Ходоодны хавдартай химийн бус аргаар тэмцэж эдгээсэн эмэгтэйн “Хавдрыг луувангийн шүүсээр эдгээх нь” номоос хүргэж байна.
2012 онд Анн Камерон эмнэлэгт шинжилгээ өгөхөд ходоодны хорт хавдрын гуравдугаар үед орсон гэсэн онош гарчээ.

Түүний хувьд энэ нь анхны тохиолдол биш байсан юм. 2005 онд Аннын нөхөр нь ходоодны хорт хавдартай болж химийн эмчилгээ хийлгэсэн ч гэсэн удалгүй нас баржээ.
Тэрээр нөхөртэйгээ адилхан химийн эмчилгээнд орохыг хүссэнгүй. Зургаан сарын дараа хавдар дөрөвдүгээр үе рүүгээ орсон ч тэрээр химийн эмчилгээ хийлгэлгүй өөр эмчлэх арга зам хайсаар байжээ.

Анн удалгүй 26 насандаа арьсны хорт хавдар туссан ч гэсэн луувангийн шүүсээр эмчилсэн хүний түүхийг сонсчээ. Ralph Core гэдэг тэр хүн өдөрт 2,5 кг луувангийн шүүс уудаг байсан тухайгаа бичсэн байжээ.
Анн эргэлзэлгүйгээр 2,5 кг луувангийн шүүсийг өдөр болгон ууж эхэлсэн байна.

Сар хагасын дараа шинжилгээ өгөхөд хавдрын ургалт зогсож, тунгалаг булчирхай буурсан гарчээ.
Дөрвөн сарын дараа ходоодны эсүүд буцаж хэвийн болж, хавдар багассаар байж.
Найман сарын дараа хавдар бүрэн эдгэрч Анн эрүүл саруул болжээ.
Лууван яагаад эрүүл мэндэд тустай вэ?

Шар лууван А аминдэм бусад төрлийн аминдэмүүд, эрдэс, хүнсний сахар агуулдаг эрүүл мэндэд тустай хүнсний ногооны нэг. Шар лууван нь каротинаар бусад хүнсний ногооноос илүүгийн зэрэгцээ витамин В1, В2, РР, Е, О, С, пантотеновын хүчил болон кали, кальци, натри, кобальт агуулдаг.
Мөн хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд, эслэгүүд ба нүүрс ус их хэмжээтэй байдаг. Эдгээр нь хүний нүдний хараа, арьс, үс, тархины хөгжилд сайн нөлөөтэй.

Түүнчлэн шар лууванг бөөрний болон зүрх судасны өвчтэй, циститтэй, цөсний чулуутай өвчтөн хэрэглэхэд нэн тохиромжтой.
Хэрхэн бэлтгэж, хоолонд хэрэглэх вэ?
Шинэхэн шар лууванг хальсладаггүй, харин ч сайн угаагаад хальстай нь хэрэглэж болно. Шар лууван маань бохиртсон, гэмтсэн эсвэд хэсэг хугацаанд хадгалсаны дараа хэрэглэх гэж байгаа бол зайлшгүй хальслах хэрэгтэй.

Шар лууванг түүхийгээр нь салат хийж идэх болон цэвэр шүүсийг нь шахаж хэрэглэвэл хамгийн тэжээллэг байдаг. Шар лууванг дангаар нь жигнэж, усанд чанаж идэж болохоос гадна бүхий л төрлийн хоолонд тухайлбал шөлтэй хоол, хуурга, соус, битүү жигнэсэн хоолонд хольц болгон хэрэглэж болно.
Хэрхэн хадгалах вэ?
Шар лууванг хатаж, чийгээ алдахаас сэргийлэх үүднээс элсэнд булж эсвэл гялгар уутанд хийж сэрүүн, харанхуй газар байлгана.

Шар луувангийн котлет
Орц: 1 кг лууван, хагас стакан хүүхдийн будаа, хоолны 3 халбага цөцгийн тос, 1 стакан сүү, түүхий өндөг 3, цайны 1 халбага элсэн чихэр, давс, үйрүүлсэн хатсан талх.
Хийх заавар: Луувангаа цэвэрлэж угаагаад дунд зэргийн шүүртэй жижиг ногоо жижиглэгч дээр үрж хөшиглөөд хоол хийх сав руугаа хийж дээр нь халуун сүү юмуу тунгалаг шөл хийж нэмнэ.

Мөн элсэн чихэр, давс, хоолны халбага тосоо нэмээд үе үе хутгаж жигнэнэ. Лууван бүрэн болсон үед хүүхдийн будаагаа нэмж хутгаад зөөлөн гал дээр 5-8 минут байлгаад гал дээрээс авч 50-60°С хүртэл хөргөнө.
Үүний дараа өндөгний шараа нэмж котлет болгон хэлбэршүүлээд үйрмэг талхандаа өнхрүүлж хоёр талаас нь шарна.Түүнийг цөцгийтэй хольж хэрэглэвэл амттай сайхан байдаг.
