Categories
Uncategorized

Цусан дахь өөх тосыг багасгах, илүүдэл жин хасах, дархлаа дэмжих, өвдөлт намдаах шидэт цайны жор ХАДГАЛААД АВААРАЙ

Энэхүү цай нь таны цусан дахь өөх тосыг багасгах, илүүдэл жин хасахад нөлөөлөх чадалтай ба гадаадад хийгдсэн судалгаанд жирэмсний үеийн дотор муухай оргих шинж арилгах мөн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өвдөлттэй ирдэг хүмүүс хэрэглэхэд өвдөлт намддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

2 аяга цайнд орох хэмжээ: Нарийн хэрчсэн 2 зүсэм цагаан гаа, 3 зүсэм лемон, 1 халбага зөгийн бал орно.

Хийх аргачлал: Цагаан гааг жижиглэн хэрчээд 2 аяга халуун усанд лемонтойгоо хийж хандлаад уухаасаа өмнө зөгийн балаа хийж хутгана. Хийхэд хялбар, хямд өртөгтэй, үр дүн өндөртэй цайны жор юм шүү.

Хэрэглэх заавар: Өдөр, оройн хоолны хоолны дараах хэрэглэх

Цагаан гааны таны эрүүл мэндэд үзүүлэх ач тус:

Булчин булгарах–дасгал хөдөлгөөний дараа 3 гр цагаан гаа хүнсэндээ хэрэглэснээр булчингийн өвдөлтийг багасгах болно.

Дотор муухайрах–машин, онгоцоор аялах үед болон жирэмсний хордлогын үед дотор муухайрвал цагаан гаа хүнсэндээ хэрэглээд үзэх нь тустай.

Үрэвсэл–аливаа үрэвслийн үед цагаан гаа болон бусад үрэвсэл намдаах хүнс хэрэглэснээр эсийн сэргэлтийг дэмжиж, үрэвсэл буурдаг.

Дархлаа–цагаан гаа нь биеийн дархлааг сайжруулах 2 бүрдлийг өөртөө агуулдаг.

Амьсгалын замын халдвар–цагаан гаа нь вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Байнга хүнсэндээ хэрэглэснээр амьсгалын замаар бактер тээхгүй байх, мөн ханиад томууны үед цэр ховхлох үйлчилгээтэй.

Орц:

цагаан гаа-1 х.х

лимон-2 зүсэм

баахуу цай-1 ш

зөгийн бал-1 х.х

Тайлбар:

х.х–хоолны халбага 15 мл

ц.х–цайны халбага 5 мл

Хийх заавар:

Цагаан гаагаа цайны шүүлтүүрт эсвэл гүцэнд хийнэ. Дээрээс нь лемоноо нэмээд, гүцээ дүүртэл буцалсан халуун ус хийнэ. Зөгийн балаа нэмж, сайтар хутган, цайг 7 минут идээшүүлсний дараа уухад бэлэн болно.

Цагаан гааны үндсийг ихэвчлэн хэрэглэдэг.

Үндэс нь зузаан иштэй

Ургамал судлалд Zingiber гэж нэрлэдэг ба эвэртэй гэсэн утгатай.

Үндэс нь өвөрмөц үнэртэй ба аагтай хурц амттай.

Цагаан гааны үндсийг хоол болон эмчилгээнд ашигладаг.

Хятадын уламжлалт эм гэж Европт мэдэгдсэн ба аль ч супермаркет, ногооны дэлгүүрт худалдаалагддаг.

Үүний үр ашигтай шинж чанарууд дээр нэмээд хэлэхэд цагаан гаа нь нойр булчирхай, хоол боловсруулах системд сайн нөлөөтэй.

Мөн ханиад томуу зэрэг амьсгалын замын өвчнийг эдгээхэд тустай.

Витамин С, B6–ийн агууламж өндөр, эрдэс бодисоор баялаг (кали) учраас олон эмгэгийг эдгээх бодис байдлаар хэрэглэгддэг. Мөн антиоксидант шинж чанартай.

Цагаан гааг хэрхэн хэрэглэх вэ?

Цагаан гааг салат, сүмс, олон төрлийн хоолонд хийж болно.

Жүүс, амттан, сиропыг амтлахад тохиромжтой ба хандалж эсвэл өөрөөр нь идэж болно.

Цагаан гаа нь мөн шампунь, тос, целлюлит арилгах тос гээд олон гоо сайхны бүтээгдэхүүний гол найрлага болдог.

Ганц эсрэг заалт нь биеийн халууныг нэмэгдүүлдэг.

Мөн дараах хүмүүс хэрэглэж болохгүй:

Халуурсан

Жирэмсэн эхчүүд

Хүүхдүүд

Цусны даралт өндөр, аспирин уудаг хүмүүс (аспирины үйлчилгээг нэмэгдүүлдэг)

Цагаан гаатай ус

Найрлага

4 аяга ус (1 л)

4 ц/х жижиг хэрчсэн цагаан гаа (нарийн хэрчим) (40 гр)

Бэлтгэх заавар

Буцлах гэж буй усанд цагаан гаагаа хийж 10 минут буцалгана. Үүнийхээ дараа 15 минут хөргөж шүүнэ. Халуунаар нь эсвэл хүйтнээр нь ч ууж болно. Зөгийн бал хийж ууж болно.

Цагаан гаатай усандаа кардамон, синнамон, нимбэгийн шүүс мөн хийж хэрэглэж болно.

Энэхүү цагаан гаатай ус нь таны биед ямар үр нөлөөтэй болохыг хэлж өгье.

1. Бодисын солилцоог хурдасгахад тустай

Цагаан гаа нь термо генийн шинж чанартай учраас бодисын солилцоог хурдасгаж, биед хуримтлагдсан өөх тосыг шатаадаг. Жин хасах өөр дэглэмд багтдаг.

2. Хоолны шингэц сайжруулна

Энэ ургамал нь их хэмжээний мяндас агуулдаг учраас нарийн/бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Гэдсэнд шим тэжээл шимэгдэлтийг хурдасгадаг. Өөрөөр хэлбэл биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

3. Маш сайн антиоксидант

Антиоксидант шинж чанар нь зүрх ба цусны судлуудыг хэвийн нөхцөлд байлгадаг ба цагаан гаа нь цусны судасны ханыг хатуурахаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулдаг.

Мөн үс арчилгаанд ашигладаг ба хагнаас ангижирч, үс унах, хуурайшилтаас сэргийлж, ургалтыг дэмжиж өгдөг.

4. Холостерины түвшинг хэвийн байлгахад тусална

Цагаан гаатай ус нь цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэхээс сэргийлдэг. Хэрвээ ихэсвэл артерийн судас бөглөрөх зэрэг эрүүл мэндэд аюултай.

5. Үрэвслийн эсрэг сайн нөлөөтэй

Цагаан гаатай ус нь үрэвсэл, өвчнийг намдаадаг.

Үе мөчний өвчин

Булчингийн өвдөлт

Хэрх өвчин

Үе мөчний үрэвсэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *