Categories
Uncategorized

Амт гэж ванлий Испани хуушуур буюу ИМПАНАДА хийх жор ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Испани үндэсний энэхүү хоол нь монгол хуушууртай адил бөгөөд үүнийг ихэвчлэн шарах шүүгээнд болон тосонд шарж болгодог.

Тайлбар:

х.х – хоолны халбага 15мл

ц.х – цайны халбага 5 мл

Орц:

Гурил – 320гр

Масло – 150гр

Өндөг – 1ш

Давс – 1/2 ц.х

Ус – 1/2 аяга

Үхрийн мах – 500 гр

Сонгино – 1ш

Сармис – 3 хумс

Орегано – 1 х.х

Зира – 2 ц.х

Чанасан өндөг – 2

Үзэм – 1/4 аяга

Ногоон сонгино

Яншуй

​Хийх заавар:

1. Гурилаа масло, давс, өндөг, устайгаа зуурч хөргөгчинд амраана.

2. Махаа амтлагч, сонгино, сармис, орегано, зира, давс, перцээр хуурч болгоод, галаа унтрааж хөргөнө.

3. Шарах шүүгээгээ 200С-д урьдчилан халаана.

4. Гурилаа хуушуурны гурилаас 2 дахин зузаан илдэнэ.

5. Махаа хийгээд амсарыг битүүлж чимхэнэ.

6. Өндгөөр арчаад, 20 минут шарах шүүгээнд шарна.

7. Хүссэн соусандаа дүрж иднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *