Categories
Uncategorized

Гурав хоногийн дотор хэвлийгээр тураах итгэхийн аргагүй үр дүнтэй арга Хадгалаад аваарай

Хэвлийгээрээ турахын тулд ихэвчлэн өдөр болгон олон цагийг фитнест өнгөрөөх хэрэгтэй болдог. Гэхдээ үүнээс гадна, өөр нэгэн чухал хүчин зүйл бол хооллолт юм. Үнэнийг хэлэхэд гэдэс, хэвлий ямар харагдаж байгаа нь хооллолтоос 90% шалтгаалдаг байна. Тиймээс нарийхан бэлхүүстэй болохын тулд идэж байгаа зүйлдээ анхаарах нь тун чухал юм.

Иймд бид та бүхэндээ ердөө 3 хоногийн дотор хэвлийгээрээ маш хурдан турах шидэт ундаа хийх зааврыг хүргэхээр бэлтгэлээ.

Бэлдэх заавар: Нэг боодол яншуй аваад жижиглэж хэрчинэ. Нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаад, яншуй дээрээ хийнэ. Дээрээс нь тал аяга ус нэмээд хэдэн секунд хутгаад уугаарай.

Ямар ач тустай вэ? Тус бэлдмэл нь маш хурдан үр дүнгээ өгдөг. Ердөө 3 хоногийн дараа танд үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэж эхлэх юм. Үүний гол нууц нь амин дэмээр баялаг яншуйнд байгаа ажээ. Харин нимбэг нь өөх тос шатаахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Дээрээс нь та хэвлийгээрээ тураад зогсохгүй, таны цусны эргэлт сайжирна гээд бод доо?

Бусад: Мөн та дараах ундаануудыг уувал 3 хоногийн хугацаанд тодорхой хэмжээгээр жингээ хасах юм.

– Жимстэй ус: Төрөл бүрийн жимс, ногоог хэрчиж, нэг аяга хүйтэн усанд хийгээд уугаарай. Ингэснээр ус сайхан амттай болоод зогсохгүй, амин дэмээ нөхөж авах боломжтой болох юм.

– Ногоон цай: Шинэхэн ногоон цай ууснаар хоолны шингэц сайжирч, жин хасдаг. Та амт оруулахын тулд ногоон цайн дээрээ зөгийн бал нэмж болно.

– Тарвасны смүүти: Тарвасанд их хэмжээний ус агуулагддаг тул смүүти хийхэд хамгийн сайн тохирдог. Тиймээс та тарвас болон шинэхэн таргийг хольж, амттай смүүти хийж уугаарай.

Эцэст нь хэлэхэд шургуу, тэвчээртэй байж чадсан хүн л амжилтанд хүрдэг. Та эрүүл хоолны дэглэм барьж, дээрх яншуйтай нимбэгний шүүсийг уугаад байвал маш хурдан хугацаанд харвингаасаа салж чадах билээ.

Өнөөдөр идэж байгаа хоол тань таны сүүлчийн ч хоол байж магадгүй. Таргалалт, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин, архи тамхины хэрэглээ эдгээрийг бичсээр, сурталчилсаар атал эдгээр нь нийтийн дунд нэг л дасал болчхож. Юу ч бичээд цочроо авахгүй гөлийчхөж. Угаасаа л байх ёстой таргалалт, архидалт, тамхидалт мэт.

Таргалалт, илүүдэл жин гэх түлхүүр үгээр гүүглэдэх турах таргалах мянга мянган тухай зөвлөгөө гарч ирнэ. Мэдээлэл ухуулга сурталчилгааны материал хангалттай байхад Монголчуудын дунд таргалалт жилээс жилд нэмэгдсээр байна. Илүүдэл жин ба таргалалттай хүн амын хувь 2005 онд 32.4 хувь, 2009 онд 39.8 хувь байсан бол 2013 онд 54.4 хувь болон гэрлийн хурдаар нэмэгджээ.

ТАРГАЛАЛТ БА ИЛҮҮДЭЛ ЖИН ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ.

Хүн амын дунд таргалалт ба илүүдэл жинг тогтооход өргөн хэрэглэдэг Биеийн жингийн индекс (БЖИ) гэдэг нь биеийн жинг өндөртэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд БЖИ-ийг биеийн жинг биеийн өндрийн квадратад хувааж олдог (кг/м2). Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20 хувь, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30 хувийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг.

ТАРГАЛАЛТ БА ХАВДАР

Эсийн хяналтгүй, үсрэнгүй эмгэг хуваагдлыг хавдар гэнэ. Өөхний эсүүд нь даавар болон хэдэн төрлийн өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулдаг. Эдгээр даавар, өсөлтийн хүчин зүйлүүд нь эсүүдэд хуваагд, олшир гэх мэдээллийг өгдөг ба энэ хуваагдал үргэлжилсээр хавдрын шалтгаан болдог.

Хүний биеийг өвчин эмгэгээс хамгаалж, гаднын өвчин үүсгэгчдийн эсрэг тэмцэж байдаг тогтолцоог дархлаа тогтолцоо гэнэ. Дархлаа тогтолцооны нэг гол үүрэг нь гаднын биетийг танин мэдэж түүнийг устгах юм. Энэхүү үүргийг гүйцэтгэхэд устгагч эс буюу “Natural killer” чухал үүрэгтэй.

“Nature” сэтгүүлд өөхөн эсийн ялгаруулж буй бодисууд нь Төрөлхийн тулаанч (Natural killer) эсийг таргалуулж хавдрыг таних, түүний эсрэг ажиллах үйл ажиллагааг нь доголдуулдаг хэмээн өгүүлжээ. Энэ нь тарган хүн хавдраар өвчилбөл хавдрын ургалт түргэн байх боломжтойг харуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *