Categories
Uncategorized

Эм уулгүйгээр хаван буулгах арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хавагнах шалтгаан

Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг.

Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг “Peripheral” хаван нь хавангийн нь хамгийн түгээмэл хэлбэр нь бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг.

Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг.

Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмссөнөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө. Ингээд хаван буулгах үр дүнтэй аргыг танилцуулъя.

Брокколи цус цэвэрлэж, цусны эргэлт болон хоолны шингэц сайжруулна.

Хулуу цусан дахь холестеринийг хайлуулан, цусны эргэлт сайжруулж хаван буулгана.

Үзэм, нохойн хошууг маш бага усанд өтгөн хандлаад шүүсийг ужж хаван хөөнө.

-Цагаан будааг ямар ч давс үгүй тос үгүй усанд буцалгаж бага зэргийн үзэм нэмж идэн хаван хөөж болно.

Байцааг усанд чанаж шөлийг нь ууна. Юугаар ч амтлахгүй.

Шар манжин нимгэн зүсээд хөлийнхөө уланд тавьж оймсоо өмсөарэй.

Ингэний хоормог уугаарай.

Тарвас идэж болно.

Хаван гэж юу вэ?

Хаван гэдэг нь эс хооронд ба биеийн хөндийнүүдэд хэмжээнээс хэтэрсэн шингэн хуримтлахын нэр юм. Энэ нь бүх биеийн болон байран шинжтэй. Арьс доорхи эдэд их хэмжээний шингэн хуримталж хавагнахыг aнаcapка гэдэг.

Түүнчлэн цээжний (хидроторакс), үнхэлцгийн (хидроперикард), хэвлийн (асцит) хөндийнүүдэд шингэн цугларч болно. Шингэний урсгалын алдралаас эс хоорондын шингэн ихсэхийг транссудат гэх ба уураг, коллоид багатай (1% хүртэл), хувийн жин нь 1012-оос доош байна. Харин үрэвслийн гаралтай шингэн уураг, ихтэй, хувийн жин нь 1020-оос дээш байдаг. Хаван үүсэх механизм нь;

– Судас доторхи хидростатик даралт ихсэх

– Сийвэнгийн коллоид осмосын даралт багасах

– Тунгалгийн урсгалын эмгэг зэргээс хамааралтай.Хавангийн эмгэг физиологийн бүлэглэл.

Ихэссэн хидростатик даралт

A. Венийн буцалт бусних

I. Зүрхний зогсонгишилт дутмагшил

II. Constrictive перикардит (үнхэлцгийн наалдац)

III. Асцит ( элэг хатуурал)

IV. Венийн битүүрэл буюу дарагдал

а. Тромбоз

б. гадны даралт

в. доод мөчний хөдөлгөөнгүй байдал

B. Артериолын өргөсөл

I. Дулаан

II. Мэдрэл шингэн зохицуулалтгүйтэл

Сийвэнгийн осмос даралтын багасал (хипопротеинеми)

A. Уураг алдагч гломерулопати (нефрозын хам шинж)

B. Элэгний хатуурал (асцит)

C. Тэжээл хомсдол

Д. Уураг-алдагч гастроэнтеропати

Тунгалгийн битүүрэл

А. Үрэвсэлт

В. Хавдрын

С. Мэс заслын дараах

Д.Туяа цацрагт өртөх

Натрийн түдэл

А. Бөөрний дутмагшилтай хамтарсан давсны оролт ихсэл

В. Сувганцарын натрийн буцан шимэгдэл ихсэх

I. бөөрний хипо

II. ренин-ангиотензин-альдостероны шүүрэл ихсэх

Үрэвсэл

А. Цочмог үрэвсэл

В. Архаг үрэвсэл

С. АнгиогенезХавангийн төрлүүд

Уушгины хаван. Хавангийн шингэн цулцангийн хөндийд цугларч хийн солилцоог саатуулна. Цулцангийн хөндий тэлэгдэж таславчууд нь өргөсөн, цулцангийн ханын хялгасан судсуудад зогсонгишлын цус ихсэл ажиглагдана. Хавагнасан уушги том, хүнд, нягт, чийглэг, даамжрах тусмаа улаан эсүүд цулцангийн хана хөндийрүү нэвчин орно. Цулцангийн цус харвалтаас төмөр агуулсан макрофаг буюу “Зүрхний гажгийн эс” -үүд олноор үүснэ.

Уушгины хаван нь давамгайлж зүүн ховдлын дутмагшил, бөөрний дутмагшил, насанд хүрэгчдийн амьсгалын гачаалт хам шинж, уушгины хавдар, хэт мэдрэгжлийн урвалын үед үүснэ.Зүрхний хаван нь зүрхний дутмагшлын илрэл болж доод мөчнөөс эхэлж цааш хэвлий, цээж, бүх биеэр тархана (анасарка).

Бөөрний хаван судас гаралт ба эс хордлогот гэсэн хоёр төрөлтэй. Судас гаралт хавангийн үед тархины цагаан бодис дотор эсийн гадна шингэн цугларна, эс хордлогот хаван нь эсийн доторхи шингэн ихэсэхтэй холбоотой үүснэ.Өлсгөлөнгийн хаван. Өлсөхөд уургийн бүтээгдэхүүн, тухайлбал амин хүчлийн дутмагшил болно.

Уургийн нөөц алдагдаж сийвэнгийн уураг цусны осмос даралтыг барьж чадахгүй болтлоо багасна. Үүнээс шалтгаалан шингэн гадагшилж хаван үүснэ.Үрэвслийн хаван. Хялгасан судасны нэвчилт ихэсч үрэвслийн орчинд шингэн хуримтална.Хавангийн эмнэл зүйн явц нь түүний шалтгаан, байршил, тархлаас хамаарна.

Харшлын хаван түргэн зуур харина. Зүрх, бөөрний хаван өвчнийхөө явц, төгсөлтөөс хамаарна. Тархи, уушгины хаван үхэлд хүргэж болно. Биеийн хөндийд хуралдсан шингэн эрхтэнүүдийн үйл ажиллагааг бусниулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *