Categories
Uncategorized

Яншуйг хоолондоо байнга хэрэглэх нь цус өтгөрөхөөс сэргийлж, бодисын солилцоо эрчимжихэд тустай өвчин тусахгүй

Яншуй шөлтэй хоолыг гойд сайхан амт оруулдаг. Давсаг бөөрний өвчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ. Өдөр бvр яншуйтай хоол иддэг хvн хөнгөн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна.

Цус өтгөрвөл

Хоолондоо байнга яншуй хэрэглэдэг хүмүүс цусны өтгөрөл, өвчинд бараг өртдөггүй. Яншуй нь цусыг цэвэрлэдэг нарийн ногоо юм. Хятадууд яншуй “хатан ногоо” гэдэг.

Дээр үед яншуйг зөвхөн язгууртнууд хэрэглэдэг байжээ. Элэг цөсний хямралтай бол , яншуй хоолондоо хэрэглээрэй. Ногоо бүхэн янз бүрийн аминдэм агуулж тэр чанар нь хүний биед аминдэм болдог.

Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг орлуулж болно.

Гэрэлтсэн, гоё нүдтэй болохын тулд яншуйг жижигхэн хэрчинэ.

Нүдээ аниад хэрчсэн яншуйгаа зовхин дээрээ тавиарай.

Дээр нь чийгтэй марль эсвэл хөвөн тавих хэрэгтэй. 15 минутын дараа зовхио буцалсан бүлээн усаар угаана.

Энэ гайхалтай маск мөн зовхины арьсыг чангаруулж, толигор болгодог. Харин доод зовхинд төмсөөр маск тавих хэрэгтэй.

Түүхий төмсийг үрж, дээр нь 2 цайны халбага гурил, 2 цайны халбага сүү нэмээд холино. Ингээд маск бэлэн боллоо.

Яншуйг бид эвгүй үнэр амттай хэмээн аль болох хэрэглэхээс зайлсхийдэг билээ. Хоолны чимэглэл төдий ногоон өвс шиг энэ ургамал уг нь хаяад байхааргүй ашигтай, хүний биед тустай аж.

Яншуй нь хараанд сайнаар нөлөөлдөг. Уг ногоонд бета-каротин, витамин А их хэмжээгээр агуулагддаг тул ийнхүү хараанд сайн.

Үүнээс гадна уг ногоон нь гемоглобины түвшнийг нэмэгдүүлдгээс гадна кальци ихээр агуулдаг тул яс, шүдний бэхжилтэд эергээр нөлөөлдөг. Яншуй антиоксиндантаар баялаг. Тиймээс ч хөгшрөх үйл явцыг удаашруулж, аюултай өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *