Усаа хэрхэн зөв уух вэ?
Усыг яг л дусал хийлгэж байгаа юм шиг балга балгаар тасралтгүй уух ёстой байдаг.

Нэг дор цүлхийтэл уувал бөөр маш ихээр ачааллаж гэмтэх магадлалтайгаас гадна уусан ус чинь ус болохгүй. Маш их устай аадар борооны ус үерлээд л урсаад л алга болдог бол шиврээ бороонд хөрс дэвтэж өвс ногоо сайхан услагддаг шүү дээ. Үүнтэй л адил. Балга балгаар уусан ус биед чинь шингэж эд эс бүрт чинь хүрнэ. Залгилж уусан ус нэн даруй шээс болоод л гарна.
Усаа тооцох: өөрийн жинг 40 мл-р үржүүлхэд усны доод норм гарч ирнэ. Ногоо их иддэг, хурдан туръя гэж бодоод 2 -р үржүүлье. Энэ нь усны дээд норм юм.

Жишээ нь, 50 кг-тай хүн өдөрт дор хаяж 2 литр ус, дээд тал нь 4 литр ус ууна.
Ус уух заавар:
Өглөө сэрэнгүүтээ (00 орохоосоо өмнө) тасалгааны хэмтэй эсвэл хүйтэн бүлээн ус 640 мл -ийг шууд залгилж ууна. Нэг дор. Ингэхэд Таны хоол боловрсуулах эрхтэн систем сэрж ажиллаж эхэлнэ. Өмнөх өдрийн идсэн зүйлс чинь гарна.

Өдрийн 16 цаг хүртэл усаа балга балгаар ууна. 16 цаг гэхэд та өдөрт уух усныхаа 80%-г уусан байх ёстой.
16 цагаас 20 цагийн хооронд усныхаа үлдсэн 20%-г нь ууж дуусгана.

20 цагаас хойш юу ч уухгүй. Амаа чийглэж болно. 20 цагаас хойш ус уухад бөөр ачааллахаас гадна нойронд муу болгоно.
Жишээн дээрээ тайлбарлавал:
Өглөөний усаа 8 цагт уусан. 4 литр уснаасаа 640 мл -ээ хас. 3360 мл ус үлдэнэ. Үүний 80% нь 2700 мл-г нь 16 цагаас өмнө уусан байна. Ингэхийн тулд 8 – 16 хүртэл 8 цагийн зай байна. Нэг цагт 340 мл ус ууна. Энэ нь нэг цагт 6-7 балгана л гэсэн үг. 10 минутанд нэг балга ус.

16 цагаас 20 цагийн хооронд үлдсэн 20% буюу 660 мл усыг ууна. Энэ нь цагт 165 мл буюу 3 балга л ус ууна гэсэн үг. 20 минутанд 1 балга.
Усаа зөв ууж сурахаас эрүүл зөв хооллолт эхэлдэг учраас усаа ууж сурцгаагаарай. Зөвхөн усаа зөв ууж эхлэнгүүт л маш их хаван, өтгөн бохирдол гадагшилж жин огцом бууна.

Хүн бүр мэддэг бодит баримтыг бид танд дахин нэг сануулахыг хүслээ: ус таны эрүүл мэнд болоод гоо сайхан ач тустай. Гэвч яг яагаад ач тустай болохыг та мэдэх үү? Ус хүний яг ямар нөлөө үзүүлдэг вэ? Бид энэ талаар судалж үзлээ.
ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ
Тархины эд эсүүдийн 80% нь уснаас бүрддэгийг та мэдэх үү? Тиймээ, энэ бол үнэн! Ус нь зөөлөвч адил ажиллаж тархины эсүүдийг механик нөлөөнөөс хамгаалдаг, мөн бодисын солилцоог дэмждэг. Илүү хялбараар тайлбарлавал: та өдрийн туршид ус буюу шингэнээ их алдвал (жишээ нь, дасгал хийж маш их хөлөрсөн) тархины эсүүдийн үйл ажиллагааны үр нөлөө алдагдах болно. Мөн эсрэгээрээ, та хангалттай хэмжээний ус уувал, ой тогтоолт, анхаарал төвлөрөл ба нойрны чанар сайжирна.

ЗҮРХЭНД ЦУСЫГ ШАХАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ
Магадгүй та үүнийг тогтмол анзаардаггүй, зүрх өдөр бүр 7 600 литр цусыг шахаж судсаар дамжуулдаг. Хангалттай хэмжээний ус уусан нөхцөлд энэ систем ямар ч алдагдалгүй зөв ажилладаг.
Харин шингэнийн дутагдалд орсноор цусны хэмжээ багасдаг тул зүрх эсүүд рүү хангалттай хэмжээний хүчилтөрөгч шахахын тулд илүү их ажиллах шаардлагатай болдог. Энэ л шалтгаанаар хангалттай ус уугаагүй үед дасгал хөдөлгөөн хийх хүндрэлтэй байдаг байна.

ЭРЧ ХҮЧ ӨГНӨ
Таны ууж буй усны хэмжээ биеийн байдалд тань шууд нөлөөлнө. Шинжлэх ухааны судалгаанаас харахад ус бага ууснаар сэтгэл санаа болоод эрч хүчний түвшин буурдаг байна. Өдрийн туршид кофе уух эсвэл амттан идэхийн оронд уух усныхаа хэмжээг нэмэгдүүлээд үзээрэй. Амттан идэх хүсэл төрнө гэдэг нь биед шингэн дутагдаж байгаагийн шинж тэмдэг гэдгийг анхаараарай.
АРЬСЫГ ЧАНГА БӨГӨӨД УЯН ХАТАН БОЛГОНО
Ус бага уусан өдөр арьс тийм ч сайхан харагддагүйг та анзаарч байсан уу? Хуурайшилт, цочрол ба өнгөө алдах зэрэг асуудлаас ангижрахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Хариулт маш хялбар: ус уух. Ус нь шидэт үр нөлөө үзүүлдэг: арьсыг уян хатан, чанга болгоно.

Бидний зөвлөмж: тосоо чийгтэй арьсанд түрхээрэй, жишээ нь, усанд орсны дараа түрхвэл бүтээгдэхүүн илүү сайн шингэх болно.