Categories
Uncategorized

ЗӨВ САЙХАН ЗҮЙЛС БОДОЖ БУРУУ МУУХАЙГ ӨӨРӨӨСӨӨ ХОЛДУУЛАХ ДАСГАЛ Хадгалаад аваарай

Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг.

Дасгал-1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.

Дасгал-2: Гар нүүрээ угааж хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж гуяан дээрээ байрлуулан 2 эрхий хуруугаа нийлүүлэн сууна.

Толгой бага зэрэг тонгойн нүдээ тааваар нь анина. Ингээд дээрхи дасгалтай адилаар сайн сайхан зүйлийг бодож амьсгал авч саар зүйлийг гадагшлуулан төсөөлнө.

Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч зүүнээрээ гаргах, 3 удаа зүүн хамрын нүхээр авч баруунаараа гаргах, 3 удаа хоёр нүхээр зэрэг авч гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтах байдлаар нийт 2-3 минут хийх юм.

“Эдгээр дасгалуудыг ёсоор нь хийгээд заншвал бие эрүүл, ухаан саруул байснаар бие өвдөх нь багасч эм ихээр хэрэглэдэг байсан бол эмийн хэрэглээ багасна.

Архи тамхи, янз бүрийн мансууруулах зүйлс сэтгэлийг хормын төдий л хөөргөдөг, дараа нь илрэх хор уршиг нь их байдаг бол ингэж дасгал хийснээр байнгын баяр баясгалантай эрүүл саруул байх нөхцөл бүрдэнэ” хэмээн Ажиа гэгээнтэн айлдсан байдаг.

Ажаа гэгээн шагналаа гардсаныхаа дараа “Өнөөдрийн билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр шагнал гардуулсанд маш их баярлаж байна.

Би Монголд цусны хавдараар өвчилсөн хүүхдүүдэд зориулж эмнэлэг барьсан. Энэ нь ганц миний хийсэн ажил биш, олон нийт ард түмний буян. Миний гараар дамжиж бүтээгдсэн юм. Тэгэхээр энэ шагнал олон нийтийн төлөө авч байгаа шагнал гэж бодож байна” хэмээв.

Ажаа гэгээний санаачлага, хандивын дүнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд монгол хүүхдүүдэд зориулсан “Цусны эмгэг, хорт хавдрын оношлогоо эмчилгээний төв баригдаж, саяхан ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Түүний энэхүү буянт үйлсийг Монголын төр үнэлж, “Алтан гадас” одонг хүртээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *