Categories
Uncategorized

ХҮҮХЭД ХООЛЛОХДОО ЯАГААД АСГАДАГ ВЭ? УЧИР НЬ ЕРДӨӨ Л ЭНЭ. Хадгалаад аваарай

Хүүхэд бүр өөрийхөө заяач тэнгэртэйгээ хамт төрдөг бөгөөд мөнөөх тэнгэр хүүхдийг хазайхад нь түшиж халтирахад нь тулж хүн болгодог аж.

Гэтэл эрт цагт нэг баян айлын айхтар цэвэрч, цээрч хатан хүүхдийнхээ хөлийг шороонд, гарыг тосонд хүргэхгүй арчиж зүлгэн асарч халамжилдаг байжээ.

Идэж уух юмнаас нь илтэс үртэс ч газар унагахгүй цэвэр өсгөсөн тул нөгөө заяач нь өлсөж харангадаад өөр айлын нялхсын асгаж цутгасан будаа цагаанаас хүртчихээд ирэх хооронд хүүхэд нь эндчихсэн байсан юм гэнэ билээ.

Хүүхэд хоол ундаа асгаж цутгаж байж өөрөө идэж ууж сурдаг юм шүү дээ.

Ингэж асгаж цутгахдаа хамт төрсөн заяачийгаа хооллож байдаг гэнэ шүү.

ИЙМД ХООЛОО АСГАСАН ХҮҮХДИЙГ БИТГИЙ ЗАГНАЖ БАЙГААРАЙ .

БУЯН ҮЙЛДЭЖ БАЙГАА НЬ ТЭР ШҮҮ

ХҮҮХДИЙН ЗАЯА ТҮШИГ.

Энэ наснаас хүүхэд дөрвөн удаагийн хооллох дэглэмт шилжинэ. Нэг өдөрт хүртэх хоолноос өглөөний цай 25%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 15-20%, оройн хоол 25% эзэлнэ.

Хоолонд орох бүх хүнсээ заавал машиндан бэлтгэх шаардлагагүй, сайтар чанаж, жигнэн сэрээгээр жижиглэн өгч болно. Жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, тоор, чангааз зэрэг жимс, жимсгэнийг жижиглэн өгөхдөө хальсийг нь авч байх хэрэгтэйг бүү март. Шарсан, хуурсан хоол урьдын адил хориотой.

Салатны ногоог жижиг бус том үрүүлээр үрж болно. Хэмжээ нь бол хоолны халбагын дайтай болж нэмэгдэнэ. Ногооны төрөл зүйлийн тухайд манжин, өнгөт байцаа, вандуй (бяцлан өгөх) зэргээр баяжуул. Хүүхдийн будааны эгнээг ч цагаан, шар, хүүхдийн, хөц, арвайн, “Геркулес” гэх овъёсон агшаамал будаагаар тэл.

Махаа урьдын адил машиндаж юм уу татаж, нэг бол ялз болгон хэрэглэ. Хоёр нас хүртэл хүүхдэд утсан хиам төдийгүй бүр сувиллын хиам ч өгч болохгүй.

Варень юм уу жимстэй талх бэлдэхдээ заавал цааган талх хэрэглэх албагүй. Жимсний нэг өдрийн хэрэгцээ 100-130г. Сэлгэж хэрэглэж занш. Жимс ногоо ховорддог өвөл, хаврын улиралд хүүхдэд С амин дэм ихээр дутагддаг. Үүний эсрэг хүүхдийнхээ цэсэнд нохойн хошууг буцалсан усанд хандлан уулга. Нэг өдрийн С амин дэмийн хэрэгцээг ½ шилэн аяга хангана.

Ногоонд эрдэс давс ихээр агуулагдах тул нэг хоёрдугаар хоолонд түлхүү оруул. Ногоондоо багахан ус хийж, битүү таглан зөөлөн гал дээр жигнэ. Ингэхдээ масло юм уу ургамлын тос жаахан хийхээ мартав. Хонины сүүл ч байсан болно.

Хүүхэд жигнэмэг, бялуу, кекс гэх мэт амттанд дуртай. Эдгээрийг гагцхүү сахар, тос ихээр агуулдаг дээд цагаан гурилаар л хийдэг тул илчлэг их. Тэгтэл хүүхдийн бие организмд шаардлагатай уураг, амин дэм, эрдэс давс бага байдаг.

Хүүхдийн хоолыг урьдчилан бэлтгэж, дараагаар нь халааж өгөх маягаар бэлгэх нь зохисгүй. Энэ нь хоолны амтыг өөрчлөөд зогсохгүй, бүрдэл хэсгүүдийн чанарт муугаар нөлөөлдөг.

Энэ насанд хүүхдийн зажлах үйл удаан, асгаж зутгасан хэвээр байдаг. Иймд зарим эцэг эх цаг хэмнэх үүднээс нэг, хоёрдугаар хоолыг нь холиж, дээрээс нь талхыг үүрүүлэн хийж өгөх нь бий. Хоол нь чанараа алдахгүй ч, хоолны дуршил хөдөлгөхөөр амттай харагддагүй төдийгүй хүүхэд хүнсний бүтээгдэхүүн, хоол тус бүрийн амтыг бүрэн таньж мэдэхэд хэцүү, нарийн дэс дараалалтай хооллох журманд суралцаж чадахгүй.

Нас нэмэгдэхийн хэрээр хүүхдийн таалдаг амт чанар өөрчлөгддөг. Хүүхэд бүрийн таашаадаг хоол унд, түлхүү хэрэглэх бүтээгдэхүүнд ч ялгаа илэрдэг учир хоол хийж өгөхдөө эдгээр хүчин зүйлийг бодолцох нь зүйтэй.

Зарим хүүхдүүд шохой, шавар, элс идэх нь бий. Энэ нь нэг л төрлийн хоолоор дагнан, ногоо жимс бага өгснөөр хүүхдийн бие организмд кальци, эрдэс бодисын хэмжээ дутдагдаж байгааг илэрхийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *