Categories
Uncategorized

Цаасан аяганд халуун зүйл хийхэд маш олон тооны микро хуванцар хэсгүүд уух зүйлтэй холилддог. Тухайлбал… ЗААВАЛ УНШААРАЙ

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ нэг удаагийн цаасан аягыг ихээр хэрэглэх болсон.

Бидний ихэнх нь хуванцар материал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар мэддэг ч цаасан аяга ч мөн сөргөөр нөлөөлж болохыг тэр бүр мэддэггүй болов уу.

Цаас газрын хөрсөнд 2-6 долоо хоногийн хугацаанд шингэдэг учир хүмүүс цаасан аягыг байгальд ээлтэй гэж боддог. Гэвч уух зүйлийг цаасан аяганд нэвчүүлж, асгаруулахгүй барихын тулд цаасан аягыг үйлдвэрлэхдээ полиэтилен /PE/ хэмээх материалаар бүрдэг байна. Тиймээс нэр нь л цаасан болохоос угтаа бол хуванцар аяга л хэрэглэдэг байх нь.

Энэтхэг улсын Kharagpur технологийн хүрээлэнгийн дэд профессор Sudha Goel уг туршилтын хүрээнд таван төрлийн цаасан аяганд судалгаа хийсэн бөгөөд дөрвийг нь өндөр нягтшилтай пластик материалаар бүрсэн байв.

Ингээд аяганд 85-90 хэмийн 100 миллилитр халуун уух зүйл хийж, 15 минутын туршид дурангаар ажиглахад микро хуванцар хэсгүүд уух зүйлд нэвчиж байсан аж.

Эдгээр хуванцар хэсгүүдийн тоог хэмжихэд 100 миллилитр халуун уух зүйлд 25’000 гаруй ширхэг микро хуванцар хэсгүүд нэвчсэн байжээ.

Хэрэв хүн өдөрт гурван удаа цаасан аяганд халуун кофе, цай уудаг гэж үзвэл нүдэнд үл үзэгдэх 75’000 гаруй микро хуванцар хэсгүүдийг уух зүйлтэйгээ хамт уудаг гэсэн үг юм.

Тиймээс өөрийн эрүүл мэнд болон байгаль орчныхоо төлөө нэг удаагийн цаасан аягыг хэрэглээнээсээ хасаарай гэж зөвлөе.

Цаасаар хийсэн нэг удаагийн хоолны сав, аяга нь ижил зориулалттай хуванцар сав, гялгар уут хэрэглэхээс илүү байгальд ээлтэй ухаалаг сонголт гэж та боддог уу?

Би ч бас өмнө нь цаасан аяга нь хялбархан биологийн урвалд орж задрах боломжтой учир хүрээлэн буй орчинд аюулгүй гэж боддог байсан юм.

Гэхдээ Хятадад нэг удаагийн хоолны сав, баглаа боодол борлуулдаг компанид ажилласан хагас жилийн хугацаанд бүх төрлийн нэг хэрэглээний баглаа боодол яаж сайхан сурталчилсан байлаа ч байгальд ямар ч ээлгүй болохыг ойлгосон.

Тэр дундаа бидний байгальд ээлтэй байх гэж бодон андуурч хэрэглэдэг нэг хэрэглээний цаасан аяга нь хуванцар аягатай ижил хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй гэдгийг та мэдэх үү?

Орчин үед хөгжингүй гэж нэрлэгдэх улс орны хүмүүс хуванцар нэг удаагийн уут, аяга, савны хэрэглээнээс татгалзаж оронд нь цаасан эсвэл биологийн задралд ордог (Biodegradable) түүхий эдээр хийгдсэн нэг удаагийн савыг түлхүү хэрэглэхийг зорьдог бас хичээдэг болсон.

Нэг хэрэглээний савны загварууд

Нэг хэрэглээний савны загваруудХувийн зургийн цомогноос

Үүнийгээ шинэ дэвшингүй, байгаль орчинд ээлтэй шийдэл гэж харж байгаа боловч яг үнэндээ энэ нь нөгөө л бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн үйлдвэрлэгч, худалдагчдын шинэ арга барил юм. Нэг хэрэглээний ямар ч зүйлс байгаль дэлхийд хор хохиролтой.

Biodegradable буюу биологийн задралд ордог гэх нэг удаагийн савнууд нь энгийн цаасан эсвэл хуванцар савнаас хамаагүй үнэтэй байдаг тул хоолны газрууд тийм ч өргөнөөр ашиглаад байж чаддаггүй. Энэ талаар дараа дараагийн нийтлэлдээ илүү дэлгэрэнгүй бичье.

Тиймээс хоолны бизнесүүд ч, хэрэглэгчид бид өөрсдөө ч арай хямд үнэтэй, байгальд хор нөлөө багатай юм гэж итгэн цаасан аяга, савыг хоол ундны савлагааны зориулалтаар түлхүү хэрэглэх болсон билээ.

Жишээл нь: Кофе, цай, халуун шоколадны зориулалттай цаасан аяга, бэлэн хоолны аяга, шөлний аяга, цаасан таваг, бентобокс буюу хоол савлах дөрвөлжин цаасан савнууд гэх мэт.

Хэрэв эдгээр цаасан савнууд нь дан ганц цаасаар хийгдсэн байсан бол чийг авах, ус, шөлтэй хоол хүрэх төдийд норж, шалчийгаад хэлбэр дүрсээ алдаад цоорох байсан юм.

Гэтэл дээр дурдсан цаасан аяга, савнуудад халуун хоол, уух зүйлс хийж болоод байгаагийн шалтгаан нь эдгээр цааснууд нь дотроо полиэтилэн (polyethylene – PE plastic) буюу түүхий газрын тосны хийнээс гарган авсан хуванцар гялгар нимгэн бүрхүүл наасан буюу тийм гялгар түрхлэгтэй байдагтай холбоотой юм. Энэхүү полиэтилэнээр гялгар уут бас хийдэг.

Нүүдэлчин Панда

PE хуванцар түрхлэгтэй нэг хэрэглээний цаасан хоолны сав. Буцалсан ус хийгээд хэд хэд халаагаад 24 цаг байлгахад хэлбэр дүрсээ алдаагүй бас цоороогүй байдал

PE хуванцар түрхлэгтэй нэг хэрэглээний цаасан хоолны сав. Буцалсан ус хийгээд хэд хэд халаагаад 24 цаг байлгахад хэлбэр дүрсээ алдаагүй бас цоороогүй байдалМиний хувийн зургийн цомог ба туршилт

Энэхүү полиэтилэнээр гялгар уут бас хийдэг. Полиэтилэн гялгар уут нь дунджаар бидний амьдралд 12 минут хэрэглэгдэх настай байдаг хэр нь байгаль дээр задрахгүй 500-1000 жил болох чадвартай гэж Аутлайн (The Outline) цахим сэтгүүл болон Шинжлэх ухааны боловсролын Дэвидсон институтийн (Davidson Institute of Science education) цахим хуудсан дээрээс уншлаа.

Гялгар уутыг анх 1965 онд ой модыг их хэмжээгээр устгаад байсан цаасан баглаа боодлын хэрэглээг багасгаж байгаль дэлхийгээ аврах зорилгоор бүтээж, цаасан уутыг бодвол дахин хэрэглэгдэх боломжтой гэж сурталчлан өргөнөөр хэрэглэж эхэлсэн байгаа юм. Харин тэгтэл хүссэн зүйл маань одоо бидний хүзүүгээр ороочихоод байна.

Нэг хэрэглээний аяган дотор хэрэглэгддэг энэхүү полиэтилэн гялгар бүрхүүл нь ус, шингэнийг цаасан гадаргуугаас тусгаарлаж байдаг болохоор цаасан аяга, савнууд норж хэлбэр дүрсээ алддаггүй.

Мэдээж удаан ус дотор нь хийхэд нороод цоордог цаасан аяганууд бий. Энэ нь зүгээр л хямдхан үнээр авсан аяга болохоор үйлдвэрээс материалаа хэмнээд цаасан дээрх полиэтилэн гялгар уутан гадаргуу нимгэхэн тавьсан байна гэсэн үг.

Цаасан аягыг дотор нь дан ханатай болон давхар ханатай гэж ангилна. 1 ханатай аяга нимгэн учир халуун шингэн зүйл аяганд хийхэд гар халаад барьж болдоггүй. Тиймээс кофены аяганд давхар ханатай аяга ашигладаг бөгөөд дотор нь PE буюу полиэтилэнийг 2 давхар түрхдэг.

Зүүн гарт дан ханатай, баруун гарт давхар ханатай нэг хэрэглээний аяга

Зүүн гарт дан ханатай, баруун гарт давхар ханатай нэг хэрэглээний аягаwww.bagasseproduct.com

Яагаад бид нэг хэрэглээний цаасан аяга, хоолны савнаас аль болох татгалзах ёстой вэ?

A1. Полиэтилэн гялгар бүрхүүл аяганы дотор байгаа учраас бүх цаасан аяга, хоолны савнууд нь үнэн хэрэгтээ хуванцар сав, уутнаас ялгаагүй байгальд биологийн задралд орохгүй олон зуун жил болох боломжтой юм.

A2. Энэхүү полиэтилэн гялгар бүрхүүлээс нь цаасан аяганы цаасыг тийм ч амар салгах боломжгүй болохоор цаасан аягыг энгийн цаасан ном, сонин, хайрцагууд шиг дахин боловсруулж 00 цаас гэх мэт бүтээгдэхүүн болгох боломжгүй. Мөн дотор нь чихэрлэг наалдамхай шингэн төрлийн зүйлс хийгээд хэдийн бохирлосон байдаг болохоор дахин боловсруулж болдоггүй байна.

A3. Зах зээл дээр үйлдвэрлэгдэж байгаа дийлэнх цаасан аягыг дахин боловсруулсан цааснаас биш, модноос гаргадаг цаасаар хийдэг.

2019 оны хэмжээнд дэлхий даяар ойролцоогоор 264 тэрбум цаасан аяга үйлдвэрлэгдсэн гэх мэдээ байна. Жил бүр цаасан аяга үйлдвэрлэхэд зориулж 6.5 сая мод тайрч байна. Мөн аяга үйлдвэрлэх эхнээсээ эцэс хүртэлх шат дамжлагад 15 тэрбум орчим литр ус жил бүр хэрэглэгддэг.

Олон улсын зах зээл судалгааны АйМарк Групп (Imarc Group)

A4. Цаасан аягыг цагаан өнгөтэй болгож өнгө будагт оруулахад хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй химийн бодисуудыг ашигладаг.

A5. Цаасан аяганы дотор талын полиэтилэн нь үнэндээ халуунд тэсвэртэй хуванцар биш юм. Саяхны нэгэн шинжилгээгээр цаасан аяганд 85-90 хэмтэй халуун цэвэр ус хийгээд 15 минут болгоход цаасан аяганы полиэтилэн нь хүнд метал болон 25,000 гаруй бичил хуванцар эдийг аяган дотор байгаа шингэн рүү оруулжээ.

Хэрэв ийм хүнд метал орсон шингэн зүйлс урт хугацаанд, байнга хэрэглэвэл хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй. Өдөрт 3 удаа цаасан аяганд халуун кофе, цай уудаг хүн биедээ 75,000 ширхэг бичил хуванцар ууна гэсэн үг

Энэтхэгийн технологийн хүрээлэнгийн судалгааны удирдагч, туслах профессор Судха Гоэль (Sudha Goel)

QТэгэхээр бидэнд ямар шийдлүүд байна вэ?

AХамгийн оновчтой шийдэл бол ерөөсөө л нэг хэрэглээний аливаа зүйлсээс аль болох татгалзаж байх арга. Та ганцаараа татгалзлаа гээд онцын өөрчлөлт, ялгаа байхгүй дээ гэж бодох хэрэггүй. Ганц би ганц удаа ганц хоёр ширхэг сав хэрэглэлээ гээд яав л гэж дээ гэсэн бодолтой олон зуун сая хүмүүс байгаа болохоор одоо хүрээлэн буй орчны бохирдол утгаа алдах хэмжээнд хүрээд байна.

AДалайд дусал нэмэр гэдэг болохоор боломж нь байвал та нэг удаагийн аяга, уут, сав баглаа боодлын хэрэглээнээс татгалзаж байгаарай.

AӨөрийн гэсэн зөөврийн олон удаа хэрэглэх аягаа байнга биедээ авч явж болно.

AОдоо хөгжингүй орнуудад зарим кофе шопуудад өөрсдийн аягатайгаа ирээд кофегоо авч явахаар савлуулбал тодорхой хэмжээний хямдрал олгодог болсон гэнэ.

AКофе замаараа авч явна гэхээс илүүтэй кофе шопдоо тайван амгалан сууж байгаад шаазан аяганаас уучих. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

AХоолыг ч бас савлуулж хүргэлтээр авахгүй, өөрсдөө хийгээд үгүй бол тийм хол биш, бас цаг зав нь байгаа бол хоолны газар нь очоод идэцгээчихэж болно. Замдаа алхаад биеийн чилээгээ гаргачихна. Ашигтай.

AБи бас боддог юм… Олон салбартай кофе шопууд, түргэн үйлчилгээний дэлгүүрүүд ирээдүйд өөрсдийн зарж буй уух зүйлсийг нэг хэрэглээний аяганд бус худалдан авагчаас барьцаа мөнгө аваад олон хэрэглэж болдог метал, шаазан гоё түрээсийн аяганд хийж өгч явуулдаг болчихвол зүгээр юм шиг ээ.

Бүх олон удаагийн аягануудаа бүгдийг нь кодлоод уух зүйл зарахдаа үнэнд нь аяганы барьцаа мөнгийг шингээгээд өгчихнө. Хэрэглэгч нэг салбараас авсан тэрхүү аягаа хэрэглэж яваад замд таарсан өөр нэгэн салбарт оруулж өгөөд барьцаа мөнгөө авчихдаг болбол байгаль орчинд их нэмэртэй болов уу.

AЯг үүнтэй ижил дугуй түрээсэлдэг үйлчилгээ шиг аяга түрээслэх үйлчилгээ, утасны аппликэйшн хийсэн компани Англид байгаа юм байна.

AЗайрмагийн аяга шиг доторх кофег нь уучхаад идэж болдог аяга бас хийсэн гэнэ. Энэ мэт байгальд ээлтэй аргууд улам дэлгэрээсэй.

Иймэрхүү олон удаа хэрэглэж болдог түрээсийн аягаар үйлчилдэг болчихвол гоё биз дээ?

Иймэрхүү олон удаа хэрэглэж болдог түрээсийн аягаар үйлчилдэг болчихвол гоё биз дээ?www.eater.com

Эцэст нь хэлэхэд хүн бүр дор бүрнээ олон удаа хэрэглэж болох эд зүйлээр орлуулж болох нэг хэрэглээний зүйлсээс татгалзаж байвал хүрээлэн буй орчинд мөн санхүүд ч хэмнэлттэй байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *