Categories
Uncategorized

ТАРХИНЫ ЭД ЭСИЙГ ГЭМТЭЭДЭГ 10 БУРУУ ЗУРШИЛ ЗААВАЛ УНШААРАЙ. Шэйрлээд хадгалаад аваарай

Өглөөний цай уухгүй байх: Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь глюкозын/сахар/ хэмжээг бууруулдаг. Энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэх ба цаашлаад тархины үйл ажиллагааны доройтолд хүргэж болох юм.

Хэтрүүлэн идэх: Энэ нь тархины судсуудыг хатууруулдаг ба ингэснээр оюун ухаан муудна.

Тамхи татах: Тамхи татах нь тархийг жижигрүүлэн агшаадаг ба Алцхеймерийн буюу “мартамхай” өвчинд ч хүргэж болно.

Чихэртэй зүйл их хэрэглэх: Чихэрлэг зүйл хэтрүүлэн хэрэглэх нь уураг тэжээлийн шингээлтийг доголдуулдаг ба тархины тэжээлийн дутагдал болон тархины хөгжлийг сааруулдаг.

Агаарын бохирдол: Тархи бол бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн хамгийн их хувийг хэрэглэдэг эрхтэн юм. Бохирдсон агаараар амьсгалах нь тархины хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж, тархины үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ.

Нойрны дутагдал: Нойрсолт нь тархийг амраадаг. Удаан хугацааны нойргүйдэл нь тархины мэдрэлийн эсүүдийн үхлийг түргэсгэдэг.

Толгойгоо бүтээж унтах: Унтахдаа толгой дээгүүрээ юм нөмрөх гэх мэт толгойгоо бүтээж унтах нь нүүрсхүчлийн хийний төвлөрөлийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн төвлөрөлийг бууруулснаар тархины хүчилтөрөгчийн хангамжийн дутагдалд хүргэх ба тархийг гэмтээх нөлөө үзүүлдэг.

Өвчтэй байхдаа ажиллах эсвэл сурах: Өвдсөн байхдаа ажил, сургуульдаа явах нь тархины үйл ажиллагааг бууруулж гэмтээх нөлөө үзүүлнэ.

Бага бодох: Та ямар нэг зүйлийг бодох нь тархийг хөгжүүлэх хамгийн сайн дасгал болдог ба ямарваа нэг зүйлийн талаар бодохгүй байх, бодохоо багасгах нь тархийг агшааж, хатингаршилд хүргэдэг.

Ховор ярих: Оюунлаг, ухаалаг харилцан яриа нь тархины үйл ажиллагааг дэмждэг.

Тархийг олон хэлбэрээр ангилж үздэг. Бүтэц, хөгжилөөр нь их тархи, telen¬cephalon, завсрын тархи, diencephalon, дунд тархи, mesencephalon, арын тархи, rhombencephalon, үүнийг дотор нь жинхэнэ арын тархи, metencephalon, уртавтар тархи, myelencephalon гэж хоёр хуваагаад бүгд таван хэсэг болгон авч үздэг. Тархины физиологи мэдрэлийн эмгэг судлалын талын зарим ойлголтыг ойлгоход дөхмийг нь харгалзаад их тархи, cerebrum, бага тархи, cerebellum, тархины багана, truncus cerebri гэж гурав ангилдаг.

Хүний тархи толгой ясны дотор байх учир түүний дээд тал нь гавлын дотор талын хэлбэртэй байна. Хүний тархины жин нь дунджаар 1830 г бөгөөд эр эмийн ялгаа 100г-аас хэтэрдэггүй юм. Тархины хүндийн жинг биеийн жинд харьцуулж үзвэл хүн дэлхий дээрх хамгийн том тархитай амьтан юм. Их тархины дээд гадаргуу буюу орой нь бөмбөрцөг хэлбэртэй учир spheria, бөмбөлөг гэж нэрлэсзн бөгөөд тэрээр голын сагитталь гүн ховил-fissura longitudi-nalis cerebri-гээр баруун ба зүүн хоёр хагас бөмбөлөг-hemispherii dextrum et sinistrum болон хуваагдана.

Их тархины баруун, зүүн хоёр хагас бөмбөлөг нь тархины их холбоос-эвэрлэг бие, corpus callosum ба түүний дэргэдэх бусад холбоосуудаар холбогдоно. Бага тархи нь их тархинаасаа хөндлөн ховил-fissura transversa cerebri-гээр тусгаарлагдах бөгөөд толгой ясны суурь хэсгийн хойт хонхор-fossa cranii pos-terior-т оршино. Үүнээс бусад тархины голоо дагаж байгаа хэсэг нь түүний багана-truncus cerebri юм.

Тархины доод суурь-basis cerebri, хавтгайвтар бөгөөд энэ талаас зөвхөн их, бага тархины доод тал болон тархины гол багана бүтнээрээ болон тархины 12 хос мэдрэлийн ёзоорууд харагдана. Хэрвээ бид суурийн өмнө хэсгээс эхэлбэл: Дух магнайн хэсгийн доод гадаргуу дээр үнэрийн бүлцуу, bulbi olfactorii байх бөгөөд түүнд хамрын хөндийн үнэрийн хэсгээс гарсан үнэрийн мэдрэлийн утаслаг ширхгүүд-fili olfactoria самалдаг ясны, шүүрсэм ялтас, lamina cribrosa-raap гавлын хөндийд ордог.

Энэ нь цааш төв рүүгээ явсан зам-tractus olfactorius болон үргэлжилж хоёр салан гурвалжин, trigonum olfactorium үүсгэн төгсөнө. Эдгээр нь бүгд тархины I хос мэдрэл-n.olfactorius-ын бүрдэл бөгөөд trigonum olfactorium дээр олон нүхтэй талбар-substatia perforata an¬terior байдаг. Энэ нүхнүүдээр тархинд цусны судас орно. Хоёр талын энэ олон нүхт талбарын хооронд X маягийн хэлбэртэй харааны мэдрэлийн зөрлөг-chiasma opticum оршино.

Харааны зөрлөгийн яг дор ард бор төвгөр tuber cinereum, түүний юүлүүр-infundibulum, түүний доод үзүүрт нь өнчин тархи-hypophysis cerebri дүүжлэгдэж байна. Өнчин тархи нь түрк эмээл дээр байрлана. Бор төвгөрийн арын хос цагаан овгорыг хөхлөг бие-corpora mamillaria гэнэ. Эдгээрийн хоёр талаар тархируу шигдэн орсон, хос бүдүүн цагаан багц нь тархины хөл-pedunculus cerebri бөгөөд түүний хооронд гарсан дөрвөлжин маягын хонхорыг fossa interpeduncularis гэнэ. Энэ хонхорын ёроолд олон нүхт бодис, substan¬tia perforata posterior байна.

Тархины хөлийн дотно гадаргууд нүд хөдөлгөгч мэдрэл, n.oculomotorius (III хос мэдрэл) гардаг ховил-sulcus oculomotorius байрлана. Тархины хөлийн гадуур ар талаас нь ороож, буланцар мэдрэл – n.trochlearis (IY-хос мэдрэл) гарч ирнэ.

Тархины хөлийн хойно тархины гүүр, pons артал руугаа бага тархины дунд хөлөөр pedunculus cerebellaris medius-ээр бага тархитай залгаж хөндлөн байрлана. Гүүр ба бага тархины энэ хөл хоёрын зааг болох газраас гурвалсан мэдрэл, n.trigeminus (Ү-хос) гарна. Гүүрний доор уртавтар тархи-medulla oblongata залгаж байрлана.

Гүүр уртавтар тархины хоорондох хөндлөн ховилд төв шугамын хоёр хажуугаас холдуулагч мэдрэл, n.abducens (Yl-xoc) гарна. Түүний гадна хажуу талаас нүүрний мэдрэл, n.facialis (Yll-xoc), сонсгол-тэнцвэрийн мэдрэл, n.vestibulo cochlearis (Ylll-xoc) тус тус зэрэгцэн гарна. Уртавтар тархины өвөр талын голоор төв ховил-fissura mediana anterior байрлах ба үүний хоёр хажуугаар цац-pyramides (пирамидын зам явдаг тул ингэж нэрлэсэн) гэдэг хоёр гүвгэр харагдана.

Түүний хоёр хажуу талаар sulcus lateralis anterior гэсэн ховилоор зааглагдсан олив, oliva (товх) гэдэг зууван овгор байна. Товх ба цацын хоорондоос хэлэн доорхи мэдрэл, n.hypoglossus (Xll-xoc), товхын араас хэл залгиурын мэдрэл, n.glossopharyngeus (IX хос) ба тэнэгч мэдрэл, n.vagus (X-xoc), түүний доорхиноос нэмэгдэл мэдрэл, n.accessorius (Xl-хос) түүний ёзоорууд тус тус гардаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *