Өнгөрсөн зун Эрдэнэт хотод ээжийгээ нэгэн ачтай буянтай хувийн эмнэлэгт сахиж байхдаа, судас барьж бүх оношийг үнэн зөв хэлдэг, залуухан сайхан бүсгүй, мундаг эмчээс энэхүү зөвлөгөөг авсан юм.

Ер нь миний толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг л дөө. Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал гэх онош. Би багаасаа малгай өмсөх дургүй нөхөр байсан юм.
Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна.

Эмчилгээг хийхийн тулд дараах зүйлсийг бэлдээрэй:
1 кг самар ястай нь нунтаглаж,
1 литр 40% архинд хольж,
21 хоног харанхуй газар дарна.
Улмаар шүүж аваад өдөрт 15гр хоолны дараа өдрийн 3 удаа ууна.
Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг. Өдрийн цагт гадуур ажилтай үед гаргаад уух боломжгүй санагдсан.

Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм.
Би энэхүү эмчилгээг биеэр мэдэрч үр дүнг нь үзэж байгаа тул та нартайгаа хуваалцъя ! Өнгөрсөн зун Эрдэнэт хотод ээжийгээ нэгэн ачтай буянтай хувийн эмнэлэгт сахиж байхдаа, судас барьж бүх оношийг үнэн зөв хэлдэг залуухан сайхан бүсгүй ,мундаг эмчээс энэхүү зөвлөгөөг авсан юм.

Ер нь миний толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг л дөө. Өвчин намдаах эмийг бол уух бус иддэг байлаа. Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал. Би багаасаа малгай өмсөх дургүй нөхөр байсан юм. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна.
Энэхүү эмчилгээг хийхийн тулд:1 кг самар ястай нь нунтаглаж ( чөмгөнд архи шингэх ёстой ),1 литр 40% архинд хольж, 21 хоног харанхуй газар шилэн саванд дарна.

21 хоногийн дараа сайтар шахаж шүүж авахад 350-400гр хиртэй самрын тос хөвсөн хүрэн бор өнгийн болсон архи бэлэн болно.
За тэгээд дунд нь таслахгүй уух нь хамгийн чухал шүү. Өдөрт 15-20 граммаар хоолны дараа өдрийн 3 удаа ууна. Жич: Эмчилгээнд хэрэглэж байгаа болохоор сайн чанартай архи сонгоорой. Учир муухан спирттэй архи спирт илүү үнэртэж амтагддаг юм байна лээ. Харин сайн архиар дархад спирт амтагдахгүй самар илүү үнэртэж амтагддаг юм шүү!

Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг.( Өдрийн цагт гадуур ажилтай үед гаргаад уух боломжгүй санагдсан. Харин гэртээ бол ОК.)
Хамгийн чухал нь таслахгүй мартахгүй ууж байж үр дүнтэй шүү! Эхний эмчилгээний үед хууч хөдөлж толгой өвдөж хэд хоносон харин тэр нь уг үндсийг нь эмчилж байгаа нь юм билээ.
Түүнээс хойш ямар ч хүнд үе яаж ч ядарсан ахиж толгойн эм уухаа больсон доо. Мэдээж ханиад гэх мэтчилэн өвчин тусуул өвдөж л таарна л даа.

Ид шидтэй мэт ойлгож болохгүй шүү. Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Гэвч би 2 сард нэг уусан. Одоогоор би 4 курс уусан.
Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм. За та нарын хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байх гээд бичлээ. Гэгээн оюундаа хэрэгтэйг нь тунгаан биз дээ.. Цөөхөн Монголчууд бид эрүүл энх урт удаан наслах болтугай !

Зул. С.