Categories
Uncategorized

Гайхалтай амттай тэрияки соустай тахианы далавч шарах арга ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Хурдан хийгээд идчих хоолны жор хайж байна уу? Тэрияки соустай тахианы далавч шарах нь АМАРХАН бөгөөд АМТТАЙ болдог.

Орц:

Соя соус – ½ аяга

Бор сахар – 2 х.х

Гүнжидийн тос – 1 ц.х

Алимны цуу – 1 ц.х

Сармис – 3 хумс

Цагаан гаа /үрсэн/ – 1 х.х

Гүнжидийн үр – 1 ц.х

Төмсний цардуул – 1 х.х

Тахианы далавч – 1 кг

Хийх заавар:

1. Шарах шүүгээгээ 200С-д асааж, халаана

2. Соя соус, бор сахар, алимны цуу, гүнжидийн тос болон үр, сармис, цагаан гаа, төмсний цардуулаа хольж соусаа бэлдэнэ.

3. Далавчаа соустайгаа сайтар холино.

4. 30 минут таглан амрааж, амт оруулна. Яарч байвал энэ алхмыг алгасаж болно оо.

5. Торон лист дээр хооронд нь зайтай тарааж өгнө. Ингээд 200С-д 30 минут шараад, боллоо.

Соё соус-6 хоолны халбага

Зөгийн бал- 30 мл

Ус- 30 мл

Крахмал- 5 хоолны халбага

Жижиглэж хэрчсэн сармис- 1 хумс

Үрж жижиглэсэн цагаан гаа- 2 цайны халбага

Тахианы мөч-12 ширхэг

Жижиглэж хэрчсэн ногоон сонгино- 3 хоолны халбага

Гүнжидийн үр- 1 хоолны халбага

Хийх арга:

Түргэн буцалгагчид соё соус, зөгийн бал, ус, крахмал, сармис, цагаан гаа хийж хутгана.

Өөр хайруулын тавганд тахианы махаа 3-4 минут шараад, түргэн буцалгагчид хийж 3 цаг орчим буцалгана.  Энэ хугацаанд ус нь ширгээд түлэгдэх гээд байвал ус нэмж болно.

Үүний дараа бэлэн болсон тахиагаа халуун гал дээрээс аваад уур нь дарагдтал 10 минут орчим байлгана.

Эцэст нь тахианы махаа таваглаад гүнжидийн үр болон ногоон сонгиногоор чимэглэснээр таны хийж буй Teriyaki соустай тахианы мах бэлэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *