Categories
Uncategorized

ЭРТНИЙ СУДАРТ ТЭМДЭГЛЭГДСЭН ЖҮРЖ ЖИМСИЙГ ЗҮРХНИЙ ӨВЧИН БОЛОН ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ХЭРЭГЛЭДЭГ Хадгалаад аваарай

Амтат жүрж нь улаан шаргал өнгөтэй С, А, В витаминаар баялаг, жүржийн модонд ургадаг жимс юм.

Жүржийн мод нь 10 м орчим өндөртэй мөнх ногоон навчтай ба таван дэлбээтэй цагаан цэцэг гардаг мод бөгөөд цэцэг нь анхилуун хурц үнэртэй учраас зөгий их татагдан цугладаг. Өнөө үед жүржийн тариалалтаар голлох орнууд нь Америк, Бразил, Итали, Испани Мексек зэрэг байна.

Хоногт хэрэглэх ёстой таван хүнсний бүтээгдэхүүн байдаг. Үүний нэгэнд жимс жимсгэнэ ордог. Жимс хүнсний ногоог өдөрт заавал нэг ширхгийг хэрэглэх ёстой. Үүний нэг нь жүрж.

Жүржний илчлэг ойролцоогоор 38-45 ккал . Тэгэхээр илчлэг багатай жимсний тоонд ордог. Жүржний доторх жимсийг идэхээс гадна хальсийг нь гоо сайхан болон хол хүнсэнд хэрэглэж болно. Хоол хүнсэнд яаж хэрэглэж болох вэ гэхээр жижиглэж үрээд салат мөн хоёрдугаар хоолонд хэрэглэдэг.

Зүрхний өвчтэй ба хорт хавдрын эсрэг антиоксиданд амин дэм болсон С витаминыг хангагч хамгийн гол бүтээгдэхүүн ба жүржийн шүүсээр хор саармагжуулах болон үе мөчний өвчнийг эмчлэхэд тустай. Исгэлэн амттай сэрүүн санартай энэ жимс нь уушгийг зөөллөдөг. Мөн үрэвслийг дарж ханиалгийг зогсоохоос гадна нурууны өвдөлтйиг намдаана.

Жүржний хальсанд эфирийн тосны агууламж өндөр байдаг. Энэ эфирийн тос нь хүний тайвшруулж амраах үйлчилгээтэй байдаг. Эмэгтэйчүүд биений юм ирэх үед уурлаж бухимддаг. Энэ үед жүрж болон хальсийг идэх юм бол тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

Мөн жүржний хальсийг буцалгасан усаар хөлний арьс хумс мөөгөнцөртсөн хүмүүс 2-3 удаа угаахад маш хурдан алга болдог.

Ходоодны хүчил ихдэх, жирэмсэн эхчүүд их хэмжээгээр хэрэглэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл жүрж маш их чихрийн агууламж ихтэй байдаг учраас хүүхэд нь диатезтай гарах магадлалтай байдаг.

Апельсин буюу жүрж жимс нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалах хамгийн үр дүнтэй жимс юм.

Жүржийн шүүсээр нүүрээ арч. Хөвөнгөөр нүүр, хүзүү, цээжээ арч. 1-2 цагийн дараа нүүрээ хүйтэн усаар булхаж, арчихгүйгээр хатаагаарай.

Шүрүүн арьсыг зөөлрүүлэхийн тулд /тохой, хөлний ул гэх мэт/ ургамлын тосыг жүржийн шүүстэй тэнцүү хуваасан хандаар арчина.

Турах зорилгоор долоо хоногт 2 өдөр жүрж, чихэргүй цай, ногооны салат идэх нь тустай.

Жүржийн шүүс эсвэл шинэхэн жүржийг өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэвэл ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Гэхдээ жүржийг ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаанд хэрэглэж болохгүй.

Жүрж нь салицилын хүчил агуулдаг тул халуурахад тустай.

Жүрж нь витамин С-ээр баялаг тул ханиад томуу эхлэх үед үр дүнгээ өгнө.

Тамхи татдаг хүмүүс апельсин идэж байвал хорыг нь саармагжуулна.

Өдөр бүр жүржийн хальсаар нүүрээ арчвал сэвх бүдгэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *