Categories
Uncategorized

Турмерик нь ой санамж, марталтын эсрэг үйлчилгээтэй хамгийн чухал эм Хадгалаад аваарай

Turmeric буюу Турмерик нь хоол амтлагч халуун ногооны төрлийн шар нунтаг юм. Түүнийг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэснээр та өөрийн эрүүл мэндийг хүнс хоолоороо дамжуулан махин хамгаалж чадах нь ээ.

Хоол хүнс: Энэтхэг, Хятад, Япон хоолны гайхамшигтай амтлагч алдарт турмерик нь загас, тахиа, гахайны мах шарахад нэн тохиромжтой ба соус салатанд хэрэглэнэ. Турмерикийг олон төрлийн хоолонд хийж болно.

Эрүүл мэнд: Энэхүү шидэт нунтаг нь антиоксидантаар баялаг учир биеийг хорт бодисоос цэвэрлэх, үе мөчний бүх төрлийн үрэвсэл, ходоодны шархыг эмчилнэ. Элгийг хоргүйжүүлж үйл ажиллагааг нь сайжруулж дэмждэг гайхалтай ургамал нь турмерик юм. Хорт хавдрын эд эсийг бусад эрүүл эрхтэнийг гэмтээлгүй устгах, зогсоох чадвартай.

Хамгийн гайхамшигтай нь ой санамж, марталт, альцгеймер буюу тэнэгрэл зөнөглөхийн эсрэг үйлчилгээтэй. Тархи, зүрх судасны өвчин, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар, түрүү булчирхайн хавдар, чихрийн шижин, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх ба хавдрын эсийн тархалтыг зогсоож чаддаг байна.

Арьс цайрах өвчнийг эмчлэх, хеликобактерй, хомхой өвчнийг анагаагч юм. Ханиад томуу уушигны үрэвсэл, астмыг эмчилж эдгээдэг. Энэтхэг, Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд өргөнөөр хэрэглэгддэг.

Хориглох заалт: Хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хөхүүл хүүхэдтэй, жирэмсэн эхчүүд, хагалгаанд орох гэж буй хүмүүс, 3 нас хүрээгүй хүүхэд, антибиотекийн эмчилгээтэй хамт хэрэглэж болохгүй.

Турмерик нэрээр танигдсан ургамлын үндэслэг ишний нунтагт агуулагдах күркүмин нь эрүүл мэндийг хамгаалагч гайхамшигт полифенол нэгдэл юм. Учир нь биологийн өндөр идэвхит энэ нэгдэл нь антиоксидант, хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг, сэтгэл гутралын эсрэг нөлөө үзүүлэхээс гадна өөх-тосны хэмжээг бууруулах үйлдэлтэй.

Турмерикийн үндсэнд шар өнгийн пигмент бүхий күркүминоид агуулагдах учир өнгө нь шар байдаг. Күркүмин нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлдэг. Энэ үйлдлийг үзүүлэхдээ үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй харьцуулахад ходоод гэдэсний замын салст бүрхүүлийг гэмтээж улайлт, шархлаа үүсгэдэггүй.

Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир гэдэсний цочролтой хавсарсан үений үрэвсэл, гуурсан хоолойн багтраа болон бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой. Турмерикт агуулагдах күркүмин нь байгалийн маш хүчтэй антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудыг саармагжуулахаас гадна үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

Энэтхэг турмерик нь магни, цайр, кали, кальци, иод, марганци, төмөр, манган, зэс, кальци, фосфор, хром, кали, селен, цайр, уураг зэрэг эрдсээр баялаг бөгөөд A, C, E, B1, B2, B3, B6 зэрэг амин дэмүүдийг агуулсан байхаас гадна энэтхэг турмерик нь ниацин хэмээх арьсны гэмтсэн эсийг сэргээхэд туслах бодисыг агуулдаг ба давхар арьсыг ариутган үрэвслийг дардаг.

Турмерик дархлааг дэмжинэ

Энэ хүчирхэг ургамал нь эндотоксиноор баялаг учраас дархлааг сайжруулж, ханиад томуу тусахаас сэргийлдэг. Өвлийн хүйтэн улиралд утаанд зүдэрсэн уушгиа цэвэрлэн, хаврын их тоосжилт, ханиад томуу, харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд турмерикний хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хоол боловсруулалтыг дэмжинэ

Турмерик нь ходоодонд маш тустай. Турмерик нь цөсний хүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр хоол боловсруулалтыг сайжруулахаас гадна хурдасгадаг. Өөх тос ихтэй хоол идэх дуртай хүмүүст нэн тохиромжтой, учир нь боловсруулахад хэцүү ханасан өөх тосыг задалж өгдөг. Цөс өтгөн хүмүүс өлөн дээрээ уухад цөс шингэлж хөөдөг. Өтгөн хатахаас сэргийлдэг.

Биен дахь холестеролын хэмжээг бууруулдаг

Холестеролын хэмжээг бага байлгах нь эрүүл биетэй байхад чухал үүрэгтэй гэдгийг хүн болгон мэддэг болсон бизээ. Энэтхэг турмерикний хэрэглээ нь холестеролын хэмжээг бууруулж зvрх болон судасны элдэв өвчлөлтөөс сэргийлдэг. 20-р зуунаас хойш түгээмэл өвчлөлтийн төрөл болоод байгаа зүрхний шигдээс болон цус харвалтаас идэвхтэй сэргийлдэг. Цусыг шингэлж, даралт буулгана.

Эдгэрэлтийг дэмжинэ

Элдэв шарх авсан үед энэтхэг турмерик хэрэглэх нь маш их тустай. Учир нь антисэптик хэмээх шарханд бохир орж бактер үүсэхээс сэргийлдэг бодисоор баялаг. Шархны эдгэрэлтийг дэмжихээс гадна өнгө үнэр нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг байна.

Үрэвслийг намдаана
Турмерикийн үрэвслийн эсрэг үзүүлдэг үйлчилгээ нь өндөр бөгөөд үе мөчний өвдөлтийг буурулдаг. Тиймээс Артриттай хүмүүсийн хувьд өдрийг аяга бүлээн түрмериктэй усаар эхлэх шиг зөв юм байхгүй.

Биеийн сахарыг боловсруулахад тусалдаг

Цусан дахь сахарын хэмжээ их үед өдрийг эхлүүлэх хэцvv. Турмерик нь сахарыг хурдан боловсруулж мэдрэлийн системийг тайвшруулдаг учраас хэт их сахарын хэрэглээний улмаас бий болсон сөрөг нөлөөнөөс биеийг хамгаалдаг. Чихрийн шижинтэй хүмүүст зөв хэрэглэвэл тохиромжтой.

Элгийг цэвэрлэдэг

Хэрвээ та урьд шөнө нь согтууруулах ундаа хэрэглэсэн бол, өглөө нь түрмериктэй ус ууснаар хороо гадагшлуулах, элгээ цэвэрлэх боломжтой. Таны шарталтын элэг болон тархинд бий болсон архиний хорыг арилгана. Цусан дах холестериныг бууруулж, цусыг цэвэрлэн, гемоглобины тоог өсгөнө. Вирус бактерийн эсрэг үйлчилгээтэй.

Арьсны өнгийг сэргээнэ

Зуу зуун жилийн турш зүүн өмнөд Азийн эмэгтэйчүүд гоо сайхандаа турмерикийг хэрэглэсээр ирсэн билээ. Үрэвслийн эсрэг үйлчилгээ нь хавдалтыг арилгаж арьсний өнгийг сэргээдэг. Үүнээс гадна арьс төлжилтийг дэмждэг ниацин хэмээх бодис энэтхэг турмерикийн найрлагад байдаг. Цинеол, тумерон, Р амин дэм нь залуужуулах болон хавдар үүсэхээс сэргийлдэг антиоксидантаар баялаг.

Тайвшруулна

Энэ ургамал нь сэтгэл санаанд эергээр нөлөөлж тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Стрессээс сэргийлэх хамгийн зөв арга бол Турмериктэй ундаа, сүү, кофе уух юм.

Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Турмерикийн дотор агуулагддаг гол бодис болох Күркүмин нь тархины үйл ажиллагааг хамгаалагч бодис гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Энэ ургамалын анагаах увидас нь эрдэмтдийг гайхшруулсаар байна.

Америк, Япон, Хятад, Энэтхэг, Германы эмч, эрдэмтдийн судалж тогтоосноор турмерикийн дотор агуулагддаг антиоксидантууд мөн үрэвслийн эсрэг нөлөөтэй бодисууд сэтгэн бодох чадварыг идэвхтэй байлгаж мартамхай болох, зөнөглөх, паркинсоны болон альцхаймерийн өвчнөөс сэргийлдэг. Тархи толгой таллаж өвдөх зэрэгт өвчин намдаах тустай.

Арьс гоо сайханд хэрэглэхэд арьсны коллаген идэвхждэг байна. Шар өнгөтэй турмерикийн нунтаг нь арьсан дээрх толбо, сэвхийг цайруулахаас гадна нүхжилтийг багасгаж, арьсыг эрүүл булбарай болгоно. Хөгшрөлтийн эсрэг, үрчлээний эсрэг, үрэвсэл батганы эсрэг үйлчилгээтэй.

НЭГ Цайны жижиг халбага “Шидэт нунтаг Энэтхэг турмерик”-ийг аяга халуундуу бүлээн усанд хийж дээр нь 1-2 чимх хар перц хийж уух нь олон талын ач тустай. Ингэж хэрэглэхэд турмерикийн биоидэвхжилт шууд 2000%-иар нэмэгдэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *