Олон хүний мэдэх планк хэмээх дасгал нь харахад энгийн боловч олон талын тустай.

Аажим боловч тураах нөлөө үзүүлдэг.
Бүх биеийг ажиллуулж ачаалал өгдөг учир биеийн бүхий л булчинд сайн нөлөөтэй.
Нурууг барьж байдаг ихэнх булчинг чангалж өгдөг ба тэр хэрээрээ нурууны элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тодорхой хэмжээний засал болдог.

Элдэв гэмтэл бэртлээс хамгаалдаг. Ихэнх тохиолдолд булчин шөрмөс сул, улбагар байдгаас болж гэмтэл авдаг учир планкийг хийснээр өөрийн гэсэн “хуяг”-тай болно гэсэн үг.
Гэдэс татагдаж, хавтгай болж ирдэг. Ойролцоогоор сар орчим өдөр бүр хийхэд үр дүн анзаарагдаж эхэлнэ.
Хаана ч хийж болдог маш энгийн дасгал.

Планкийг хийхдээ хоёр хөлөө нийлүүлсэн байх хэрэгтэй. Энэ нь хэвлийн булчинд илүү сайн ачаалал өгдөг.
Хийж бхдаа хэвлий болон нуруу, өгзөгний булчингуудыг чангалсан байх хэрэгтэй ба үргэлж анхаарлаа тэдгээр булчингуудад төвлөрүүлэх хэрэгтэй. Хэдэн секундээс хэдэн минут хүртэл аажмаар нэмэгдүүлнэ.
Нурууны асуудалтай хүмүүс эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Планк гэдэг нь гар дээр суниах гэж байгаа мэт байрлалыг барьдаг дасгал бөгөөд биеийн бүх булчин шөрмөсийг идэвхжүүлдэг тэр тусмаа нуруу, мөр хүзүү, хэвлийн булчинг маш сайн чангалж өгдөг дасгал юм.
Хоёр гарын алгаар эсвэл тохойгоор тулан хөлөө жийж, хуруунууд дээр тулан биеэ аль болох тэгшлэн барина. Энэхүү дасгалыг хийж эхэлсэн өдрөөс та нурууны өвдөлт багасч байгааг анзаарна.

Хамгийн багадаа 1 сарын турш хийснээр маш сайн үр дүнг мэдэрнэ. Ингэхдээ эхлээд 1 минутын турш энэ байрлалыг барих ёстой. Өдөр өдрөөр энэ хугацааг нэмэгдүүлсээр 30 дахь хоногтоо 5 минут энэ байрлалаа барьдаг болсон байх юм. Ингэж чадвал нуруу, хүзүү, мөрний өвдөлтөөс бүр мөсөн ангижрана.
Америкийн фитнесийн зөвлөлийн мэдээлснээр энэ дасгал нь нурууны өвдөлтийг намдаах маш сайн дасгал бөгөөд нурууны булчингийн бүх хэсгийг нэг их хөдөлгөөн шаардалгүйгээр чангалж, хэвлийн булчинг бэхжүүлдэг.

Энэхүү дасгалыг зөв хийж байгаагаа яаж мэдэх вэ?
Хамгийн гол нь биеэ нэг шулуунд барих бөгөөд толгойгоо доош унжуулахгүй, мөрөө хавчихгүй, биеэ чангалж цэх шулуун байлгахад л болно. Чадах чинээгээрээ энэ байрлалаа барих бөгөөд энэ үедээ чөлөөтэй амьсгалж байх ёстой шүү.
Энэ дасгалыг ихэнх хүмүүс зөвхөн хэвлийн 6 толгойт булчинг хөгжүүлэхэд зориулж хийдэг гэж ойлгодог. Гэхдээ энэхүү ойлголт нь буруу юм. Энэ дасгал бүх биеийн бүх булчинг чангалж, биеийн галбирыг зөв сайхан болгож, хэвлий цээжний хэсгийн булчинг хөгжүүлж чаддаг дасгал юм.

Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл энэ байрлалаа байрьж байхдаа гэдсээ татаж суллах дасгалыг давхар хийж болно. Тэгвэл гоолиг сайхан бэлхүүстэй болж чадна.
Энэхүү дасгалын хамгийн чухал нөлөө нь ямар ч элдэв хөдөлгөөн хийхгүйгээр биеийн зөв жигд хөгжилтэй болж булчингийн үйл ажиллагаа сайжирдагт оршино.

Мөрний үе бол хүний биеийн хамгийн уян үе бөгөөд бүх төрлийн хөдөлгөөн хийхэд оролцдог. Үүний зэрэгцээ хамгийн амархан бэртэж гэмтдэг. Харин энэ дасгалыг тогтмол хийвэл мөрний булчин маш сайн хөгжин гэмтэх эрсдэл багасдаг байна.
Тиймээс зээрэнцэг шидэлт түлхэлт, түрниктэй холбоотой дасгал, хүндийн өргөлт зэрэг спортоор хичээллэдэг бол энэ дасгалыг маш сайн хийж байх хэрэгтэй.

Мөн энэ дасгалыг аль ч насны хүн хийхэд тохиромжтой бөгөөд өдөржин компьютерийн ард суудаг, байнгын суугаа ажил эрхэлдэг хүмүүст зайлшгүй хэрэгтэй дасгал.
Биеийн булчингийн тэгш хөгжил нь хүний биеийн тэнцвэрээ хадгалах, бэртэх гэмтэхээс хамгаалах, хөдөлгөөний хурдыг сайжруулдаг юм.

Энгийн планк дасгалаа сайн хийж сурсан бол одоо тулж буй гараа сэлгэж хийж үзээрэй. Энэ нь биеийн тэнцвэрээ түргэн хугацаанд олж чаддаг болоход тусалдаг.
Планк дасгал хийхдээ нэмэлт элемэнтүүд: жишээлбэл, гараа сэлгэх, гараа сэлгэн цээжээ хажуу тийш эргүүлэх, хөлөө ээлжилж татах, хөлөө ээлжилж өргөх гэх мэтээр баяжуулж хийвэл өөх шатаахад сайн нөлөө үзүүлнэ.
Намхайдоржийн Цогтмандах
