын гүн 12-15 С температуртай болж халсан үед тариалалтыг хийхэд тохимромжтой.

Тарианы сагагийг бусад зусах тарималуудын хамгийн сүүлд тариалдаг ба энэ нь үрлэх төхөөрөмжийн ажлын ачаалалд эерэгээр нөлөөлдөг. Манай оронтой ойролцоо өргөрөгт оршдог АНУ-ын Хойд Дакота мужын тариаланчид, сагагийг 5-р сарын 25-с 6-р сарын 10-ны хооронд үрэлдэг.
Бордолт
Нэг тн үр ба мөн хэмжээний ногоон масс бий болоход азот 44 кг, фосфор 25 кг, кали 75 кг шаардагдана. Тарианы сагагийн эерэг тал нь хөрсөнд агуулдагдах муу уусдаг фосфатуудыг шингээх чадвартай байдагт орших ба түүний энэ чадавхи үетэний овгийн ургамлуудтай харьцуулахад дөрөв дахин их байдаг.
