Categories
Uncategorized

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх маш үр дүнтэй уламжлалт анагаах ухааны эмчилгээ ХАДГАЛААД АВААРАЙ

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий

Яс ургалтыг зогсоох уламжлалт эмчилгээ бий юу?

Яс нь шороо махбодын хувь ихтэй, хий голлон гүйдэг эрхтэн. Хийн бүх өвчлөлийн үед яс хямрах магадлалтай байдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, зүрхний хий, бөөр, давсагны хүйтэн хий зэрэг өвчний үед ясны эмгэг өвчлөл үүсэх нь элбэг байдаг.

Мөн халдварт ханиад томуу болон бусад халдварт өвчний эдгэрэлтийн үед халуун нь хийтэй хавсардаг учраас халууны сүүл ясанд шунаж ясны өвчнийг үүсгэх нь элбэг байдаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд яс, үе мөчний өвчнөөр өвчлөх нь элбэг байна. Ялангуяа төрсний дараах гам алдалтаас шалтгаалсан ясны өвчлөл элбэг болсон байна.

Мөн ханиад томууг дутуу эмчилсэнээс хий ясанд шунасныг анзааралгүй архагшуулах тохиолдол их байна. Үүнээс шалтгаалж ясны өвчлөл үүсч байгаа. Хүмүүс цул сав эрхтэнээ их анхаардаг. Харин яс, арьс, судсаа анхаарч, хамгаалахгүй байна. Ясны ургалтыг зогсоох, ургасан ясыг шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий.

Эмчилгээний зарчим нь биеийн бүх ясны тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах эм, заслын эмчилгээ хийнэ.

Ясанд хамгийн сайн бөгөөд эмчилгээний энгийн арга бол шимтэй яс болох нас бие гүйцсэн хязаалан хонины борви, тойг, далны бариулны ясыг хоол, цайндаа буцалгаж хэрэглэх, мөн Мана 4 танг эдгээр шимтэй ястай буцалгаж хэрэглэснээр ясыг төлжүүлж, ясны өвчлөлөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

Хөлөнд яс ургах шалтгаанууд

Хөлөн дээр яс ургах нь заримдаа үе мөчний үрэвслийн нэг төрөл болох остеоартритаас болдог. Үений үрэвсэлтэй олон жил явснаар ясны хоорондох мөгөөрс нь цаг хугацааны явцад элэгддэг. Мөгөөрсний дутагдалыг нөхөхийн тулд бидний бие организм ясны нэмэлт өсөлтийг бий болгодог нь яс ургалт юм. Остеоартрит бол хөлний яс ургалтыг үүсгэдэг цорын ганц хүчин зүйл биш бөгөөд бусад олон хүчин зүйлүүд нь мөгөөрсний эдийг элэгдүүлж, улмаар ясан ургацаг ургахад хүргэдэг.

Ясны ургалтанд нөлөөлж болох хүчин зүйлүүдэд : 

Хөлний гэмтэл

Таргалалт эсвэл илүүдэл жин

Бариу гутал өмсөх

Хөлөнд яс ургах нь элбэг тохиолддог боловч биеийн бусад хэсэгт үүсч болно, үүнд:

Өвдөг

Ташаа

Нуруу

Мөр

шагай

Хөлөнд яс ургах эрсдэлт хүчин зүйлүүд :

Хэд хэдэн хүчин зүйл нь хөлөн дээр ясны ургалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Остеоартритээс гадна эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд орно:

НАС. Нас ахих тусам яс ургах эрсдэл өндөр болно. Мөгөөрсөн эд  нь нас ахих тусам задардаг бөгөөд мөгөөрсөн эдийн оронд ясан ургацагууд ургаж эхэлдэг.

Идэвхтэй хөдөлгөөн хийх. Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь жингээ хэвийн хэмжээнд байлгаж, эрч хүчээ нэмэгдүүлдэг боловч таны хөл дээр нэмэлт ачаалал өгч, спортын гаралтай ясны гэмтэл үүсгэж болзошгүй.

Бариу гутал өмсөх. Бариу гутал нь таны хөлийн хурууг хавчиж, хөл, хөлийн хуруун дээр тасралтгүй үрэлт үүсгэдэг.

Осол гэмтэл. Хугарал, хөхөрсөн гэх мэт бага зэргийн гэмтэл авсны дараа яс ургалт үүсч болно.

Илүүдэл жинтэй байх. Илүүдэл жин нь таны хөл болон бусад ясанд илүү их ачаалал өгдөг. Энэ нь таны мөгөөрсийг илүү хурдан задарч, улмаар яс ургалт үүсэхэд хүргэдэг.

Хавтгай хөл. Хөлний нум байхгүй байх нь таны үе мөчний ачааллыг нэмэгдүүлж яс ургалтаас гадна өөр өөр асуудлуудыг өдөөдөг.

Яс ургалтын шинж тэмдэг

Яс ургах эмгэгийн үед огт шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Зарим тохиолдолд бусад өвчний улмаас рентген зураг авахуулах үед яс ургасан байгааг олж мэдэх нь элбэг тохиолддог. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандахыг зөвлөж байна.

Хөлөн дээр яс ургасан үед илэрч болох шинж тэмдгүүд :

– Улайлт ба хавдар

– Хөшүүн байдал

– Үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах

– Холгох

– Алхах эсвэл зогсоход бэрхшээлтэй болох

Оношлогоо

Эмч үзлэг хийж ургасан ясыг мэдэрч зовиуртай эсэхийг асууна. Хэр хэмжээний яс ургасныг тодорхойлох зорилгоор рентген зураг авахуулахыг зөвлөдөг.

Хэрэв ургасан яс нь биеийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй байгаа бол өвчин намдаагч эм хэрэглэх боломжтой. Харин хөдөлгөөнийг хязгаарлаж, өвдөлт зовиур намдахгүй бол мэс заслын аргаар ургасан ясыг авдаг.

Урьдчилан сэргийлэх

Хэвийн жингээ барихад анхаарах

Эрдсийн шинжилгээ өгч хэвших

Амны хөндийн эрүүл мэндэд хүүхэд наснаас анхаарах нь үений үрэвслээс сэргийлнэ

Бэртэл гэмтэлд өртөхгүй байх

Зовиурыг өвчин намдаах эмээр намжааж удаан хугацаанд явахгүй байх

Иог зэрэг хүчний бус спортоор хичээллэх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *