Categories
Uncategorized

ХӨЛӨӨ ДЭЭШ ӨРГӨХ ДАСГАЛ НЬ ДАРААХ ӨВЧЛӨЛҮҮДЭД МАШ САЙН. ЭНЭ БАЙРЛАЛААР ХЭВТЭЖ, 10 МИНУТ БОЛОХОД ДАХИН ТӨРСӨН ЮМ ШИГ БОЛНО Хадгалаад аваарай

Йог бол эрт дээр үеэс, өөрийгөө танин хөгжүүлж, эрүүл мэнд оюун санааг төлөвшүүлэх зорилгоор хийгдэж ирсэн дасгалууд юм. Мянга мянган жилийн турш өөрчлөгдөн, шинэчлэгдэж, улам бүр боловсронгуй болсоор ирсэн тул хэн ч хялбархан сурах боломжтой.

Шинжлэх ухааны үүднээс батлагдсан энэхүү дасгалууд нь эмгүй эмчилгээнд багтдаг бөгөөд таны сэтгэл санаа болоод бие махбодыг эмчилж, эрүүлжүүлнэ.

Хөлөө дээш өргөх дасгалын учир

Энэ бол зүгээр ч нэг дасгал бус жинхэнэ гайхалтай бие болоод сэтгэлийг амраагч нэг ёсны эмчилгээ гэж хэлж болно.

Зарчмын хувьд “дасгал” гэж нэрлэх нь алдаа дутагдалтай, учир нь булчин ажиллуулах ямар нэгэн хөдөлгөөн байхгүй тул биед ирэх ачаалал тун бага. Харин сэтгэл гутарсан, дарамттай, биеийн бүх булчин чангарсан үед тайвшруулах чадалтай авралын од гэж хэлж болно.

Биедээ эвтэйхэн байлгахын тулд доороо дэвсгэр дэвсэх юм уу, йогийн дэвсгэр илүү тохиромжтой. Ер нь ч энэ байрлал нь өөрөө Савасана йогийн нэг хэлбэр юм. Хананд бөгсөө тулган хөлөө эгц дээш нь өргөнө.

Биеэ суллан, гараа биеийн дагуу байрлуулна. Энэ байрлалд ердөө 15-20 минут зарцуулахад бие болоод сэтгэлийг тайвшруулах болон эрүүл мэндийн олон ач холбогдолтой. Эрүүл мэндийн ач холбогдолыг нэмэгдүүлэхийн тулд зарим тохиолдолд бөгснийхөө доор йогийн шоо гэж нэрлэгддэг резинэн ивүүрийг хийж өргөж өгвөл илүү үр дүнтэй.

Тайван хэвтэх бөгөөд цээж, толгой цусаар дүүрч байгааг та аажим мэдрэх болно.

Энэхүү дасгалыг хийхдээ биед эвтэйхэн сул хувцас өмссөн байна. Бэлхүүс, хөлийг барих бариу резинтэй хувцас бүү өмсөөрэй. Бариу хувцас нь дасгалыг үр дүнгүй болгоход хүргэнэ.

Энэ байрлал хөл рүү буусан цусны бөөгнөрөлийг буцааж тараан, цусны эргэлтийг сайжруулах гол ач холбогдолтой.

ХӨЛ ӨРГӨХ 5 ШАЛТГААН

Хөлийн хаван буулгах: Дэлхийн татах хүчний нөлөөллөөр цус болоод биеийн шингэн хөл рүү бууснаар хөл хавагнадаг. Энэ нь цусны эргэлт муу байгаатай холбоотой. Зарим тохиолдолд бөөр, зүрхний өвчлөл, илүүдэл жин, ямар нэгэн эмийн эмчилгээ, буруу хооллолтоос болж хавагнадаг ч шалтгаангүйгээр хавагнах нь удаан хугацаагаар явах, босоо ажил хийх зэргээс шалтгаалдаг.

Уг дасгал нь үндсэн эмчилгээнд нэмэлт болох бөгөөд таагүй мэдрэмжийг багасгахад тусална. Хөлийг дээш өргөх нь биеийн шингэний хөдөлгөөнийг зохицуулахад туслах бөгөөд энэ нь цусны эргэлтэнд сайнаар нөлөөлнө.

Өдөржингөө хөл дээрээ зогсож ажиллахад хөл хавагнадаг. Гэртээ ирээд гутлаа тайлж биеэ сул тавиад хөлөө дээш өргөөд хэвтээрэй. Татах хүч таны хаванг бууруулахад нөлөөлнө.

Ядарсан хөлийн хам шинж: Хөлийг дээш өргөх – хөлийн ядаргааг тайлах шилдэг арга. Өдрийн төгсгөл гэхэд бидний хөл ихээр ядарсан байдаг, 20 минут хөлөө дээш өргөн сул хэвтэхэд таны бие сэргэнэ. Ялгааг нь та мэдэрнэ.

Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ: Хөлөө дээш өргөх – “идэвхтэй солилцоо” гэж хэлж болно. Хөл толгойноос дээр байвал шингэнийг биеийн нэг хэсэгт хуримтлах явдлыг таслан зогсооно, үүний зэрэгцээ хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Ходоодны үйл ажиллагаа идэвхижсэнээр бодисын солилцоо хурдан явагдана. Өтгөн хатах явдлыг таслан зогсооно.

Мэдрэлийн системийг тайвшруулна: Амьсгалыг тогтворжуулахад энэхүү дасгал мөн нөлөөлнө. Илүү их хүчилтөрөгч авах бөгөөд амьсгал жигдэрч тайвширдаг байна. Үүний үр дүнд мэдрэлийн систем тайвширна. Гэдэс, хүзүү орчмын булчин суларч амарна. Биеийн чангарсан булчинг суллаж амраана.

Сэтгэл санаа тайвширна: Үүнийг өнөөдрөөс эхлэн туршиж үзээрэй. Та 20 минут зарцуулахад л булчин тань суларч сэтгэл санаа тайвширна.

Энэхүү байрлал нь тархийг хүчилтөрөгчөөр ханган амраана. Хүссэн хүсээгүй биднийг бясалгалын байдалд хүргэх тул бие эрхтэн, оюун санаа тайвширдаг ажээ. Уг байрлалд хэрхэн байх байдлаас хамаарч гарах үр дүн нь мэдрэгдэх болохыг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *