Мэдээ

4 сар болсон хүүхдээ авхуулах уу гэж асуугаад үгүй гэхэд орхиод явдаг юм байна

Үерхэж байхдаа бие давхар болчихоод нэг тийм яах гээд байгаа нь мэдэгдэхгүй харилцаа үүсдэг дээ. Яг тийм харилцаанаас ганц бие ээж болон үлдсэн юм л даа. Уг нь миний анхны бүхнээ зориулсан хүн байсан юм.

Үерхлээ арай өөр түвшинд байлгах гэж би өөрөө их ч хичээсэн юм шиг санагддаг. Тус тусдаа үерхэж байгаад яваандаа манайд хамт байдаг болов. Би 4р күрсийн оюутан хотод байр түрээсэлдэг байлаа. Байрны түрээсээ хүүхдэд англи хэл зааж олдог байсан.

Ахлах ангийн хүүхдүүдийн хоцрогдол арилгах, түвшин ахиулах гээд хэлэндээ муугүй байсных хөөрхөн мөнгө олж түүнийгээ өөртөө зарцуулж ээж ааваасаа мөнгө нэхэж зовоолгүй амьдрахыг чухалчилдаг нэг тийм үл мэдэг хэнээтэй охин байсан даа.

Найз залуутайгаа бараг л хамт амьдарснаас хойш гэр бүл зохиох нууцхан хүсэлтэй түүнийг гэрлэе гэж гуйгаасай гэж хүсэх болов. Хоёр жил гаран үерхчихсэн байхад манай ээж аав , миний найзууд л түүнийг мэддэг байлаа.

Эсэргээрээ би тэдний гэрийнхний тухай огт мэддэггүй намайг танилцуулж байсангүй. Энэ тухай цухуйлгахаар угаасаа ээж гадарлаж байгаа шүү дээ намайг найз охиныдоо амьдарч байгаа гэж мэднэ. Нэг өдөр дагуулж очно доо гэж ам тагладаг байв.

Чи ийм юм хүсээд байлуу гэсэн мэт би бие давхар болов. Баярлаж хүлээж авсан ч тэр хүн аав болох гэж байгаагаа ойлгоогүй бололтой. 2 сар гарантай болтол нам гүм. Би л ирээдүй ярьсаар. Ээж аавдаа баярласандаа хэлж орхисон.

Ээж сандраад хөдөөнөөс ирнэ гэнгүүт нь дөхүүлээд ирээ ээж угаасаа намар төрнө тэрнээс өмнө бэр гуйх нтр их ажил өрнөх байх гэж хэлж санааг нь амраалаа. Найз залуу бэр гуйх тухай нэг л удаа ярьж намайг баярлуулаад дахиж цухуйлгасангүй.

Нэг шөнө намайг босгож ирж байгаад чамтай байх үнэхээр хэцүү байна. Чи ямарч романтик зангүй, чи уйтгартай хэтэрхий хариуцлагатай хөгшин хүн шиг зарчимч болохоор чамтай байхдаа стресст орж байна. Хүүхдээ түрдээ хойшлуулах уу гэж хэлсэн гээд бод. Бүр 4 сар хүрчихсэн хүүхдээ түр хойшлуулахуу гэж байгаа хүнийг ойлгох гээд яах ч билээ.

Ингээд бид салж байлаа. Нэг тийм хар цагаан дуугүй эвтэй найртай салалт байсан юм. Цээжний мухарт бол түүнийг удаан хол байж чадахгүй хүрээд ирнэ ухаараад ойлгоод гээд бодчихсон үе байлаа. Гэтэл тийм байсангүй. Усанд хаясан чулуу шиг алга болчихов. Байрны түрээсээ дуусгаад нутаг буцсан.

Шалгалт эхэлсэн байсан учраас ээжтэйгээ хамт эргэж ирэн ээж намайг асарч тойглон төртөл хамт байлаа. Тэр хүн харин ирсэнгүй. Би маш тайван ирэх байх бараг л хүүхдээ гараар ирэхээр хүрээд ирнэ гэж бодсоор байсан. Өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг, хүүхдийнхээ тухай ирээдүйд гь зориулж хадгаламж хүртэл нээж би ер нь л хачин их тайван байсан.

Тонус ч өгсөнгүй. Хо рдло го ч авсангүй. Үзлэгтээ цаг алдалгүй орох бүрт хүүхэд хэвийн эрүүлээс эрүүл би огт санаа зовох зүйлгүй нөхөр нь халамжилдаг ээж шиг л тайван явсаар байлаа. 4н хүүхдэд хичээл заадаг байснаа багасгаж нэг хүүхэдтэй болов. Гэрч ойр байсан юм .

Ингээд би эхэмүтөвд 9дүгээр сарын дөрөвний өдөр амаржиж хүүтэй боллоо. Төрөөд бүрч тайван хөхөнд сүү хангалттай орж ихэнхдээ хүүгээ дагаад л унтдаг байв. Бага зэрэг жин нэмж төрсөн маань ч надад таалагдаж толинд харахдаа ч дуртай ер нь л ганц бие ээж болоход асуудал алга гэж бодож эхлээд байсан юм.

Намар байсан блохоор ч тэрүү нэг сайхан самар л идмээр санагдаад болдоггүй ээж хүү хоёрыг үлдээгээд гарав. Манай эсрэг талд Sunday худалдааны төв түүний гадаа зөндөө самар жимс зардаг эгч нар харагддаг болохоор зам гарч явтал хүүгийнхээ аавыг олоод харчихсан. Яг өөдөөс нэг эмэгтэйг тэврээд маш аз жаргалтай инээд алдсаар алхаж байсан.

Замын голд гацчихсан. Толгойдоо алчууртай , зузаан даавуун гэрийн халаад дээгүүр нь күртик угалсан өөрийгөө газарт ухаад хийчихмээр нуучихмаар санагдсан. Гэнэт тэр намайг олж хараад нүүр буруулчихсан. Хажуудах эмэгтэйгээ өөрлүүгээ улам татаж тэврээд газар шагайсан чигтээ зам гаран хүмүүс дунд уусан одсон.

Би арай гэж зам гарснаа мэдэж байсан ч цаашаа санахгүй гэнэт ухаан ороход би түрээсний байрныхаа шатан дээр хүн явдаггүй мухарт чичирч салганан сууж байсан. Гартаа ууттаа самраа атгачихсан зүрх дэлсчихсэн хөл чичрээд л. Өөрөө ч мэдэлгүй утсаа гаргаж ирээд түүнрүү залгасан. Дуудаж байна.

Хүүхдээ ирж хараач , юу хийгээд яваа юм гэж хашгирч орхисон. Уг нь хэзээч залгахгүй хүүтэйгээ сайхан амьдарна гадагшаа явна гээд л бөөн гоё төлөвлөгөө надад байсан шүү дээ. Яаж байгаа юм бүү мэд. Тэгсэн тэр сонсонгуутаа утсаа таслаад унтрааж орхив. Би мэдрэл муутай юм шиг залгаад л байв.

Таны залгасан дугаар холбогдох боломжгүй гээд байхад л. Харж болохгүй зүйлээ олоод харчихсан юм шиг дотор зүрх дэлсээд л шүлс ялгараад хөл сулраад хагас га лз уу мэт . Тэр орой нь ээж маань хүртэл намайг анзаарчихсан байсан. Би байн байн ариун цэврийн өрөө орж утсаараа нэг тийшээ залгаад л уруулаа хазлаад шал гөлрөөд ай мш игтай байсан гэж хэлж билээ.

Хүүхдийнхээ төрсөний гэрчилгээг ураад хаячихсан шалан дээр утсаа ухаад сууж байхад ээж хараад э мн элэг дуудсан. Эмч нар юуч хэлээгүй дусал залгаж өгөөд сайн унтаж амар л гэсэн юм шиг байна лээ. Амгалан тайван зантай , огт хямраагүй төрөхийн хүндрэл ч болоогүй сайхан төрж бүр хачин сайхан намуухан зантай байсан хүн гэнэт г ал зуу тү рэ мгий үйлдэл хийгээд байгааг ээж маань хамгийн сайн мэдэж байсан.

Хүүгийн аавтай ээж холбоо барьчихжээ. Нэг ирж хүүгээ хараадах. Тэгээд сэтгэл санааг нь үймрүүлэлгүй уулзчихаад явчих гэж зөвлөсөн юм билээ. Би чинь үсээ туг тугаар нь самнаж , цонхоор харж суугаад л хүүхдээ хөхүүлж байхдаа хүүхдээ ч харахгүй утсаа ухаад л юу хайгаад байгаагаа мэдэхгүй орцонд хүн дуугарах бүрт цочиж хаалга ширтээд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүртэл хэвтүүлэх гээд намайг ярьж байх үед хүүгийн аав хаалга тогшин орж ирвээ.

Хоёр тор дүүрэн хүүхдэд зориулан юм авч. Орж ирээд тортой юмаа тавиад буйдан дээр суухад нь би орон дээр байсан хүүгээ очиж аваад түүнд өөрөө аваачаад өгсөн байгаа юм. Уг нь бол дотроо яасанч уулзуулахгүй л гэж бодож шийдчихсэн байсан хүн шүү дээ.

Тэр хүн нэлээн орой болтол байж байгаад намайг сэрэхэд явчихсан байсан. Би сэрмэгцээ түүнийг харцаараа хайж өрөөн дотуур нэг гүйлгэж хараад хүүгээ тэврэн нэг сайн у й лж билээ. Маргааш өдөр нь бие зүв зүгээр бас нэг л өөр хүн шиг дөнгөж э м нэлгээс өчигдөр гарсан билүү гэж бодож андуурахаар сэрсэн.

Олон хоног эрүүл га л зуу үйлдэл хийснээ огт санахгүй төрснмй гэрчилгээ урагдсан дахин очиж авах ёстой гэх мэт ээжийнхээ үгийг гайхаж хүлээж авсан. Гүйээ яагаад урагдчихсан юм бэ. Яалаа гэж бодоод л. Утсан дээрээсээ интернет ээр тэр хүний дагуулж явсан охиныг л хайгаад байснаа бүдэгхэн санаж байв.

Арайчдээ би одоо тэрнийг хайж яах гэж байгаа юм болоо мөр мөрөө хөөчөөд гэж өөрийгөө хүртэл гайхсан. Хүүгийн аав ирээд явсан тэр өдрөөс хойш тэгээд өргөс авсан юм шиг зүгээр болчихсон доо. Тэвчээд гүрийгээд , тайван амгалан болох гэж хэт хичээж сэтгэл хөдлөлөө нам дарсаар байгаад гэнэт хүлээж харуулдаж байсан хүнээ олж харуут тэсэрсэн юм шиг байгаан.

Хүүхдийг нь л аавд нь үзүүлчих юмсан гэж дотроо шаналсаар байгаад савны халуун , сэтгэл санааны уналт босолт бүгд л огтлолцсон юм шиг байгаан. Одоо тэгж л боддогдоо. Хүнд үед ээжийн минь ухаан үйлдэл аминд орсон мэт санагддаг.

Ээждээ маш их баярладаг. Одоо өөр хүнтэй суугаад сайхан амьдарч байгаа тэр хүнийг хүү дээрээ зөв цагтаа хүрч ирээд буцсанд бас талархдаг юм. Хүү минь цэцэрлэгийн ахлах бүлгийн том залуу болсоон. Ганц бие ээжийн амьдрал маш сайн байгаа.

Хэт тайван амгалан дуугүй ганцаараа шийдэж болгож явахаа нээрээ больсон. Төрсөний дараа сэтгэл гутрал, хүлээлт, төрсөний дараах бүх зүйл таалагдахгүй байх хачин мэдрэмж хүндэрч эхэлвэл хамгийн түрүүнд өөрийгөө чагнаарай.

Ойр дотны хэн нэгэндээ шууд хэлээрэй. Битгий бүх зүйл okey байгаа юм шиг өөрийгөө гүрийлгээрэй ээжүүд минь. Далавчгүй сахиусан тэнгэрүүд групптээ гэнэт захиа бичээд явуулж үзлээ. Баярлалаа. Маш сайхан групп шүү.
О…….

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү