Categories
Uncategorized

Хаш ногоо хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусан дахь холестеринийг ч бууруулж, цус цэвэрлэх гайхалтай үйлчилгээтэй. Хэрэглэх заавар. Шэйрлээд хадгалаад аваарай

Та бүхэндээ Хаш ногооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. Монголчууд бид төдийлөн хэрэглэдэггүй ч Турк улсад элбэг байх энэ ногоо хорт хавдараас сэргийлэхээс эхлээд цусан дахь холестеринийг ч бууруулах ач тустай аж.

Тиймээс та бүхэн доорхи мэдээллийг уншаад хүнсэндээ хэрэглэж сураасай гэсэн үүднээс хүргэж байна.

ХАШНЫ АЧ ХОЛБОГДОЛ

Хаш нь онцгой содон амттай, зөөлөн төрлийн ногоо бөгөөд эрүүл мэндэд маш их ашиг тустай бүр “Бэрээсээ ч харамламаар ногоо” гэж ярих хэмжээний хэрэгтэй ногоо гэж эртнээс олонд танигдаж иржээ.

ХАШНЫ МАШ ЧУХАЛ АЧ ТУСЫГ НЭРЛЭВЭЛ:

Хорт хавдраас сэргийлнэ: Хаш нь маш хүчтэй үл исэлдүүлэгч антоциан элементийг агуулдаг бөгөөд, энэ нь хөлний хорт хавдар үүсгэдэг бодисыг эсэргүүцдэг ач холбогдолтой гэнэ. Мөн хаш нь ходоод гэдсэнд хуримтлагдсан өөх тосыг задалж, хайлуулдаг учраас ходоод, гэдэсний хавдраас сэргийлдэг онцгой ач холбогдолтой ногоо юм (антоциан нь голдуу хальс, ишинд нь ихээр агуулагддаг).

Хараа сайжруулдаг: Хаш нь антоцианыг агуулдагаараа дээрхтэй адил ходоод гэдэсний хавдараас сэргийлэхээс гадна, нүдний торлог бүрхэвчинд байдаг өнгө ялгадаг хэсгийг дэмждэг бөгөөд, нүдний ядаргааг тайлж, хараа муудахаас сэргийлдэг.

Цусан дахь холестеринийг багасгадаг: Хаш нь даралт ихэсэхээс сэргийлэхэд ч нэмэр болдог гэнэ. Бас судсанд хуримтлагдсан өөх тосыг задалж хайлуулдаг учраас төрөл бүрийн судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байх нь.

Үрэвсэл, арьсны элдэв өвчлөлөөс сэргийлнэ. Хашинд агуулагддаг антоциан нь аспиринаас 10 дахин хүчтэй устгах чадвартай учраас үрэвслийг нам дарах бөгөөд нүүрэн дээр юм гарах болон арьсны элдэв харшил өвчлөлтэй хүн хашны ишний хэсгээр маск тавьбал арьсны элдэв үрэвслээс хамгаалж өгдөг.

Мөн хашаар хооллож, дэглэм барьж турахад маш тохиромжтой. 100гр хашинд 16kcal хэмжээний маш бага калори агуулагддаг байна.

Исэллэг бодис ихээр агуулдаг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулалтыг дэмжиж өгдөг. Хоолны дэглэмд шинэхэн хашийг сонгох хэрэгтэй бөгөөд, иш нь хурц шовх үзүүртэй байвал шинэ байна гэсэн үг юм байна

Англиар eggplant, Оросоор баклажан гэж нэрлэдэг энэ ногоог монголоор чэс, хаш гэж нэрлэдэг. Бүр манай тооллын өмнө Хятад, Энэтхэгт тариалж эхэлсэн энэ ногоог эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт, түүний дотор манайд түгээмэл хэрэглэх болжээ.

Чэс нь хуурай бодис 7-9%, үүний дотор сахар 2-3,8%, цардуул 0,9%, уураг 1,0% агуулна. Илчлэг нь 20 орчим ккал. Кали, фосфорын давс, фолийн хүчил, А, В1, В12 аминдэм агуулна.

Тархины эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант шинж чанартай ургамал бөгөөд цусан дахь холестрин багасгах, организмыг элэг, тулай өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Энэ ногоогоор дангаар нь болон бусад хүнстэй хольж маш олон нэрийн хоол бэлтгэдэг. Шарж, жигнэж болгохоос гадна төрөл бүрийн шанзаар дүүргэж хоол бэлтгэнэ.

Шарсан хаш (чэс): Хаш-2ш, Ногоон сонгино-1ш, Сармис -1х, Гурил-3х/х, Ургамлын тос-3х/х

Цайны хагас халбага жижиглэсэн базилик (basil), давс амт оруулах хэмжээгээр

Бэлтгэх арга

-Хашийг нимгэвтэр дугуй хэрчиж давс цацаад 15 мин байлгасны дараа ялгарсан шүүснээс нь шүүн авч гурилд хөврүүлээд цөцгийн тосонд шарна

-Сонгино, сармисыг жижиг дөрвөлжин хэрчиж цөцгийн тосонд хуурна.

-Шарсан хаш, сонгино, сармисаа нийлүүлэн базиликаар чимэглэж шарсан жигнэсэн, загас болон махан хоолны хачир байдлаар хэрэглэхэд тохиромжтой.

Улаан лоольтой битүү хайрсан хаш: Хаш-3ш, Улаан лооль-3ш, Амтат чинжүү-4ш, Булцуут сонгино-2ш

Цайны 2 халбага нимбэгний шүүс, хоолны 5 халбага ургамлын тос, давс

Бэлтгэх арга

-Хаш, улаан лооль, амтат чинжүү зэргийг жигнэсний дараа хальсыг нь арилгаж таллан хувааж хэрчинэ.

-Үүн дээрээ хагас цагираг хэлбэртэй хэрчсэн сонгино, нимбэгний шүүс, ургамлын тос, давс нэмж зөөлөн галаар жигнэж болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *