Categories
Uncategorized

Зөн билэгтэн Г.Анударь: Хүүхдэдээ муу байна, чадахгүй, болохгүй байна гэж хэзээ ч бүү хэл! Шэйрлээд аваарай

“Зөн билгийн тулаан Монголд” шоуны шилдэг оролцогч Г.Анударь үзэгчдийг алмайруулсан оролцогчдын нэгд зүй ёсоор тооцогддог.

Монголд байдаг “шулам” гэх тодотголтой цөөхөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг тэрээр өөрийгөө харын ч, цагааны ч талын шулам гэдэг. Анх дөрвөн настайгаасаа эхлэн өөр ертөнцийн биет харж эхлэсэн ажээ.

Монголчуудын дунд нийтлэг тогтсон шулам хэмээх ойлголтыг өөрчилж чадсан тэрээр нийт эцэг эхчүүдэд хандан зөвлөгөө өгчээ.

Ээж хүний үг хараал ч болдог, ерөөл ч болдог гэх бөгөөд “Хүүхдэдээ хэзээ ч чи болохгүй байна, муу байна, чадахгүй байна гэж хэлж, бодож болохгүй. Энэ бодлыг ээжүүд толгойноосоо авч хаях хэрэгтэй.

Шөнө оройн цагаар хүүхдийнхээ хажууд лаа битгий асаа. Хүмүүс лаа энерги цэвэрлэдэг, хүүхэд өвдөөд байна гээд толгой дээр нь лаа асаагаад байдаг.

Харанхуй, бүрий болсон үед янз бүрийн хий биетүүд лааны дөлөөр идэвхжээд лааны дөлөнд татагдан тийш очдог. Тэгэхээр хүүхдийнхээ хажууд тийм зүйл цуглуулаад байна гэсэн үг. Тэгж болохгүй” хэмээн зөвлөжээ.

Би юу мэдэрч байна, зүүдэлж байгаа зүүд маань ямар учиртай вэ гээд мэдрэмжүүдээ илэрхийлж, тайлбарлаж чадахгүй цаг хугацаа миний амьдралд байсан. Эргэлзсэн, гайхширсан тийм цаг хугацаа. Эдгээр мэдрэмж үнэхээр үнэн үү, би мэдэрч чадаж байна уу гэдгээ мэдэхийн тулд хүн үзэж эхлээгүй байхдаа “Зөн билгийн тулаан”-д оролцсон.

Том зориг, том сорилт болсон гэж боддог. Бага байхдаа найзуудтайгаа арагшаа харж зогсоод цонх тааж тоглодог байлаа. Баруун талаасаа тэд дэх цонх гэрэлтэй, тэд дэх нь хөшигтэй, тэд дэх нь гэрэлгүй байна гээд л.

Харин ахлах ангид ороод найзуудыгаа шалгалт өгөхөд нь аль билетийг унших хэрэгтэйг хэлж өгдөг байсан. Тэмцээнд орж, өөрийгөө ил болгосны дараа ойр дотнын хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, хүлээн зөвшөөрөх болсон. Тэмцээний турш хүүхдүүд маань уйлахгүй, өвдөхгүй байж, гэр бүлийнхэн маш их хичээж, дэмжсэн.

Нэвтрүүлэг гурван сарын турш үргэлжилж, өглөө гараад орой ирдэг байлаа. Тийм болохоор амжилт үзүүлэхэд дөхөм байсан болов уу. Гэхдээ оролцохоосоо өмнө өөрийгөө хоёрдугаар байранд орно гэдгээ харчихсан. Мэдсэн хэр нь л ирээдүйг өөрчлөх гэж маш их хичээсэн ч бүтээгүй

Өөрөө өөрийгөө ядраан байж яагаад ингэх ёстой юм гэж бодох үе байдаг. Гэхдээ энэ бодлоо шууд л үргээчихдэг. Хүн бүрт заяагдсан үүрэг гэж бий. Үүнийг би хийх л ёстой. Би энэ зүйлээс зугтаасан ч тэр надаас явахгүй.

Ажлаа хийхгүй удаан байхаар би өөрөө ч мэдэлгүй стрест орж, бухимдаж эхэлдэг. Харин хүмүүстэй уулзаж, ажлаа хийсний дараа маш сайхан сэргэдэг.

Эсвэл ядраад, тэнхээгүй болчихсон үед хүмүүс хүүхэдтэй болсон, гэр бүлийн харилцаа сэргэсэн, ажил амжилттай байна гээд холбогдож, баярласнаа илэрхийлэх үед шууд л хүч орж, тэр бүх талархлаар тэжээгдэж амьдардаг.

Алхаж чаддаггүй бяцхан охин, аутизмтай хүүд тусалсан дурсамжаа маш сайн санаж байна. Одоо байнга холбоотой байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *