Categories
Uncategorized

ХАС ТЭМДГИЙН БЭЛГЭДЭЛ, ҮҮСЭЛ ШАЛТГААН. ХАДГАЛААД АВААРАЙ

Хасын Утга ХАС Монгол бэлгэдэл

Хасын Утга учрыг ухаж үл дуусах бөгөөд нууцын чанадыг агуулсан энэ гайхамшигт ХАС тэмдгийн Эх орон бол яахын аргагүй МОНГОЛ мөн. … Ф.А. Оссендовски

Хасын их олон янзаар тайлбар хийх байх аа. Зах зухаас нь хэлэхэд… Монголчууд бидний өвөг дээдэс орчлон ертөнцийн хүрдний эхлэл ХАС төлөв байдалтай гэдгийг эрт дээр танин мэдэж түүнийгээ хад чулуунд тэмдэглэн үлдээжээ.

Энэ нь манай галактик буюу нарны аймгийн эргэлтийн хүрдийг бэлгэдсэн гэж үздэг бөгөөд энэ нь хязгааргүй үргэлжийн мөнхөд хөдөлгөөнд оршихын бэлгэдэл гэж үздэг…

Хасыг эргэлтээс нь хамааруулаад нар зөв эргэсэнг эр ХАС, нар буруу эргэсэнг нь эм ХАС гэж нэрлэж иржээ. Нөгөөтээгүүр Хас хээ буюу түмэн наст хээний үндсэн хэсэг болж өгдөг. Монголчууд Түмэн наст хээг хязгааргүй, эцэс төгсгөлгүй үргэлжилчхийн бэлгэдэл гэж үздэг.

Монголчууд түмэн наст хээг 12 төрлийн түмэн наст хээ байдаг гэж үздэг… Цаашид их олон янзаар тайлбарлаж ярих байхаа хүний биед орших ХАС эргэлт гэж хүртэл үздэг юм билээ… Бэлгэдлийг нь ухаж үл дуусах бөгөөд нууцын чанадыг агуулсан энэ гайхамшиг ХАС тэмдгийн эх орон бол яахын аргагүй МОНГОЛ мөн.

Хас тэмдэг одоогоос 5000 жилийн тэртээ хүрэл зэвсгийн үед үүсчээ. Туулайг дорнын зурхайд арга билгийн бэлгэдэл гэж үздэг ба зурхайн сударт дандаа хас бариулан дүрсэлсэн байдаг байна.

Тиймээс туулай жилтэй хүний жилийн чагж дүрс нь хас юм. Ер нь хасыг зурхайн ёсонд юунд ч үл дийлддэггүй, муу ёрын юмыг зайлуулахын бэлгэдэл гэж үздэг.

Хас бол газар хөндөх, оршуулгын зан үйл, тэр ч бүү хэл төрөх үхэхийг зааглан хоёр тийш болгодог номын тарни хүчтэй, нууц чагж дүрслэлийн утга бэлэгдэлтэй дүрс юм.

Судар номонд бичсэнээр биед зүүвээс арилжаа худалдаанд ялагдахгүй гэж бичсэн байдаг. Тийм учраас Монголчууд хадгалж буй зураг, судрын баринтаг, дээл хувцас, торго дурдан, ээмэг бөгж, эдлэл хэрэгсэл, гарын тийз гэх бүх зүйлд хасыг дүрсэлдэг байжээ.

Бидний эцэг өвгөдийн хэрэглэж байсан зүйлээс хас тэмдэггүй юмыг олоход бэрх.

Монголд төдийгүй Төв Азийн нүүдэлчин Перс, Европын соёлд хас нь хүндэтгэлтэй бэлгэдэл байжээ. Агуу их байлдан дагуулагч Александр Македон болон Адольф Гитлер нар хасыг шүтдэг байжээ. Тэнгэр газар, сансар огторгуй, байгаль дэлхийн тайлагдашгүй далд хүч, түүний нууцыг нээх түлхүүр хас дүрсэнд шингэжээ.

Хас бол яах аргагүй эртний Монголчуудын оюуны соёлын сонгодог бүтээл юм. Хас тэмдэг юунд ч дийлдэхгүйг бэлэгддэг. Тийм учраас Гитлерийн Герман сүлдээ болгосон хэрэг ажээ. Мөн Хас тэмдгийг түмэн наст хээгээр орлуулан бэлэгдэж болдог ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *