Эхнэртээ хайртай учраас эр хүн гэрлэдэг. Энэ нь эр хүн, гэргийгээ, насан туршид нь хайрлахаар амлалт өгсөн гэсэн үг. Тиймээс, гэрлэлтийн харилцаагаа бат бөх байлгах үүднээс, дор дурдагдах 6 хүнээс гэргийгээ дээр тавьж байх ёстой.

Хүүхдүүдээсээ илүүд тавь: Бяцхан эсвэл өсөж том болсон хүүхэд тань, эхнэртээ тавих эр нөхрийн халамж анхаарлыг багасгах ёсгүй. Хүү бол эхнэрээ хайрлах ухааныг таниас өвлөж, охин бол өөрийгөө хүндэлж хайрладаг эрийг сонгоно гэсэн үг.
Төсөөллийн эмэгтэйчүүдээс дээр тавь: Эхнэрээ хэн нэгэнтэй, хэзээ ч бүү харьцуул. Үздэг кино, сонсдог дууныхаа шүтдэг эмэгтэйг хүндэллээ хүндэллээ гэхэд эхнэрээсээ дээгүүр тавьж болохгүй. Мэдээж Та ухаантай бол ийм зүйл гаргахгүй л дээ.

Өөр эмэгтэйгээс хэзээд дээр тавь: Хууралт зөвхөн бие махбодынх ч бус мөн сэтгэл санааны хууралт байдаг тул сэтгэлээ хамгаал. Сэтгэл дотор чинь буй бүхэн амьдрал дээр бодит болон гарч ирэхэд хэзээд бэлэн байдаг. Тиймээс гэр бүл дээ, хань даа сэтгэл зүрхээ зориул
Ээж болон эгч, охин дүү зэрэг гэр бүлийн бусад гишүүд: Гэр бүлийн чинь нэг ч гишүүн эхнэрээс тань илүү биш. Хань, хайр нь гэдэг утгаараа эхнэрийгээ илүүд тооц.

Ээжийгээ үл тоож, үл хүндэл гэсэн үг биш. Амьдралаа амжилттай сайн сайхан авч явахын тулд эхнэрээ байнга тэднээс илүүд үз. Энэ амьдрал бол зөвхөн таны гэр бүлийнх, өөр хэнийх ч биш.
Найз нөхдөөсөө дээр тавь: Найз нөхдөө орхихгүй нь ойлгомжтой. Гэсэн ч эхнэртэйгээ харьцах харьцаа нь, олон жилийн нөхөрлөлөөс тань үнэтэй байдаг гэдгийг ойлго. Нөхөд чинь ирж орой бүр хоол хийж өгөхгүй шүү дээ. Зовох цагт хань чинь дэргэд чинь бна.

Олон цагийг тань авдаг цахим “найзууд”: Гэргийтэйгээ нэг өрөөнд хамт байв ч хоорондын тань харилцааг холдуулж байдаг цахим харилцаанаас гэр бүлийн холбоо тань чухал шүү.
Нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр бие биенээ хайрлан хүндэтгэж эелдэг сайхан харьцаатай байх нь тухайн гэр бүлийн аз жаргалын үндэс байдаг гэрийн эзэн, эрчүүд эхнэртэйгээ энхрий ялдам харьцсанаараа эхнэрээ толгой дээрээ гаргаж байгаа хэрэг биш харин ч хүмүүжилтэй боловсролтойн шинж. Үүнийг доорх хэдхэн жишээгээр илэрхийлж болно.

Эелдэг нөхөр гэж ямар хүнийг хэлэх еэ?
– Хаана ч явсан эхнэрээ гадуур хувцасаа тайлахад нь тусалдаг байх.
– Хамт суугаад хооллож байхдаа сонин ном унших ч юм уу эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй байх.
– Онцгой тохиолдолд биш л бол аливаа наадам цэнгээний үеэр хамгийн түрүүнд эхнэрээ урьдаг байх.

– Эхнэрийнхээ шинээр авсан хувцсыг заавал анхаарч тааламжтай үг хэлдэг.
– Хаалгаар ямагт эхнэрээ түрүүлж гаргадаг.
– Баяр ёслолоор гэхгүй эхнэртээ үе үе ямар нэгэн бэлэг өгч баярлуулдаг.
– Эхнэрийнхээ дэргэд өөр эмэгтэй рүү хараа бэлчээдэггүй.
– Би л энэ айлыг авч яваа…. гэх мэт үг хэлдэггүй.
– Гэрээс гарахдаа эхнэртээ хаашаа явж байгаагаа товчхон атугай хэлдэг.

Эелдэг эхнэр гэж ямар хүнийг хэлэх вэ?
– Хувцас хунар авахдаа найз нөхдийнхөө бус гагцхүү нөхрийнхөө үзэмж, саналыг харгалздаг.
– Эр нөхөртөө дуртай хоолыг нь бэлтгэдэг.
– Нөхрийнхөө ажилд хэрэгтэй болон бусдын гар хүрчихээргүй эд зүйлүүдийг хэзээ ч оролддоггүй.

– Найз нөхөдтэйгээ амралтын үеэр байхдаа нөхрийнхөө үгийг анхааралтай чагнадаг. За за наадхыг чинь хэн ч мэднэ… гэх мэт үг хэлдэггүй.
– Хүмүүсийн дэргэд “хөнжлийнхөө хочоор” хэзээ ч дууддаггүй.
– Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө зэмлэж шүүмжилдэггүй.
– Эр нөхрийнхөө цүнхийг ухаж, халаасыг нь төнхдөггүй.
– Нөхрийнхөө зөвлөгөөг хүлээн авч, байн байн урмыг үг хэлдэг.
– Хэрэв хоёр дахь удаагаа гэрлэсэн бол, анхны нөхрөө хэзээ ч магтаж, муулахгүй байдаг.
