Үүнийг бэлтгэж өдөрт 2 халбагыг ууснаар үе мөчний өвдөлтийг намдааж, эмчлэх бүрэн боломжтой.

Энэхүү эм нь үе мөч, хөл, нурууны өвдөлтийг бүрэн арилгаж эмчилдэг нь эмч нарыг хүртэл гайхахад хүргэж байгаа билээ. Тиймээс та бүхэн энэхүү энгийн эрүүл жорыг туршаад үзэхэд илүүдэхгүй байх.
Энэхүү бэлдмэл нь дан ганц өвдөлт намдааж, эмчлээд зогсохгүй өвдөг, үений уян хатан чанарыг сэргээж, үений бүтцийг сайжруулж, залуужуулдаг билээ.

Энэ нь байгалийн гаралтай энгийн бөгөөд хямд зардлаар бүтдэг байна. Ийнхүү та бүхэнд энэхүү бэлдмэлийг хэрхэн хийх талаарх зөвлөгөөг хүргэж байна.
3 хоолны халбага үзэм

2 хоолны халбага байгалийн желатин (40 гр)
8 хоолны халбага маалингын үр, 4 хоолны халбага гүнжидийн үр
40 гр жижиглэсэн хулууны үр
200 гр байгалийн цэвэр зөгийн бал
Хэрхэн хийж хэрэглэх вэ?

Желатиныг бага хэмжээний бүлээн буцалсан усанд дэвтээнэ. БҮх найрлагыг нь шилэн аяганд хийж нэгэн төрлийн холимог болтол нь сайтар холино.
Энэхүү бэлдмэлийг хийхдээ хутгагч ашиглаж бас болно. Дараа нь бэлэн болсон бэлдмэлээ сайн таглаатай шилэн саванд хийнэ. Энэхүү бэлдмэлийг 1 цайны халбагаар өдөрт 2 удаа уух бөгөөд өглөөний болон өдрийн хоолны өмнө уухыг зөвлөж байна.

Эх сурвалж: REACH.MN
Үе мөчний өвчнийг эмчлэхэд хамгийн их тэвчээр, хугацаа шаарддаг. Иймээс ч ихэнхи үений өвчний эмчилгээ 3 сараас дээш хугацаагаар үргэлжилдэг. Ямар үений ямар өвчин бэ? гэдгээс хамаараад эмчилгээ бүр өөр өөр байдаг.
Үений өвчний эмчилгээнд анхаарах хэдэн зүйлсийг та бүхэнд хуваалцая

1.Өвдөлт намдаах / дикло-денк , ибупрофен / гэх мэт эмийг маш болгоомжтой , зөвхөн аргаа бараад их өвдөж байгаа үедээ уугаарай. Учир эдгээр эмүүд нь удаан уух тусмаа үений мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг дарангуйлж, үений шингэн үүсэлтийг бууруулах нөлөөтэй. Иймээс өвдөлт намдаах, үрэвсэл дарах үйлдэлтэй эмийн ургамлын найрлагатай эмүүдийг аль болох сонгохыг хичээгээрэй.
Үүнд: босвелиа серрата , турмерик, цагаан гаа зэрэг ордог. Мөн босвелиа серрата 240мг , зэлэн зангуу, чихэр өвс, лидэр зэрэг үений үрэвслийг дарах үйлдэлтэй эмийн ургамлын өндөр тунгаар агуулсан РУМАЛАЙ ФОРТЕ эмийг 1ш өдөрт 2 удаа 6-12 сар ууж хэрэглэн, үений өвдөлтөө намдааж, үрэвслээ даран, ходоод гэдсээ хамгаалаарай.

2.Дасгал хөдөлгөөн
Хөдөлгөөн эмчилгээг зөв цагт, зөв үед хийх нь чухал. Ялангуяа үе хавдсан , улайсан үрэвсэн байгаа үед хэзээ ч дасгал хөдөлгөөн зөвлөдөггүй. Харин эмчилгээ хийгдээд дуусангуут үений хөнгөн дасгалаас эхэлж, дасгах байдлаар хийж эхэлдэг.
Үений шингэн үүсэлтийг нэмэгдүүлэх, үений далайцыг ихэсгэх чухал ач холбогдолттой. Үений өвчин бүрт тохируулсан дасгал хөдөлгөөн байдаг . Хамгийн тохиромжтой дасгал бол гимнастик, иогийн дасгал, усанд хийдэг хөнгөн дасгал зэрэг ордог. Үеэр хавдаж, улайсан, өвдөлт ихтэй байгаа бол дасгал хийхийг хориглож, физик эмчилгээг илүү зөвлөнө.

3. Хооллолт
Үений өвчинтэй хүмүүсийн ихэнхи нь илүүдэл жинтэй байдаг. Илүүдэл жин нь үений мөгөөрсөн эдийг бяцалж, үрэвслийг үүсгэх, ачааллаа даах чадварыг алдагдуулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ яаж турахаа мэдэхгүй явж байдаг. Иймээс турах талаар бичлээ. Турах ер нь бол маш амархан.
Илүүдэл нүүрс усаа сайтар хасаж, зөв хооллоход болдог зүйл. Өөрөөр хэлбэл нүүрс ус гэдэг цагаан будаа, цагаан гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг хоол хүнс, лаазалсан нөөшилсөн бүтээгдэхүүнийг хориглож, шинэ ногоо жимс түлхүү хоолондоо хийж идэж сурах хэрэгтэй. 16 цагаас хойш бол аль болох жимс ногоо идэж, ус сайн уу

4. Ясны сийрэгжилт
Үений өвчнөөр өвдсөн хүмүүс аяндаа яс сийрэгжилтэнд өртдөг. Тэгэхээр кальци, витамин Д хослуулан хэрэглэж болно. Гэхдээ кальцийн бэлдмэлийг үрэвсэл ихтэй, өвдөж хавдаж улайсан үедээ огт хэрэглэж болохгүй.
Мөн кальцийн бэлдмэлийг аль болох байгалийн ургамлаас гаргаж авсан, кальцийн карбонат хэлбэрээр сонгон хэрэглэх шаардлагатай . Эдгээр бэлдмэлүүд нь шохойжилт үүсгэдэггүй давуу талтай. Жишээ нь энэ natures aid компанийн кальци, магни, витамин Д агуулсан витаминыг ууж хэрэглээрэй .

5. Массаж иллэг, бариа засал
Үений өвчин бүр өөр өөрийн онцлогтой. Тийм болохоор булчингийн хэт чангаралтай, өвдөлттэй байгаа үед дулааны физик эмчилгээг хийлгэнэ. Гэхдээ мөн л үрэвсэл ихтэй бол хийлгэж болохгүйг анхаарна уу? Бариа заслыг хийлгэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй.
Ялангуяа нурууны өвдөлттэй хүмүүс бүүр болгоомжтой байх хэрэгтэй. Нуруу, хүзүүний үе шохойжсон хатуурсан , булчин хэт чангарсан байгаа үед иллэг, бариа хийлгэвэл нуруу дагасан мэдрэлүүдийн үрэвсэл ихэсэж, үений мултрал үүсэх аюултай. Ямар үений өвчин байна ямар бариа хийлгэх вэ? гэдгийг эмч л мэддэг шүү

6. Глюкозамин сульфат
Энэ бол хүхэрлэг бодис . Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлэх, үений шингэн үүсэлтйиг дэмжих үйлдэлтэй химийн гаралтай бүтээгдэхүүн.
Нэг хоёрхон сар уугаад үений мөгөөрсөн эд зөөлөрч, үений шингэн үүсэлт хэвийн болгохгүй. +45 наснаас дээш болсон эрүүл хүмүүс хүртэл үүнийг бага тунгаар байнга ууж байх шаардлагатай байдаг бол үений мөгөөрсөн эд хагарч, цуурсан , үрэвсэл ихтэй байгаа, яс ургасан бол 6 сараас дээш хугацаагаар ч ууж байж үр дүнд хүрнэ.

Энэ глюкозамин сульфат үрэвсэл сайн дардаггүй учир нэмэлтээр эмийг хавсарч хэрэглэнэ Үүнд : удаан уухад аюулгүй гималай брендийн ургамлын эм болох румалай форте 1ш өдөрт 2 удаа ууж, дотроосоо үений үрэвслийг дарах хэрэгтэй. Мөн үений гадна талаас румалай гелийг нь түрхэж хэрэглэх шаардлагатай.