Categories
Uncategorized

АНАР ЖИМСНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ ГАЙХАЛТАЙ 10 АЧ ТУС Хадгалаад аваарай

Эрт үеэс эхлэн “Хааны мод” хэмээх цол хэргэмийг хүртсээр ирсэн анар жимсний модны алдар цуу өнөөдөр ч буураагүй байна.

Энэ модны үндэс газрын хөрсөнд гүн шигдэж хамгийн шим тэжээлтэй эрдэс бодисыг өөртөө шингээн, нүд булаам гоё цэцэг бадамлуулсныхаа дараа л сая нэг энэ гайхалтай жимсийг төрүүлдэг.

“Хаан мод”-ны үндэс, мөчир, үр, жимсний хальс, түүн доторх мөхлөг хоорондын зөөлөн эд гээд бүхий л хэсэг нь эм болж эмчилгээнд ашиглагддаг. Анар жимс хүний цус цэвэршүүлэх, гемоглобин буюу цагаан бөөмний тоог нэмэгдүүлдэг чадвараараа хамгийн шилдэг нь.

Энэ жимсний шүүсэнд каротин, фосфор, кальци, магни, кали, натри, нимбэгний шүүс, В-гийн төрлийн аминдэмүүд мөн С, РР аминдэм агуулагддаг тул хүний бие организмын дархлааг бэхжүүлдэг шидтэй. Анар жимсэн дэх антиоксидантын хэмжээ ногоон цай, улаан дарсанд агуулагддагаас хамаагүй илүү. Анемии, гипертони, цусан хангамжны эмгэг, хөхүүл ханиадад хэрэглэхэд онцгой үр дүнтэй, малярий, цинг, элэг, бөөрний өвчинд сайн.

Энэ гайхамшигтай жимсэнд агуулагддаг биологийн идэвхтэй бүхий л бодисууд нь хүний биеийн бодисын солилцоог сайжруулж пектин, фолийн хүчил, танин нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулах, эд эрхтэнийг анагаах увидастай.

Гэрийн нөхцөлд түлэнхийг эмчлэхдээ анар жимсний шүүсийг бага зэрэг шингэлж түрхээд дээрээс нь үрүүдийг тусгаарласан зөөлөн эдийг хатааж нунтаглан цацахад хялбархан илааршдаг.

Анар жимсний нунтагласан хальснаас нэг хоолны халбагаар авч нэг аяга буцалсан халуун усанд хийгээд ягаан шингэн болтол нь хандалж уулгахад архаг ханиалганд нэн тустай. Өдөрт нэг аягыг бүлээнээр нь ууна.

Анар модны холтсыг хандалж уухад шимэгч хорхой туугддаг.

Мөн жимсийг нь идэж шингэн алдалтыг зогсоож болно.

Харин ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай, гастриттай хүмүүс анарын шүүсийг ихээр уухыг эмч нар хориглодог.

Анар бол эрүүл мэндэд үнэлж баршгүй амин дэмтэй жимс гэлцдэг. Гэхдээ яг юунд ямар ач тустай болохыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл анар жимс идэх 10 шалтгаан энд байна.

Хөгшрөлтийн эсрэг: Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэнэ гэсэн үг.

Бөөр хамгаална: Хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн шинэ судалгааны үр дүнгээр бол анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг гэнэ.

Элэг төлжүүлнэ: Өөр нэг судалгаагаар анар жимс нь элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна.

Дархлааг сайжруулна: Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.

Харшлын эсрэг нөлөөтэй: Анарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай аж.

Зүрхний өвчнөөс сэргийлнэ: Анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.

Түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлнэ: Анар жимсний шүүсийг тогтмол ууж заншвал түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг эсийг утгадаг байна.

Хөхний хорт хавдраас сэргийлнэ: Анар жимсийг эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.

Арьсны хорт хавдраас сэргийлнэ: Анар жимс ер нь арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр ч төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг гэнэ.

Цусны даралтыг хэвийн болгоно: Мах хэтрүүлэн идсэнээс үүдэн цусны даралт ихсэх үед анар жимс идвэл хэвийн болгодог гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *