Categories
Uncategorized

ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТАХ ШАЛТГААН, ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ БОЛОН АНАГААХ АРГУУД ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Шөнө унтах үед хүний хөлийн булчин гэнэт зангирч шөрмөс татах үе бишгүй тохиолддог. Зарим хүний байнга шөрмөс татах нь ч байдаг аж. Харин “DailyMail” сонин хүний шөрмөс яагаад татдаг болохыг тодруулж, сонирхолтой судалгаа хийсэн байна.

Уг судалгаанд 30-65 насны 1000 хүнийг хамруусан бол тэдний 97 хувь нь шөрмөс хааяа нэг татаж байсан, 60 хувь нь шөрмөс татсан үед яахаа мэднэ хэмээн хариулжээ. Харин тэд шөрмөс яагаад татдаг болохыг мэддэггүй аж.

Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь шөрмөс татсан үед иллэг, массаж хийдэг болохоо мөн дурджээ. Гэлээ гээд иллэг хийн цусан хангамжийг дэмжин иллэг хийж болох ч энэ нь эрдэс, амин дэм дутагдлыг арилгаж чадахгүй.

Шөнө хөл, гарын булчин зангирч шөрмөс татах нь хүний биед магни дутагдсанаас болдог ажээ. Магни нь ногоон өнгөт хүнсний ногоо, буурцагт ургамал, үр тариа, самранд ихээр агуулагддаг байна. Тиймээс эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж магнийн дутагдлаа нөхөх боломжтой. Гэхдээ хүнс тэжээлээс авч буй магни нь хүний биеийн эсэд шууд шингэх нь удаан, үр нөлөө нь бага байдаг.

Хоол судлалын эрдэмтэн Эмма Дэрбишэр (Derbyshire) “Европын орны ихэнх хүмүүс хангалттай магни авч чадахгүй байгаа бөгөөд тэдний 50 хувь нь магнийн дутагдалтай байдаг” хэмээн ярьжээ.

Үүнийг зохицуулах үүднээс Израилийн Хаима Шиба Тель ха-Шомер эмнэлгийн эрдэмтэд хоёр долоо хоногийн хугацаанд магнийн дутагдлыг нөхөх В6, Е аминдэмийн найрлагатай магнийн исэл болох бэлдмэлийг гаргаж авсан байна.

Уг бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүсийн 82 хувь нь шөрмөс татах нь больсон, 6 хувь нь буурсан хэмээн хариулжээ. Магнийн исэл нь шууд эс рүү нэвтэрч, хүний бие дэх тэнцвэрт бус байдлыг арилгадаг байна.

Эрдэмтэд магнигаар баялаг хүнсийг өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэж байхыг сануулж байна.

Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн.

Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах үед хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хүйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн түрхэж хүчтэй үрээрэй.

Урьдчилан сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийж хэвшихэд гэмгүй. Мөн өглөө бүр нэг аяга сүү ууж заншаарай. Хөл дээр гарсан юм удаан хугацаанд эдгэхгүй байх Энэ нь үрэлтээс үүссэн, юманд өнгөцхөн хэгз татагдсан, хөнгөхөн зүсэгдсэн зэрэг ердийн, байдаг л нэг шалбархайг хэлж байгаа гэдгийг анхаараарай.

Жижигхэн ч өвчний илрэл гэж анзаарахааргүй эдгээр шарх эдгэхгүй удах нь гарцаагүй чихрийн шижингийн шинж аж. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь хөлийн судас, мэдрэлийн судсуудыг “хорлонтойгоор” гэмтээдэг. Даамжирвал хөлөө тайруулахад ч хүргэдэг аюултай.

Мөн байнга цангах, ойр ойрхон бие засах, ядрах, өлсөх, турах зэрэг нь мөн энэ өвчний шинж юм. Байнга даарах Ихэвчлэн эмэгтэйчүүд энэ талаар гомдоллодог. Энэ нь бамбай булчирхайн талын өвчний илрэл байж болзошгүй. Мөн цусны эргэлт удааширснаас болж хөл байнга даарах нь бий.

Даарахаас өөр бусад хавсарсан зовиур байдаг бол эмчид хандаарай. Үгүй бол ноолуур, тэмээний ноос зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн оймс, нэхий зэрэг дулаан дотортой гутал өмсөхийг хичээгээрэй. Хуурай, сайртсан хөл, хөл хуурайшсан л бол нүүр гарын арьс ч мөн дагаж хуурайшдаг. Ингэж хатаж, сайртах нь хөл мөөгөнцрөөр өвдөхийн үндэс болдог.

Эхлээд хөлийн хурууны завсар мөөгөнцөртөж, маажсанаас болж аажимдаа бүх биеэр тархдаг байна. Үүнийг эмчилье гэвэл эхний ээлжинд зөөлөн арчлаад үз. Хөлөө угааж хаттал нь арчаад тос түрхэж, гутал оймсондоо хөлийн хуурай пудр хэрэглэ. Хоёр долоо хоногийн дотор өөрчлөлт гарахгүй бол эмчид хандаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *