Д АМИНДЭМИЙН ДУТАГДАЛ НЬ ЗӨНӨГРӨЛ ЦУС ХАРВАЛТЫН ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ.
Витамин Д хүний биед олон талын ашиг тустай. Ясны эрүүл мэнд, дархлаа сайжруулах улмаар чихрийн шижин, зүрх судас болон амьсгалын замын эмгэгээс сэргийлэхэд тустай.

Харин мэдрэлийн зөнөгрөл өвчин Д аминдэмийн дутагдалтай холбоотой юу?
Зөнөгрөл нь хүнийг сэтгэн бодох, ой санамж нийгмийн харилцаанд ороход нь маш хүндрэлтэй болгодог эмгэг юм. Дэлхийд нийт 55 сая орчим зөнөгрөл өвчний оноштой хүмүүс бий ба энэхүү үзүүлэлт нь 2030 он гэхэд 78 сая хүрэх магадлалтай байна.

Их Британи улсын 37-73 насны 295,000 орчим хүнд хийсэн судалгаагаар Д аминдэмийн дутагдалтай хүмүүс нь зөнөгрөл болон тархины цус харвалтаар оношлогдох эрсдэл илүү болохыг тогтоожээ.
Судалгааны тойм: Зөнөгрөл болон тархин дахь цус харвалтийг эрсдлийг витамин Д-тэй холбосон энэхүү судалгаанд нийт оролцогчдийн 2,400 нь зөнөгрөл оноштой, 3,760 нь цус харвалттай байсан ба цусан дахь витамин Д-ийн хэмжээ 25 нмоль/л-ээс бага хүмүүсийн зөнөгрөл өвчнөөр өвчлөх эрсдэл нь витамин Д-ийн цусан дахь хэмжээ 50 нмоль/л-тай хүмүүстэй харьцуулахад даруй 54%-иар их гэсэн дүгнэлт гарсан байна.

Витамин Д нь зөнөгрөл (Жишээ нь Альцгеймер) өвчний гол маркер болох амилойд бетта, фосфоржсон тау-ийн нийлэгжлийг дарангуйлдаг байх магадлалтай хэмээн үзэж байгаа ч цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа юм.
Яагаад Д аминдэм дутагддаг вэ?
Хоол боловсруулах замаар Д аминдэм хангалттай шимэгдэж чадаагүйн улмаас эд, эсэд очихгүй байх, нарны хэт ягаан туяанаас хангалттай витамин Д-г авч чадахгүй, эсвэл сүүний харшилтай хүмүүст ихэвчлэн тохиолддог.

Энэ үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:
-Рахит (бага насны хүүхдэд тохиолдох ба яс болон булчингийн сульдал юм.)
-Яс сийрэгжих
-Амны хөндийн асуудлууд
-Сэтгэл түгшилт, гутрал
-Дотор муухай оргих

Дараах төрлийн хүнсэнд витамин Д ихээр агуулагдана. Үүнд: Үхрийн элэг, өндөг, бяслаг, загас (туна, салмон), мөөг г.м
Амьд организмын бодисын солилцоог зохицуулагч химийн янз бүрийн бүтэц бүхий органик нэгдлийг витамин буюу аминдэм гэж нэрлэдэг.

Өнөө үед 20 гаруй аминдэмийн химийн найрлага, бие махбодид үзүүлэх нөлөөг судалж хоногт шаардагдах хэмжээг тогтоогоод байна. Аминдэмийн дутлаас хоол боловсруулах, шингээх болон мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямарч ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж өөрчлөлт гардаг.
Бие махбодын дотор аминдэм бүрмөсөн дутагдахыг авитаминоз, бие махбодод хоол хүнсний хамт аминдэм орж байвч шаардлагатай хэмжээг бүрэн хангаж чадахгүйгээс аминдэм дутагдахыг гиповитаминоз гэнэ.

А аминдэм дутагдсанаас өвдөг болон тохойн арьс хатуурч хуурайшин, хумс долгионтоно. А аминдэмээр баялаг малын мах, элэг, загас, цөцгийн тос, сүү зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.
С аминдэм дутагдсанаас арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ. С аминдэмээр баялаг нэрс, нимбэг, киви зэрэг жимс, жимсгэнэ, чинжүү, ногоон гоньд зэрэг хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэх.

В2 аминдэм дутагдвал үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болон амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ. В2 аминдэмээр баялаг малын мах, загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүү зэрэг хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэх.
В3 аминдэм дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрнэ. А аминдэмээр баялаг малын мах, загас, мөөг зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.

Е аминдэм дутагдсан үед тос муу шингэх, ядрах шинж илэрнэ. Е аминдэмээр баялаг ургамлын тос, ногоон өнгийн ногоо зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.
F аминдэм дутагдсанаас харшил үүсч батга гарна. F аминдэмээр баялаг самар, цөцгийн тос зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.
К аминдэм дутагдвал нүдний орчим хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж илэрнэ. К аминдэмээр баялаг ногоон гоньд, сонгино, ургамлын тос зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.

Д аминдэм дутагдвал үс болон хумс хугарамтгай болох, шүд хорхойтох шинж илэрнэ. Д аминдэмээр баялаг загасны тос, түрс, өндөгний шар, цөцгийн тос зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх
P аминдэм дутагдвал шүднээс цус гарах, арьс хөхрөх, үс унах шинж илэрнэ. Р аминдэмээр баялаг жүрж, самар, ногоон цай, үхрийн нүд зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх

РР аминдэм дутагдвал үс унаж арьсны уян хатан байдал алдагдана. РР аминдэмээр баялаг мах, загас, талх зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх
Н аминдэм дутагдсанаас нойргүйдэх, уруул хагарах, нүд аргах, мөн үс унах зэрэг шинж илэрнэ. Н аминдэмээр баялаг самар, элэг, бөөр, өндөгний шар түлхүү хэрэглэх нь зүйтэй.
Ж.Октябрь
