Categories
Uncategorized

Өглөөний цай, оройн хоолонд амт нэмэх өргөст хэмхийн салат хийх маш амархан жор ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Энэ салат нь хийхэд тун амархан бөгөөд ямар ч хоолонд хачир болгоход тохиромжтой.

Тайлбар:

х.х – хоолны халбага 15мл

ц.х – цайны халбага 5 мл

Орц:

Өргөст хэмх – 2 ш /дундаж/

Сахар – 2 х.х Соя соус – 2 х.х

Будааны цуу – 3 х.х

Гүнжидийн тос – 1 х.х

Давс – 1/4 ц.х

Сонгино – 1ш

Сармис – 1ш

Хийх заавар:

1. Сахар, соя соус, будааны цуу, гүнжидийн тос, давс, сонгино, сармисаа хольж, соусаа бэлдэнэ.

2. Өргөст хэмхээ угаагаад элдүүрээр цохиж бяцална. Хэрэв элдүүрээр цохиод бяцрахгүй бол хутгаар хувааж байгаад цохиж болно.

3. Өргөст хэмхээ соусандаа сайтар хутгаад боллоо.

Өргөст хэмх нь тарьж ургуулахад янз бүрийн нэмэлт бордоо шаардаад байхгүй, болгож идэх шаардлагагүй шууд хэрэглэх боломжтой маш амар хүнсний ногоо боловч ашиг тусыг нь тоочоод барахгүй маш хэрэгтэй хүнс юм.

Өргөс хэмхийг 10 мянга гаруй жилийн тэртээгээс анх Зүүн өмнөд Азийнхан хүнсэндээ хэрэглэж эхэлсэн бөгөөд Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн бусад орноос эртний Грек, Египет, Ром руу тархаж улмаар Европ даяар хэрэглэх болжээ.

Эрүүл мэнд

Өргөст хэмх нь дараах эрдэс бодисуудыг өөртөө агуулж байна. 95-96 хувь нь ус, Витамин В3 элбэг, Гамма липолений хүчил, Фитостерол, Кали элбэг, Витамин С 5-10 мг, В1, Витамин А, С, фолик хүчил, эслэгээр баялаг. 100 гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм.

Өргөст хэмх нь хөхний, түрүү булчирхайн болон өндгөвчний хорт хавдрын эрсдлийг бууруулж чаддаг.

Кофе ууж сэргэхийн оронд нэг өргөст хэмх идээрэй. Өргөст хэмхэнд агуулагдах В витамин болон нүүрс ус сэргэг байхад чинь тусална.

Өдрийн турш хангалттай ус ууж амжаагүй бол өргөст хэмх ид. Өргөст хэмхний 90 хувь нь ус учраас таны алдсан усыг нөхөж, биеийг тань чийгшүүлж чадна.

Ядарсан үедээ халуун устай ваннанд хэвтэх сайхан шүү. Харин гарч ирээд нүүр, биеэ тольдон харах гэтэл уур тогтчихсон байдаг. Үүнийг зүссэн өргөст хэмхээр шийдэж болно. Зүссэн өргөст хэмхээр толио арччихвал дараагийн удаа ч ус тогтохоо болино.

Шарталт ангижрахад ч өргөст хэмх хэрэгтэй. Унтахын өмнө өргөст хэмх идчихвэл өглөө толгой өвдөхгүй, сэргэг байдаг. Энэ нь согтууруулах ундааны нөлөөг багасгаж, биед хангалттай шингэнийг бий болгож, шартахаас хамгаалж байна гэсэн үг.

Өргөст хэмхэнд агуулагддаг ус таны биеэс хорт бодисыг цэвэрлээд гардаг. Өргөст хэмх байнга идэх нь бөөрний чулууг хүртэл хөөдөг гэлцдэг.

Хүний өдөрт авах ёстой витаминуудын бараг дийлэнх нь өргөст хэмхэнд агуулагдаж байдаг. А, В, С витамин агуулдаг учир өдөр тутамдаа хэрэглэж заншвал эрч хүчээ алдахгүй. Бууцай болон луувантай хольж шүүс хийвэл витаминлаг чанарыг нь илүү хүртэх боломжтой.

Өргөст хэмх нь шээсэн дэх хүчлийн хэмжээг бууруулдаг учир бөөрийг эрүүл байлгахад тустай.

Хооллох боломжгүй үед урьдчилаад зүсч бэлдсэн өргөст хэмх идээрэй. Энэ нь өлсгөх мэдрэмжийг мартуулж, их идэхээс сэргийлнэ.

Халуун ногоотой, хурц үнэртэй хоол идсэний дараа бохь, чихэр байхгүй тохиолдолд хэдэн зүсэм өргөст хэмх тагнайндаа наагаад 30 секунд хүлээж байгаад авчих. Энэ нь амнаас эвгүй үнэр үнэртэхээс сэргийлж, амны хөндий дэх нянг устгаж өгнө

Ус ихтэй, бага калоритой учир жингээ хасах гэж байгаа хүмүүст санал болгох хамгийн гол хүнс бол өргөст хэмх. Хэрвээ өргөст хэмх идэх тийм ч дуртай биш бол тослог багатай тарагтай хольж идэхийг зөвлөе. Мөн өргөст хэмх нь хоол боловсруулалтад ч сайнаар нөлөөлдөг байна

Нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд хазуулсан үед тухайн хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай.

Харин гарч ирээд нүүр, биеэ тольдон харах гэтэл уур тогтчихсон байдаг. Үүнийг зүссэн өргөст хэмхээр шийдэж болно. Зүссэн өргөст хэмхээр толио арччихвал дараагийн удаа ч ус тогтохоо болино.

Ахуйн ач тус

Жижиг хорхойнууд цэцгийн саваар чинь нэг цуглаад байна уу? Тэгвэл өргөст хэмх зүсээд цэцгийн саваа тойруулаад тавьчихвал дахин хорхой цуглахгүй.

Өглөө гэрээсээ гарах гээд яарч байхад гутал өнгөлөгч байхгүйг анзаарсан бол сандрах хэрэггүй. Зүсэм өргөст хэмхээр гутлаа арчвал гутал өнгөлөгчөөс ч дутахааргүй гялалзуулж, гутлан дээр ус тогтоодоггүй давуу талтай.

Усанд орсны дараа угаалгын өрөөний толинд уур тогтсон байдаг. Үүнийг зүссэн өргөст хэмхээр шийдэж болно. Зүссэн өргөст хэмхээр толио арччихвал дараагийн удаа ч ус тогтохоо болино.

Гоо сайхан

Арьс хуурайшаад будаг шингэхгүй, нүдний доогуур хөхрөөд байвал унтахын өмнө уртаар нь нимгэн зүссэн өргөст хэмхээр нүүрэндээ маск тавиарай. Өргөст хэмхийн маск нь арьсанд чийгшил өгч, өнгийг сэргээдэг

Шар хөөрөөд байвал өргөст хэмх ид.

Арьс тань наранд түлэгдсэн бол өргөст хэмх хэрчээд тавьж болно.

Өргөст хэмх нүд сэргээнэ. Хүйтэн өргөст хэмхийг хэрчээд нүдэн дээрээ тавихад хавдрыг буулгахаас гадна, нүд онгойх мэт мэдрэмж төрүүлнэ.

Өргөст хэмхэнд агуулагдаг силика нь үс, хумсыг гялалзуулж, бат бөх болгохоос гадна үсийг хурдан ургуулдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *