Categories
Uncategorized

ХУВАНЦАР САВАНД ХҮНС ХАДГАЛАХ ЯАГААД ХОРТОЙ БАЙДАГ ВЭ? ЗААВАЛ УНШААРАЙ. ТҮГЭЭГЭЭРЭЙ

НЭМХ-ээс хийсэн судалгааны болон МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хийгдсэн шинжилгээний дүнгээс энэхүү сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иргэд хүнсний зориулалтын бус хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалдаг. Энэ тохиолдолд хуванцар савны найрлага дахь хар тугалга болон бусад химийн бодисууд хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр шилжиж, хадгалалтын хугацаа уртсах тутам шилжилтийн хэмжээ нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Уг бохирдсон хүнсээр дамжиж хар тугалга болон бусад химийн бодисууд хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, бусад эд эрхтэнд өвчлөл үүсгэх эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлж байна.

“3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг цаашид хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх. “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг аль болох хэрэглэхээ багасгахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Зөв, цэвэр хэрэглээ мэт боловч хуванцар савтай ус байгаль орчныг хамгийн их сүйтгэдэг бүтээгдэхүүний нэг юм. Савласан усыг зөөвөрлөх, хадгалах нь ч байгаль орчинд халтай.

Цэвэр ус савлан худалддаг бизнесийнхэн жилд хэдэн зуун тонн нүүрс түлэх, хэдэн мянган автомашин нэгэн зэрэг асаахтай тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийн хийг агаар мандалд цацдаг. Үүн дээр хуванцар савтай бусад төрлийн ундаа үйлдвэрлэгчид нэмэгдэж агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг. Савласан усны үйлдвэрүүд гүний усыг дундалж, ундны усны нөөцөд ч сөргөөр нөлөөлдөг.

Хуванцар саванд хийсэн усанд уг материалын найрлага дахь төрөл бүрийн химийн бодис шингэдэг учраас хүмүүс хор ууж байгаагаас ялгаагүй гэж Англи, Австрали, Америкийн эрдэмтэд нотолсон.

Тийм савлагаатай усыг буцалгаж хэрэглэсэн ч химийн бодисуудынх нь үйлчилгээ хэвээр байдаг гэжээ. Тэдний мэдээлснээр бид усыг нь ч, савыг нь ч уудаг аж. Тус судалгааны багийнхан 14 орны усан сангаас дээж авч шинжлэхэд 83 хувьд нь хуванцар хийхэд ашигладаг байна.

Бид юмханаар юм хийж ашиглаж болох бүх зүйлсийг ашиглаж өөрт хэрэгтэй болгодог чадварлаг хүмүүс.

Ялангуяа ундаа болон усны сав сулрангуут сүү, айраг, тараг, гээд хийж болох бүгдийг хийж хадгалдаг. Энэ бол эрүүл мэндэд хамгийн хортой зүйл гэнэ.

Учир нь сав бүр тухайн бүтээгдэхүүндээ зориулагдсан байдаг учир өөр зүйл хийж ашиглахад тухайн сав өөрөөрсөө хортой нэгдлүүдийг дэмжин ялгаруулдаг байна.

Тиймээс нэг удаагийн савны хэрэглээг зөв хэрэглэж хэрэглэсэн даруйдаа байгальд хохирол учруулахгүйгээр устгах шаардлагатай төдийгүй аль болох хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байна. Ер нь цоргоныхоо усыг шүүж, буцалган уух нь байгаль орчныг болоод өөрийгөө ч хайрлах хамгийн оновчтой үйлдэл юм.

ХУВАНЦАР САВНЫ ХОР ХӨНӨӨЛ

Дэлхий нийт жилд дунджаар 2.4 тонн хуванцар сав хаядгийн 75 хувь нь цэвэр усных байдаг.

Ус, ундааны хуванцар сав бол эрэг орчмын бүс нутгийг хамгийн ихээр бохирдуулдаг гурван зүйлийн нэг.

Хуванцар саванд агуулагддаг химийн хорт бодисууд сав хаягдсаны дараа буюу дотор нь шингэн зүйл хийж ашиглахгүй байлаа ч идэвхтэй байдаг.

Хуванцар савны хөрсөнд шингэх дундаж хугацаа 700 жил. Гэхдээ зарим төрөл нь гялгар уут шиг хэзээ ч өөр биетэд уусаж шингэдэггүй.

Хуванцар саван дахь химийн бодисууд амьтны дотор эрхтэн, арьс, үсээс гадна хүний мэдрэлийн эсийг гэмтээдэг нь нотлогдсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *