Categories
Uncategorized

АНЬС ЖИМСНИЙГ ЭЛЭГ, БӨӨРНИЙ ӨВЧЛӨЛ, ЦУС ЦЭВЭРЛЭХ, ХАВАН БУУЛГАХ, ДАРАЛТ ТОГТВОРЖУУЛАХ ЗЭРЭГТ ЭРТНЭЭС ХЭРЭГЛЭЖ ИРСЭН. ХЭРЭГЛЭХ ЗААВАР. Хадгалаад аваарай

Манай орны ихэнх нутагт аньс 9-10 сард бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий савраар юмуу гараар түүдэг. С витамин маш ихээр агуулдаг.

Аньсыг цусны даралт ихдэх үед алирсны навчтай хамт буцалгаж хандлаад 50 мл-ээр өдөрт гурван удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ.

Хэрэглэх заавар – Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт гурван удаа 100 мл-ээр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үөд хөх дэгд, аньсыг 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл түргэн эдгэрнэ.

Элэг устахад боролзгоны шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэнэ. Ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаж, хөргөөд, хоолны өмнө 100 граммаар, өдөрт гурван удаа уухыг эмч нар зөвлөсөн байдаг.

Бөөр үрэвсэх үед аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт гурван удаа, тухай бүрт 150 грамм усанд хийж буцалгаж хэрэглэнэ.

Хий хавагнах, хөл, гарын үөэр өвдөх зэрэгт аньс, түүний навчийг 100 мл усанд хоолны нэг халбагыг хийж буцалгаад өдөрт гурван удаа хэрэглэнэ. Аньсны навчийг түүж авах хамгийн тохиромжтой хугацаа 6 дугаар cap. Түүсэн навчаа сүүдэр газар тавьж хатааж хадгална.

Харин жимсийг шилэн саванд хийгээд өнгөн үеийг нь далдартал элсэн чихэр хийж сэрүүн байранд юмуу, хөргөгчийн доод хэсэгт тавьж хадгална.

Индианчууд цусан дахь хорыг гадагшлуулах гэж хэрэглэдэг байсан гэдэг. Аньс нь С амин дэм, каротин агуулдаг учраас амин дэмийн дутагдал, ходоодны хvчил багасгах, даралт бууруулах, шээс хөөх, амны хөндийн үрэвсэл дарах, ханиад намдаах, хаван бууруулах, цусан дахь хлостриныг багасгах үйлчилгээтэй.

Мөн хий ханиалга, амьсгалын замын үрэвсэлт өвчний үед шүүсийг нь уух жимсээр нь идэхэд тустай. Аливаа жимсний хүний биед үнэт тустай үнэт элментийг бүрэн дүүрэн авахын тулд хоол идсэнээс хойш 30минутын дараа ууж байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *