Categories
Uncategorized

ТАНЫ ЗҮРХ ӨВЧИЛЖ ЭХЛЭЖ БАЙГААГ МЭДЭГДЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД Хадгалаад аваарай

Зүрхний өвчин шууд мэдрэгддэггүй. Өвчтөн эрүүл саруул, хөнгөн шингэн, идэвхтэй явж байгаад л гэнэт зүрхний шигдээсээр өнгөрнө.

Өөхлөлт, тамxидалт, суугаа хэв маяг – энэ бүгд зүрх-судасны системийн дaйсан. Гэсэн хэдий ч зүрхний өвчин эрүүл амьдралын хэв маяг баримталдаг хүмүүсийг ч тойрохгүй. Зүрхний хэвийн үйл ажиллагааг шалгах тест байгаа нь сайшаалтай. Би саяхан өөрийгөө шалгаж үзээд баярлаад сууж байна, надад санаа зовох зүйл алга аа.

Өөрийнхөө зүрхийг хэрхэн шалгах вэ?

Шалан дээр суугаад хөлөө жийнэ, хөлийн хуруу дээш байрлана. Гараа өргөөд хөлийн хуруундаа хүрэхээр тонгой. Хэрвээ төвөггүй хийж чадаж байвал итгэлтэйгээр: таны зүрх-судасны систем ямар нэгэн доголдолгүйгээр ажиллаж байна гэж хэлж болно. Зүрхний өвчнөөс хол байна шүү.

Хэрвээ багахан хичээж хүрсэн бол зүрх-судасны асуудал байна. Хүний “модон” бие нь судсыг хатууруулдаг. Энэ төрлийн хүмүүст цусны эргэлт алдагдсан байна гэж үздэг ажээ. Өөрөөр хэлбэл судасны ханын уян хатан чанарыг хангах коллаген дутжээ.

Хөшүүн, бага хөдөлгөөнтэй, уян биш нуруу, хөлийн булчин нь зүрх өвчлөхөд шууд нөлөөлнө. Эдгээр булчин нь судасны хананд агуулагдах коллагены хэмжээтэй адил коллагентай байх ёстой.

Эрүүл мэнддээ анхаарал тавьж байхаа бүү мартаарай. Өөрийгөө хэрхэн эрүүлжүүлэх ёстойг таны бие махбодь өөрөө чиглүүлж өгнө – өөрийгөө сайн сонсож сур …

Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Хүний хамгийн чухал эрхтэн бол мэдээж зүрх. Дэлхий дээр нийт нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчлөл байдаг. Тиймдээ ч хөгшин залуу хэн ч бай зүрхээ хайрлах хэрэгтэй ч зүрхний хэм тасалдах, хатгуулах зэргээр өөр шинж тэмдэг илэрсэн үед хүмүүс тэр бүр зүрхний өвчинтэй холбож ойлголгүй хайхралгүй орхисноос болж зүрхний өвчин даамжирах нь бий.

Хүний эд эрхтэн бүр хоорондоо холбоотой байдаг учир зүрх өвдөх үед зүрхтэй огт хамаагүй гэж бодмоор эрхтэн өвдөх, тавгүйрхэх шинж тэмдгүүд илэрдэг байна. Зүрх өвдөж байгааг илтгэдэг, таны тааварлаж чадахааргүй ЗУРГААН шинж тэмдгийг Техассын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн нэрлэжээ.

1.БЭЛГИЙН ДИСФУНКЦИ

Бэлгийн дисфункци нь ердөө л нөхөн үржихүйн эрхтнүүд эсвэл сэтгэл санааны асуудалтай холбоотой гэж ихэнх хүмүүс боддог. Гэтэл үнэндээ энэ нь артерийн өвчний шинж тэмдэг байх нь олонтаа. Эрчүүдэд энэ нь илүүтэй тохиолдоно. Харин эмэгтэйчүүдийн хувьд “цэвэрших” нь зүрх судасны өвчин үүсгэхгүй ч чухамхүү энэ үеэр л эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг гэнэ.

2.ХУРХИРАХ

Хурхирч байгаа хүний хажууд унтах гэж хичээнэ гэдэг ёстой л нэг тэвчээр барсан хэрэг. Гэхдээ дургүйцэж, бухимдахаасаа өмнө хурхирах нь зүрхний өвчний шинж тэмдэг байж болзошгүй гэдгийг санаж, хурхирч байгаа хүнийг эмчид үзүүлэхийг зөвлөөрэй. Хурхирахыг эмчилснээр зүрхний өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг.

3.БУЙЛНААС ЦУС ШҮҮРЭХ БОЛОН ҮРЭВСЭХ

Буйлны өвчин зүрхтэй холбоотой байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Хамгийн аюултай нь периодонтит бөгөөд энэ буйлны үрэвсэл нь эрүүний ясыг гэмтээж болзошгүй байдаг гэнэ.

Түүнчлэн энэ өвчин нь зүрхний судас хатуурах, зүрхний шигдээс үүсэх эрсдлийн хамгийн гол хүчин зүйл болдог юм байна. Тиймээс шүдний эмчид байнга үзүүлж, амны хөндийн эрүүл ахуйндаа хяналт тавьж байгаарай.

4.ХҮЗҮҮ, МӨРӨӨР ХӨШИЖ ӨВДӨХ

Ихэнх хүмүүс зүрхний шигдээс болох, зүрх өвдөх үедээ “цээж хөндүүрлэж, дарах” эсвэл “гар хүндэрч өвдөх” гэсэн шинж тэмдэг мэдэрдэг. Гэхдээ хүн бүрт ийм “ойлгомжтой” шинж тэмдэг илрээд байдаггүй.

Харин үүний оронд хүзүү, мөр зарим тохиолдолд бүр эрүү хавиар дарагдаж байгаа мэт өвдөх, эсвэл хөшиж өвдөх шинж тэмдэг илэрдэг юм байна. Ийм шинж тэмдэг илэрч байвал зүрхний шигдээс, зүрх өвдөх дохио байж мэдэх тул биедээ анхаарч, эмчид хандаарай.

5.ХӨЛ ХАВАГНАХ

Хөл олон шалтгааны улмаас хавагнадаг, хэт халуун зэрэг жижиг шалтгаанууд ч үүнд нөлөөлнө. Түүнчлэн зүрхний хэм алдагдах эрсдэлтэй үед ч хөл хавагнах нь бий. Гэхдээ хаван хурдан бууж байвал нэг их санаа зовних хэрэггүй.

6.ХОДООД “ХАЛУУ ШАТАХ”

Ходоод халуу шатах, хоол боловсруулалт муу байж, гэдэс цанхайх тохиолдол ихээр гардаг ч хүмүүс үүнд нэг их анхаарал хандуулдаггүй. Гэтэл зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг нь зүрхний өвчнийг анхааруулж байгаа дохио байж мэдэх гэнэ. Тиймээс ходоод, гэдэсний дээд хэсгээр халуу шатах, цанхайх, бөөлжис цутгах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй гэж Эрвин доктор зөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *