Categories
Uncategorized

Сэвэгзармаар гайхалттай амттай хоол хийх жор ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Сэвэгзарам нь витамин в, төмөр, магни, кали, уураг, эслэгээр нэн баялаг бөгөөд алдарт Health сэтгүүлд дэлхий дээрх хамгийн эрүүл таван хүнсний нэгдүгээрт орсон хүнсний бүтээгдэхүүн юм.

Үүгээр хоол хийж идэх нь маш амархнаас гадна, амттай болдог. Энэ удаад улаан сэвэгзармаар хурдан болдог, энгийн шөл хийх аргыг орууллаа. (2 хүний порц)

Орц:

Сонгино – 1ш

Сармис – 1 хумс

Улаан перц – 1/4 ц.х

Зира – 1/2 ц.х

Турмерик – 1/4 ц.х

Хар перц – 1/4 ц.х

Давс

Томатны паста – 1 х.х

Сэвэгзарам – 1 аяга

Тахианы ясны шөл – 3 аяга

Ус – 1 аяга

Хийх арга:

1. Сонгиноо маслонд дунд зэргийн галаар хуурна. Давс /давсаа өөрөө тааруулна/, амтлагч, сармис, томатны пастагаа сонгиндоо хийж хуурна.

2. Тахианы ясны шөлөө /усаар орлуулж болно/ нэмнэ.

3. Сэвэгзарамаа нэмээд, 15 минут зөөлөн галаар буцалгана.

4. Сэвэгзарам нь болсныхоо дараа усандаа тунаад байдаг тул миксердэж эсвэл гараар сайтар хутгаж өтгөрүүлнэ

Сэвэг зарам (чечевица) нь их хэмжээний ургамлын уураг агуулдаг ба түүнийг бие организм сайн шингээж авдаг, энэ тохиолдолд хүхэрт амино хүчлүүд болон триптофаны сэвэг зарам дахь агууламж нь бусад төрлийн буурцагт ургамлуудаас бага байна. Сэвэг зарам нь вандуйнаас бага тостой ба төмрийн гайхалтэй эх үүсвэр болж явдаг байна.

Түргэн болдог нь сэвэг зарамын давуу чанар. Сэвэг зарамд бусад бүтээгдэхүүнийг бодвол илүү их хэмжээний фолийн хүчил агуулагддаг. Бэлэн болсон сэвэг зарамын нэг порцонд хүний бие организмын өдрийн нормын 90% фолийн хүчил агуулагдана. Сэвэг зарам нь уусамтгай эслэгтэй бөгөөд тэр нь хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлж шулуун гэсэний хавдрыг зайлуулдаг.

Сэвэг зармаар хийсэн зутан нь бодсын солилцоог өдөөж, дархлааг нэмэгдүүлж, шээс бэлгийн замын системийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд байлгана.

Сэвэг зарамын үр нь кальци, кали, фосфор, төмөр гэх мэт микроэлементийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд мөн найрлаганд нь марганец, зэс, молибден, бор, йод, кобальт, цайр, Омега-3, Омега-6 төрлийн тослог хүчил, В төрлийн амин дэмүүд, РР, А төрлийн амин дэмүүд агуулдаг, харин ургаж буй үрэнд нь С амин дэм агуулагддаг. Тэжээллэг чанараараа сэвэг зарам нь талх, будаа, махыг орлох чадвартай.

Сэвэг зарам нь бусад буурцагийн адилаар микроэлементүүдээр, ялангуяа, зүрх болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай магни, молибден болон төмрөөр баялаг. Энэ төмрийг сайтар шингээхийн тулд сэвэр зарамтай хүнсийг заавал С витаминаар баялаг болох улаан лооль, улаан перец, шинэ ногоогоор хийсэн салаттай хамт идэж хэрэглэнэ.

Сэвэг зарамын зарим сорт, жишээ нь, тавган сэвэг зарамыг чихрийн шинжинтэй хүмүүс долоо хоногт 2 удаа цусан дахь чихрийн хэмжээгээ багасгахын тулд хэрэглэх ёстой. Сэвэг зармаар хийсэн нухашийг ходоодны шарх, 12 нугалаа гэдэс болон өтгөн хаталтанд тустай.

Сэвэг зарам нь триптофаны сайн их үүсвэр. Триптофан нь амино хүчил бөгөөд хүний бие организмд серотонин болон хувирдаг. Бүгдийн мэдэж байгаачлан, серотонин багассанаар хүн, ялангуяа шөнийн цагаар, депресст орж, түгшүүртэй байдал, муухай ааш зантай болдог. Сэвэг зарам нь исофлавоныг агуулдаг ба тэр нь хөхний хавдрыг дарж чаддаг.

Исофлавон нь боловсруулсаны дараа ч хадгалагдан үлддэг тул даршилсан, хатаасан, эсвэл шөлөнд чанасан маягаар нь айлтгүй хэрэглэж болно.

Сэвэг зарамын хандыг шээсний чулуунд хэрэглэхийг санал болгодог. Эрт үед сэвэг зарам мэдрэлийн өвчинг ангаадаг гэж тооцдог байсан. Түүнд агуулагддаг кали нь зүрхэнд ашигтай. Сэвэг зарам нь мөн гайхалтай сайн цус бүрдүүлэгч бүтээгдэхүүн.

Сэвэг зараман зутан (каш) нь бодисын солилцоог өдөөж, дархлааг сайжруулж. Шээс бэлгийн замын системийн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Сэвэг зарам нь 40-70 минутын хугацаанд сайхан тааламжтай амттай болж боловсрогддог. Чанасан сэвэг зарам нь ашигтай амин дэмүүд болон эрдсүүдийн талаас ихэнхийг хадгалж үлдэж чаддаг.

Хятадын анагаах ухааны талаас сэвэг зарамыг дулаацуулагч хүнс хэмээн тооцдог ба хэрвээ амтлагчтай бэлдвэл дулаацуулах чанар нь илүү нэмэгддэг гэнэ. Тийм учраас, сэвэг зарамыг, ялангуяа түүгээр хийсэн шөл нь, хойт зүгийн оршин суугчдын өвлийн хүнсэнд илүүтэйгээр тохирдог. Бор, төмөр, зали, зэсийн агуулгаараа “аварга”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *