1. Айраг буюу гишүүн– Хавдар, элэг, сахар
2. Чага мөөг– Дотор 25 төрлийн өвчинд сайн

3. Доргоны тос– Ходоодны шарх, дотор шарханд сайн
4. Ишүүшин– Ходоод, ходоодны шарх, эмэгтэйчүүд
5. Шархны шар цэцэг– Ходоод, гадна дотор шарханд сайн
6. Бөөрний зэхмэл– Бөөр, давсаг, бөөрний анхан, дунд, гүнзгий шатанд үед хэрэглэнэ
7. Хулангийн ундаа –Элэг, цөс, цөсний өтгөрөл, 12 нугалаа гэдэс, элэг цөс цэвэрлэнэ

8. Тэхийн шээг– Бөөрөнд сайн
9. Боролзгоно –Бөөр, зүрх
10. Барагшун– 126 төрлийн өвчинд болон гадна бүр шарханд хэрэглэнэ
11. Баавгайн тос – Түлэнхийд хэрэглэнэ

12. Тарваганы тос – Үе мөч болон хүүхдийн нуралтанд сайн
13. Загасны тос – Хүүхдийн нуралтанд
14. Сульхирын гурил – Ходоод, элэг
15. Согоон сав – Бөөр, сав эмэгтэйчүүд
16. Хоёр нутагт халгай– Бөөрний бүх өвчин

17. Зүрхэн цэцэг – Зүрх судас
18. Задь (лиш) – Зүрх
19. Цагаан гаа – Ханиад томуу, хоолой сэргэнэх
20. Чихэр өвс – Ханиад, цэр ховхлох
21. Лидэр – Архаг ханиаданд сайн
Сүүлийн жилүүдэд байгалиас ихээр түүж, ашигласны улмаас вансэмбэрүү, их шүүдэргэнэ, алтан гагнуур, цагаан дэгд зэрэг эмийн ургамал ховордож байна.

Тиймээс эмийн ургамал, түүнийг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, тарималжуулах хэрэгтэй гэдэгт өнөөдөр болсон “Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв.
Хэлэлцүүлэгт судлаач, салбарын мэргэжилтнүүд эмийн ургамлын ашиглалт, хамгаалалт, хууль бусаар бэлтгэх, тээвэрлэх зэрэг асуудлыг хөндсөн юм.

Монгол орны ургамлын нөөц баялгийн хомсдолд хүний хүчин зүйл, өөрөөр хэлбэл хэт ашиглалт сөргөөр нөлөөлж байна. Ой мод, ургамлын баялаг сүйдэж, тархац нөөц хомсдож, эмийн ховор ургамлыг хууль бус ашиглах, гадагш зөөх бизнес газар авч байна.
Иймд эрэлт хэрэгцээ ихтэй, байгальд бэлтгэлийн нөөцгүй, тарималжуулах шаардлагатай ургамлын төрөл, зүйлүүдийг илрүүлэн тогтоож, тэдгээрийг тарих, улмаар тарималжуулах, хамгаалах, цаашид нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.

