Сүүлийн үед маш олон хүмүүс өвдөг болон үе мөчний өвчтэй болоод байгаа билээ. Дан ганц настай хүмүүс гэлтгүй байнгын суугаа болон чийгтэй газар ажил эрхэлдэг залуу хүмүүс ч өвдөгний өвчтэй болох тохиолдол их байгаа.

Тэгвэл тэрхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу эдгэрэлтэд нь тустай 6-н хүнсний бүтээгдэхүүний талаар танд хүргэж байна.
Цагаан гаа – Цагаан гаа бол мөн л идэж бас жин тавьж хэрэглэж болдог хоолны нэг юм. Цагаан гаа дахь идэвхитэй бодисыг гинжерол гэдэг бөгөөд энэ нь үрэвслийн эсрэг хүчтэй бодис аж.

Үнэндээ үе мөчний өвчтэй хүмүүст судалгаагаар цагаан гаа эмийн дэглэмд нэмж оруулснаар өвдөлт намдаах чадвар нь дан эм хэрэглэснээс илүү үр дүнтэй болохыг тогтоожээ. Та хоол хийхдээ эсвэл цайндаа цагаан гааг хэрэглэж болох юм. Мөн урьдчилан бэлтгэсэн цагаан гааны тосыг хавдсан өвдөг дээрээ шууд түрхэх нь гайхалтай үр дүнг үзүүлдэг байна.
Лууван – Өвдөгний өвчнийг намдаахын тулд лууван идэх нь үнэндээ Хятад уламжлалт эмчилгээний юм. Улбар шар өнгийн ногоо нь бета-каротин ба А аминдэмээр баялаг тул үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг байна.

Тиймээс өвдөгний үрэвслийг нам дарах боломжтой ажээ. Лууванг чанаж идвэл илүү үр дүнтэй байдаг. Хэрэв та чанасан лууваныг үзэн яддаг бол түүхийгээр нь идсэн ч гэмгүй юм. Гэхдээ аль болох хоёулангаар нь хэрэглэж байвал сайн ажээ.
Бүхэл үр тариа – Бүхэл үр тариа идэх нь өвдөгний өвчинг анагаахад тусладаг ба ялангуяа дасгал хөдөлгөөнтэй хавсарсан тохиолдолд үрэвслийг бууруулах чадвар нь илүү байдаг байна.

Хэрвээ та өвчнөөсөө салахыг хүсэж байгаа бол аль болох цайруулсан гурилтай бүтээгдэхүүн болох цагаан талх гэх мэтээс татгалзах хэрэгтэй. Түүний оронд бор будаа, хивэг, шар будаа, бүтэн үр тарианы гурилаар хийсэн талх зэргийг хэрэглэхийг хичээгээрэй.
Алимны цуу – Алимны цууг дан зууш бэлтгэхдээ ашиглахаас гадна аливаа үрэвсэлт өвчний үед ч хэрэглэж болдог байна. Алимны цууг аливаа өвчний үед хэрэглэхдээ уух эсвэл шууд жин тавьж хэрэглэдэг ажээ. Мөн алимны цууг өвдгөн дээрээ тавьснаар өвдөгний үенд хуримтлагдсан хорыг гадагшлуулах буюу задалж өгдөг байна

Турмерик – Хэрвээ та Карри идэх дуртай бол үнэхээр сайн хэрэг болсон байна. Учир нь Каррид Турмерик агуулагддаг бөгөөд турмерик нь үрэвсэл дарах, өвчин намдаах үйлчилгээтэй ажээ. Тиймээс түүнийг энэтхэгийн уламжлалт эмчилгээнд олон жилийн турш ашиглаж байгаа юм.

Та карриг өдөр тутамдаа хэрэглэсэнээр таны өвчин намдах ба танд бараг л үе мөч өдөх үед уудаг “Ибупрофен” ууснаас ялгаагүй үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Мөн байгалийн гаралтай болохоор илүү сайн шүү дээ.
Хушга – Хушга нь омега-3 тосны хүчил ба антиоксидант агуулдаг самарны тоонд ордог тул өвдөгний өвдөлтийг намдаахад хамгийн тохиромжтой хүнсний нэг юм.

Түүнчлэн зарим судалгаагаар хушга тогтмол идэх нь ханасан тосыг багасгадаг тул жингээ хасахад тустай гэдэг нь тогтоогдсон байдаг байна.
Улаанбаатарчууд бид бүхэн хотжилт буюу суурин соёл иргэншилд дасаад багагүй хугацаа өнгөрчээ. Үүнийг дагаад амьдралын хэв маяг, идэж буй хоол хүнс сүүлийн 10-20 жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн байна.

Хэдэн 10 жилийн өмнө бид зуны дэлгэр цагт байгаль дэлхийдээ ойрхон аж төрж, нарнаас хангалттай хэмжээний витамин Д-г арьсандаа нийлэгжүүлж, авахын зэрэгцээ айраг, сүү, ааруул зэрэг цагаан идээг түлхүү хэрэглэдэг байв. Энэ эрүүл амьдралын хэв маяг ясны сийрэгжилт, тэр дундаа үений эмгэгээс өвчлөх эрсдлийг хэд дахин бууруулдаг байжээ.
Харин одоо үед хөдөлгөөний хомсдол, нийгмийн стрессээс улбаалж биеийн жингийн илүүдэлтэй, мөн өвөл зунгүй орон сууцанд амьдарч оффист ажиллах болсноор дээрх эрүүл дадал алдагдсантай холбоотойгоор яс сийрэгжих, үений эмгэгээр өвчлөх эрсдэл хэд дахин нэмэгдсэн.

Тухайлбал, витамин Д, кальцийн дутагдалтай, биеийн жингийн илүүдэлтэй өвөө эмээ нарын өвдөгний үений мөгөөрсөн эд сөнөрөх, үений шингэн багасах зэргээр өвдөгний остеоартрит эмгэгээр өвдөх болжээ.
Уул нь Монголчууд бид зуны дэлгэр цагт агаар салхинд гарч, байгаль дэлхийтэй ойр байснаар арьсандаа витамин Д хангалттай нийлэгжүүлж авдаг байжээ. Үүний хажуугаар зуны улиралд ааруул, сүү, айраг зэрэг цагаан идээ идсэнээр кальци, минералаа нөхөж авдаг.

Гаднаас орж ирсэн кальци цусанд шимэгдэж витамин Д тусламжтайгаар яс руу орсоноор яс сийрэгжих, үений эмгэгийн эрсдлээс сэргийлэх боломж бүрддэг байна.
Тухайлбал, Харвардын спортын анагаах ухааны эмч Др.Тенфорд нэг зүйлийг чухалчлан зөвлөсөн байдаг. Бид өвдөгний остеоартрит эмгэгтэй үед хөдөлгөөнийг хязгаарлах нь маш буруу. Яагаад гэвэд бид алхалт хөдөлгөөн хийснээр өвдөгний эргэн тойрны булчинг чангаруулж дасгалжуулж байдаг.

Энэ булчингийн дасгалжилт өвдөгний үенд ирэх ачааллыг бууруулж зөв динамик тэнцвэртэй болгодог. Улмаар өвдөгний остеоартрит эмгэг даамжрахгүй, бодисын солилцоо сайжирсанаар эдгэх боломжийг бүрдүүлдэг юм.
2015 оны судалгаагаар хөнгөн зэргийн остеоартриттэй хүмүүс өдөрт 7,000 алхалт хийвэл маш зохимжтой байдаг. 2 жил дээрх алхалтыг хийхэд нэмэлтээр үений мөгөөрсөний сөнөрөл явагдаагүй, эдгэрэх хандлагатай болсон байдаг.
