Categories
Uncategorized

Элэгний өөхлөлтийн шалтгаан зөвхөн архи биш ЗААВАЛ УНШААРАЙ

Элэг гэдэг эрхтний 5-10 хувьд нь өөхтэй байх ёстой байдаг. Өөхний хэмжээ 10 хувиас дээш байгаа тохиолдолд элэгний өөхлөлттэй гэж үздэг. Элэгний өөхлөлт нь архины болон архины бус шалтгаантай байдаг. Архины бус шалтгаант элэгний өөхлөлт гэдэгт хэт тарган жин ихтэй, чихрийн шижин өвчтэй, даралт ихэсдэг, генетикийн гаралтай өөрчлөлтүүд багтдаг.

Нэг үгээр хэлбэл, хэт жин ихтэй, чихрийн шижинтэй, даралт ихэсдэг хүмүүс элэгний өөхлөлттэй байх магадлал өндөр байдаг. Харин генетикийн шалтгаант гэдэг нь төрөлхийн, удамшлын хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Тухайлбал, хүүхэд төрүүлээд дараа нь элэгний өөхлөлттэй болсон хүмүүс их байдаг. Энэ нь тухайн хүн удамшлын элэгний өөхлөлттэй байсан гэсэн үг юм.

Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал цаашлаад церози болох анхдагч хүчин зүйл болдог . Нэг үгээр хэлбэл, элэгний өөхлөлт нь элэгний хатуурлын эхний үе шат гэж хэлж болно. Элэгний хатуурал өөхлөлтөөс үүдэн, улмаар элэгний церози болдог. Энэ үед элэг солихоос өөр арга замгүй болдог.

Элэгний өөхлөлт

Элэгний цусны урсгалын 80% нь ходоод, гэдэс, дэлүү, цөс, нойр булчирхайгаас ирдэг. Эдгээр нь хорт бодис, эмгэг төрүүлэгч, эм, эрдэс бодис, витамин, фермент, амин хүчил, антиоксидант, шим тэжээл, өөх тос болон бусад бодисуудаар дүүрэн учир шүүх, боловсруулах шаардлагатай. Олон хүмүүсийн хувьд хорт бодисын хэмжээ их байдаг тул элэгний ажлыг улам хүндрүүлдэг. Энэхүү ажлыг элэг хийхэд хамгийн чухал зүйл бол цус шингэн байх явдал юм.

Өтгөн цусанд ус болон хүчилтөрөгч бага байдаг. Мөн өөх тос их хэмжээгээр байх юм бол цус өтгөрнө элэг тань өөрхлөнө гэсэн үг. Өдөр болгон өөх тостой хоол идээд байвал дасгал хөдөлгөөн хийж, жингээ хэвийн хэмжээнд барьж байгаагаас үл хамааран элэг өөхлөх эрсдэлтэй. Хоолны өөхний агууламж өндөр байвал цөсний ялгаралт нэмэгддэг ингэж удаан ажиллах тусам элэгний үйл ажиллагаа суларч сүүлдээ таныг болон нойр булчирхайг аврахын тулд өөх тосыг өөртөө шингээж эхэлдэг нь элэгний өөхлөлтыг бий болгодог. Элэгээ дагаад нойр булчирхай ч гэсэн зовж эхэлдэг. Олон хүмүүс архаг нойр булчирхайн үрэвсэлтэй байдаг ба элгээ сайтар арчлах юм бол нойр булчирхайн үйл ажиллагааг дээрдүүлж сайжруулж чадна.

Өөх тостой хоолоо үргэжлүүлэн идээд байх тусам бол элэг улам суларч цуснаас шим тэжээлийг гадагшлуулах чадвар нь алдагдаж элэг аажмаар өөхөнд баригдаж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага байгаагаас элэг хөгширч эхэлдэг үүнийгээ дагаад та хөгширнө. Тиймээс хоолон дахь өөх тосны хэмжээгээ багасгаснаар энэ тавилангаас зайлсхийх эсвэл буцаах боломжтой.

Бид элэгний хатуурал гэдэг нэр томъёог сонсоод л архи, хар тамхины хэрэглээтэй хамааралтай эрүүл бус амьдралтай холбодог.

Гэтэл нөхцөл байдлыг ингэж харах ёсгүй юм. Архи, мансуулах бодист донтох нь элэгний өвчлөлд хүргэдэг нь үнэн гэхдээ ихэнхдээ бусад өөр шалтгаануудаас болж үүсдэг.

Элэгний хатуурал гэдэг нь элэгний эсүүд нөхөн төлжихөөсөө илүү гэмтэх үйл явц юм. Ихэнх тохиолдолд нэг болон түүнээс дээш төрлийн вирус элгэнд үрэвсэл үүсгэж гэмтээдэг. Элэгний эсүүд хангалттай хугацаанд нөхөн төлжиж чадахгүй бол хортой хоол хүнс, цусан дахь аюултай бодисууд, пестицид болон бусад химийн бодис, жороор олгодог эм зэрэг олон шалтганаас элэг сорвижиж эхэлдэг.

Ихэнх хүмүүс элэгний асуудалтай байна гэдгээ ч мэддэггүй. Элэгний эсүүд их хэмжээгээр гэмтээд, үхээд эхлэхээр элэг өөрийгөө хамгаалах, хадгалах горимд шилждэг.

Бусад эрүүл хэсгээ гэмтээхгүйн тулд өвчтэй хэсгийг тусгаарласан хана босгодог яаг л усан доогуур явдаг submarine хэдийгээр хүмүүс нь дотор байсан ч ус алдаж байгаа хэсгээ түгжиж хаадагтай адил.

Тиймээс элэгний хатуурал нь мэдэгдэхгүй, удаанаар элэгний зөвхөн зарим хэсэгт үүсэж эхэлдэг. Элгээ эхнээс нь хайрлах хэрэгтэй, хэрвээ аль хэдийн гэмтсэн бол зөв эм, бэлдмэл, хоолны дэглэм, амьдралын хэв маяг барьж хорт зуршлуудаасаа салж гол нь их хэмжээний антиоксидантаар хангаж өгөх нь чухал. Хүмүүс нүүрэн дээрх сорвиндоо санаа зовж хамгийн сайн тосыг олж түрхдэгтэй адилхан элэгний сорвижилт хатуурал үүнээс дутахгүй таны анхаарлыг татах ёстой.

Эх сурвалж: ” liver rescue” book

Н.Саруул

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *