Categories
Uncategorized

Таны болон дотны хүний чинь хүзүүний ард овойж өвддөг бол гэрийн нөхцөлд эмгүй эмчилэх энэ аргыг хадгалаад аваарай

Хүзүүнд тархи нүүрний мэдрэлийн болон тэжээлийн судсууд олноор бөөгнөрч байдаг. Энэ хэсэг газарт биеэс ялгардаггүй давс хуримтлагдаж овойн зовиур үүсгэх ба үүнийг эмнэлгийн хэлээр остеохондроз гэдэг.

Хүзүү сээрнээс нурууны ясыг дагасан олон мэдрэлийн судал, бүх биеийн цусны эргэлтэнд голлон нөлөөлөх судсууд хүзүүний энэ хэсэгт гэмтэх нь элбэг байдаг байна.

Хэрвээ хүзүүний ард овойн зовиурлаж өвддөг бол гэрийн нөхцөлд өөрөө эмчилгээ хийж болдог аж. Энэ аргыг Оросын эмгүй эмчлэх эмнэлгийн хүрээлэнд судлан дэлгэрүүлсэн болно.

Орц:

Шинэ төмс

Цэвэр зөгийн бал

Гацуурын тос (пихтовое масло)

Бэлтгэх арга:

Жижиглэн хэрчсэн шинэ төмс

Зөгийн балыг 1:1 ийн харьцаатай хольж бэлтгэнэ.

Хүзүүний хэсэгт бэлтгэсэн марль тавьж дээр нь холимогоо жин тавих маягаар нялж 2 цаг болгодог байна.

Хоёр цагийн дараа бүлээн усанд дүрсэн алчуураар сайтар арчиж, гацуурын тосоо түрхдэг.

Курс эмчилгээ: 7-10 удаа хийнэ.

Эх сурвалж: Оросын уламжлалт эмчилгээ

Оффисын суугаа ажил хийдэг, ялангуяа 45 наснаас дээш эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох асуудал – хүзүүгээр хөшиж өвдөхөөс гадна шилэн хүзүүн дээр “овойдог”. Энэ нь өөхний ширхэглэг хуримтлагдаж овгор болж байгаа хэрэг ажээ.

Юуны түрүүнд та өөрийн хүзүүн дээр гарсан зүйл үнэхээр өөхний хуримтлал мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Ялгах шинж тэмдгүүд – толгой эргүүлэхэд шаржигнаж дуугарах, хүзүү, шилэн хүзүүгээр өвдөх, бадайрах, халуунаар төөнөх, мэдээгүй болох, толгой эргэх.

Энэхүү овгор нь артерийн судас дээр дардаг учраас цусны эргэлтэнд муугаар нөлөөлөхөөс гадна тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Тийм учраас хүзүүн дээр үүссэн илүүдэл өөхний хуримтлалтай тэмцэж болох бөгөөд тэмцэх ч ёстой юм.

Нэгдүгээрт, өөрийгөө дотроосоо өөрчил. Өөртөө болон эргэн тойрон байгаа хүмүүст хандах хандлагаа өөрчил. Өөртөө хэтэрхий их ачаа үүрээд байгаа юм биш биз? Аливаа асуудлыг ганцаар бие даан шийдээд байна уу? Тайвшраад зарим нэг асуудлыг тавьж явуулсан нь дээр. Гэр бүлийн гишүүд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэг, та эрүүл мэндээ бодох цаг болсон.

Хоёрдугаарт, курс иллэг хийлгэ. Мэргэжлийн эмчээр эсвэл гэр бүлийн аль нэг гишүүнийг гуйж болно. Хүн олдохгүй байвал хүзүү, нурууны иллэг хийх тусгай аппаратаар өөртөө иллэг хий, хамгийн гол нь тогтмол хийнэ. Нэг удаагийн иллэг 25 минутаас ихгүй байна, үр дүнтэй байх ёстой.

Гуравдугаарт, асуудалтай хэсэгт контраст душ хэрэглэнэ. Урт бариултай ширүүн үстэй сойзоор “овгор”-ыг хайр найргүй 10-15 минут үрнэ. Эсвэл нойтон алчуураар үрэхэд мөн адил үр дүнгээ өгдөг. Шүршүүрээс гарч ирээд тус газраа чийгшүүлэгч эсвэл хүүхдийн тос түрхэж сайтар үрнэ.

Дөрөвдүгээрт, зөв байрлалд унтаж байгаарай. Зөөлөн дэрний тухай бодоод ч хэрэггүй. Хатуу дэрэн дээр унтана – үрчлээ ч арилна. Хатуу дэрэн дээр унтаж сурахад амаргүй, хүзүүнд тань хэрэгтэй гэж өөртөө итгүүлж унтаарай.

Тавдугаарт, залхуугаа ялж дасгал хий.

Дасгал хийхээс өмнө нуруу, нугасанд ямар нэгэн бэртэл гэмтэл байгаа эсэхээ эмчид үзүүлж шалгуулна. Дасгал хийх хориотой өвчнүүд зөндөө байгааг анхаарах хэрэгтэй. Өвчний оношийг мэргэжлийн эмч тавьж эмчлэх ёстойг та эрхбиш мэднэ биз ээ.

Хэрвээ эмч дасгал хийхийг зөвшөөрсөн бол хүзүүн дээрх илүүдэл өөхнөөс салах дээрх дасгалыг гүйцэтгэнэ. Хэрвээ эмчийн үзлэгийн үеэр хүзүү, нурууны ясанд ямар нэгэн өвчний онош тавьсан бол дараах энгийн дасгалыг хийнэ.

“Тийм-тийм-тийм”. Хэн нэгэнд толгойгоороо “тийм” гэж хариулж байгаа мэт дохино.

“Үгүй-үгүй-үгүй”. Үгүйсгэж байгаа мэт хөдөлгөөн толгойгоороо хийнэ.

“Ай-ай-ай”. Ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байгаа мэт “Ээ, халаг чи минь юу хийчих нь энэ вэ” гэсэн шиг толгойгоороо хөдлөөрэй.

Эдгээр дасгалыг үл мэдэгдэх хөдөлгөөнөөс эхэлж хийнэ. Огцом, хүчтэй хийхгүй зөөлөн эхлээд аажим хөдөлгөөнийг ширүүн болгож болно.

Дасгал бүрийг 30 удаа өдөр болгон насан туршдаа хийнэ. Энэ л хамгийн хэцүү даалгавар байгаа юм. Дасгалыг хэсэг хугацаанд хийсний дараа үр дүнгээ өгч өөхлөлт багасна.

Энэ үед дасгал хийхээ болиод эхлэнгүүт л илүүдэл өөх өөрийгөө сануулж эхэлнэ дээ. Усанд сэлэлт мөн үр дүнтэй. Усанд сэлэлт нь нуруу, нугасны асуудалтай бөгөөд хүзүүн дээрээ илүүдэл өөхтэй хүмүүст хамгийн тохиромжтой спорт юм.

Гол дүрэм – тогтмол байх ёстой. Дүрмийг чанд баримталж чадвал үр дүнд хүрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *