Categories
Uncategorized

САНДАРСАН ҮЕД ТАНЬ АМИНД ЧИНЬ ОРОХ ТАРНИ ШИВШЛЭГ Шэйрлээд хадгалаад аваарай

Хараал жатгаас зайлахад – Пад ламаа са хамаа пад

Хор шарыг дарахад – Ум мана хам хам суухаа

Аюул тулгарахад – Ум маань мусмали хум пад

Айж тэвдэхэд – Шар шармай ная ий суухаа

Аян замд – Дата ята хум дий хум дий суухаа

Аливаа бүхнийг бүтэлтэй болгоход – Ум агани агани, ажила мандали мандали суухаа

Хүүхэд тэвдүүлж сандаргахад – Ум даарий дүд даарий дүрээ суухаа

Хийморь бадраахад – Гүндүү сарваан дүдүү хо базар аюухий суухаа

Муу бүхнээс зайлахад – Ээ ма хо ум пааний пааний суухаа

Муу юм зүүдэлж хар дарахад – Ум сасаа маама суухаа, Ум загаа лияа суухаа /сэрээд 3 унш/

Ослоос сэргийлэхэд – Эм хо умаа паани пааний суухаа /өглөө бүр/

Тарни унших нь бясалгалын нэгэн үндсэн арга юм. Тийм ч учраас тарни байнга унших нь урт удаан хугацааны туршид хийгдэх бясалгал мөн бөгөөд бясалгал нь сэтгэхүйгээ байнга дасгалжуулснаар хүний далд ухамсарын нууц агуу их хүчийг бий болгох явдал мөн билээ.

Бурхан бүр тусгай тарнитай байхын хамт судрыг хураангуйлж тарнид үр шимийг нь багтааж болдог, мөн судрыг аялгуулан унших нь тарни лугаа адил үүрэг гүйцэтгэдэг юм. Зарим хүн бидний тарни гэж нэрлэдэг зүйлийг барууны номонд огт сонсоогүй мантра гэсэн үгээр томъёолсон байхыг хараад хоёулаа санскрит үг болохыг мэдэж учрыг нь олохыг хүсч болох юм.

Тэгвэл нь тарни гэдэг нь санскритын дхарини гэсэн үгнээс үүсэлтэй бол мантра нь тарнийн өөр нэг дуудлага мөн бөгөөд үгийн үндсэн утга нь нэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ тарни гэдэг үгийг утгачилан орчуулбал манай шившлэг гэсэн утгатай дүйх бөгөөд шившлэгийг бөөгийн шашинд хэрэглэдэг бол тарни буюу мантраг Бурханы шашин, Хиндуйзмын шашинд тус тус хэрэглэдэг юм.

Тарни нь бүгдээрээ хүний сэтгэцийг нуугдмал хүчийг сэргээх нэг үндсэн зорилготой байхын хамт тодорхой зүйлд тусгайлсан үүрэг гүйцэтгэдэг байх нь ч бий.

Шавь хүн багшаас сахил санваар авч Бурханы сургаалын үндсэн хөтөлбөрийг үзэхийн хамт тарни, судар унших эрх олж авах ба судар цээжлэхийн хамт өдөр бүр тодорхой цагаар тарни унших шаардлагатай болдог Хуучин сонгодог уламжлалын дагуу сүм дацангийн сургалтаар хичээллэвэл олон жилийн нөр их ажил болох бөгөөд түүнийг гэрийн сургалтаар арай хураангуйлан сургадаг ёс ч бас байжээ.

Ер нь Бурханы шашны гол үндэс нь увидасын чадлыг эзэмших явдал байх бөгөөд лам нар үүнийгээ гол нь биш гэж хэлдгийн учир дан шид хөөх нь өрөөсгөл болохыг л шүүмжлэх үүднээс хэлж байгаа болохоос биш үнэн чанартаа агуу гайхамшигт шидийг олох нь бурхан болохыг нэг үндэс мөн билээ.

Тэгвэл тэрхүү шидийг олох нь тарни унших явдал мөн бөгөөд шидийн оньсон түлхүүр тарнид агуулагдаж байдаг юм. Бурханы шашны бясалгалын гол нь тодорхой дасгалжуулалтын явцад тарни унших явдлаар тодорхойлогдоно.

Жишээлбэл, биеийн хүрдээр хий гүйлгэх бясалгал хийхдээ таван хүрд тус бүрд орших бурхадыг сэтгэлдээ төсөөлж тэдгээрийн судлаар дамжуулан хий гүйлгэж язгуурын таван бурханы тарнийг унших ёстой бөгөөд үүний тулд урд нь хий гүйлгэх энгийн аргачилал болон тарнийн бясалгалаар биеэ бэлдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг буюу хэд хэдэн тарнийг өдөр бүр тодорхой цагаар тогтмол уншвал тэр уншилт нь хүний далд ухамсарт нөлөөлдөг.

Үүний тулд бид ил ухамсарын тогтонги бус чанарыг тогтоон барьж сурах ёстой бөгөөд энэ нь бясалгал хийхээр суух үед орж ирэх хорвоо ертөнцийн элдэв зүйлийг сэтгэлээсээ бүрэн зайлуулж сурах ёстой мөн. Энэ нь тарни бясалгалаар өөрийн болон өрөөлийн далд ухамсарт нөлөөлөх үндэс болж өгдөг.

Нэгэнт тарни уншсанаар далд ухамсарын нууцлаг хүч чадлыг сэргээж чадвал хүний сэтгэцийн гайхамшигт их нөөц бололцоо нээгдэх бөгөөд энэ нөөц нь үнэндээ шавхагдашгүй юм. Жишээлбэл, Бурхан багш агаарт хэвтдэг, явдаг, хөөрөн нисдэг байсан гэдэг. Тэгвэл бурхан багшийн энэ чадвар нь түүний шидийн хамгийн доод болон дээд түвшин нь биш болох нь тодорхой билээ.

Тарни бясалгаад ямар төвшинд анх хүрснээ мэдсэнийг нэгэн тарнич хэлэхдээ ханиад хүрсэн үедээ аягатай архинд тарни шившээд энгэр рүүгээ цацсанд удалгүй эм тан хэрэглэхгүйгээр маргаашаас нь өвчин нь эдгэрч эхэлсэн гэж хэлж байлаа.

Өөр нэг тарнич нилээд хугацаанд бясалгал хийж тарни тоолж судраа уншаад багшийн айлтгалаар айлд очиж ном уншиж өгсөнд нөгөө хүний эрүүл мэндэд миний уншилт хэд хоногийн дараагаар илт нөлөөлөхийг хараад ихээхэн гайхсан гэж хэлж байсан юм.

Тэгэхээр тарни бясалгал нь хүний далд ухамсарын энергийг сэргээж өгсний үндсэн дээр тэр энергийг тарнийн тусламжтайгаар ойр ба алс хол зайнд илгээж бусдын сэтгэцэнд нөлөөлж болдог ажээ. Хэрвээ тарнич бусдын далд ухамсарт нь хэрэв зээ нөлөөлж чадаж гэмээ нь тэрхүү нөлөөлсөн хүнийхээ хувь заяанд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломж бий болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *