Categories
Uncategorized

Амралтын өдөр гэртээ хамгийн амттай төмсний хучмал хийх арга. Маш хурдан болдог, салахын аргагүй амттай

Гэрийн мундаг эзэгтэй нар минь хол хориотой үед гэртээ ямар хоол хийх вэ гэж бодож байна уу?

Амархан, амттай хоол бол төмсний хучмал шүү.

Хоолны орц : Төмс , давс , сүү , масло , давс , перц , өөрийн хийхийг хүссэн амтлагч , өндөг /1ш/

Соусны орц : бульон / шар цаастай жижиг 1ш/ , гурил

Хийх арга :

Төмсөө давстай усанд чанана

Бага зэрэг сүү маслоор амталж нухана. Сүүгээ ихдүүлвэл төмсний нухаш урсах талтай.

Татсан эсвэл машиндсан махаа давс, перц, болон өөр дуртай амтлагчаараа амтлаад 1 өндөг нэмж сайн хутгана.

Тэгээд жигнэх савны ёроол махаа тавиад дээрээс нь төмсний нухашаараа хучаад духовкандаа 200 градуст 35-40 мин жигнэнэ.

Соус хийх арга : Махны шөл эсвэл үхрийн махны бульон давс перц хийгээд амтлаад буцалгана. Тусд нь жаахан хүйтэн усанд жоохон гурил хольж хутгаад махны шөлөндөө хийж өтгөртөл нь бутсалгана. Сайн хутгаарай.

Төмс нь хүнсний ногооны нэг төрөл бөгөөд олон наст ургамал юм. Хүмүүсийн иддэг төмс нь төмсний ургамлын газрын хөрсөн дор ургадаг болцуу юм. Энэ нь голдуу бор эсвэл ягаавтар хальстай, доторх хэсэг нь цагаан, шар өнгөтэй байна. Төмс нь Андын нуруу, Перу гэсэн өндөрлөг, сэрүүн газраас гаралтай.

Хүн төрөлхтөн 7000 жилийн өмнөөс хүнсэнд хэрэглэхээр тарьж ургуулж байжээ. 1500 оны үед Өмнөд Америкт ирсэн Европчууд буцахдаа төмсийг авч яван Европт дэлгэрүүлсэн байна.

Хүмүүсийн өргөн хэрэглээний хүнсний ногоо болох хүртэл 200 жил зарцуулсан байна. 1780 оноос Ирландын фермерүүд төмсийг үржил шим муутай хөрсөнд ч сайн ургадаг учраас тариалах болжээ. Төмсийг чанах, шарах зэргээр болгож иднэ.

Төмсний цэцэг ойрхон. Зүүн Сибирь

Маш олон сортын төмс байдаг ч үндсэн дөрвөн төрөлд хуваагддаг байна. Үүнд: хүнсний, техникийн, үрийн, бүх чиглэлийн. Эдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэдэг нь хүнсний зориулалттай бөөрөнхий хэлбэртэй төмс.

Энэ сортын төмсний 12 – 16 хувь нь крахмал буюу цардуул, С аминдэмийг агуулдаг. Харин техникийн зориулалттай төмсний цардуул нь харьцангуй их 18 хувиас дээш агууламжтай байдаг юм.

Хүнсний зориулалт бүхий төмс нь хүний биед онцгой ач холбогдолтой.

Цусны даралт бууруулах, ходоодны шарх үрэвсэл, гэдэсний түгжрээ, түлэгдлийн шарх болон арьсны намарс буюу экземийг эмчлэхэд уламжлалт ардын эмнэлэгт өргөн хэрэглэж ирсэн. Үүнээс гадна төмс нь бөөрөнхий байцаа, шар луувангаас хоёроос гурав дахин илүү илчлэг чанартай байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *