Categories
Uncategorized

Хятадууд яншуйг хатан ногоо гэдэг. Учир нь яншуй бол ургадаг тан юм. ХЭРЭГЛЭХ ЗААВАР. ХАДГАЛААД АВААРАЙ

ЯНШУЙ \ПЕТРУШКА\ – Та тогтмол хэрэглэж байгаарай.

Яншуй – эр зоригийн ургамал юм. Эртний Ромд тулааны өмнө гладитаруудад чухамхүү түүнийг өгдөг байжээ. Петрушка нь амин дэмээр их, мөн мультвитамины химийн бодис “эпиол”, миристин”-ы ачаар сайн үйлчилгээтэй байдаг.

Яншуй нь төрөл бүрийн мэдрэлийн булцууны үрэвсэл /неврит/, мэдрэлийн судас өвдөх өвчний үед ардын эмчилгээнд хэрэглэгддэг. Ургамлын бүх \үндэс,иш,үр\ хэсгүүдийг хэрэглэж болно. Иш навчны хэсгээс нь бол хамгийн хүчтэй үйлчилгээтэй нь түүний шүүс нь байдаг.

Яншуйн ишний шинэхэн шүүснийх нь биологийн идэвх маш их байдаг болохоор нэг удаа уухдаа 1 хоолны халбагаас илүүг уухын хэрэггүй.

Яншуйны үндсэн дээр нимбэг, зөгийн бал тэнцүү хэмжээтэй авч нэмбэл эмчилгээний бэлдмэл болно. Үүнээс ч амархан хийж бас болно. 100 грамм яншуйн үндсийг 1 литр сайн чанарын улаан дарсанд хийж 3-4 долоо хоног сэрүүн дардаг.

Ингээд л ахимаг насны хүмүүст тохирох универсиал эм бэлэн болж байгаа юм. Энэ нь цусыг шингэрүүлж, өвчтэй зүрх, элэгний ажиллагааг хөнгөвчилж, гэдэс цанхайлгадаг ходоод гэдэсний замын янз бүрийн өвчин, гэдэсний халдвар, архаг цистит, сарын тэмдэг тогтворгүй болох зэрэгт сайн. Булчин агшилтыг тун сайн арилгаж, хүчилтөрөгч зөөж /гемоглобиныг/ нэмэгдүүлдэг.

Хоолондоо байнга яншуй хэрэглэдэг хүмүүс цусны өтгөрөл, өвчинд бараг өртдөггүй. Яншуй нь цусыг цэвэрлэдэг нарийн ногоо юм. Хятадууд яншуйг “хатан ногоо” гэдэг. Дээр үед яншуйг зөвхөн язгууртнууд хэрэглэдэг байжээ.

Элэг цөсний хямралтай бол яншуй хоолондоо хэрэглээрэй. Ногоо бүхэн янз бүрийн аминдэм агуулж тэр чанар нь хүний биед аминдэм болдог. Яншуй эрхэмсэг амтлагч, ялангуяа шєлтэй хоолыг гойд сайхан амт орууладг. Давсаг бєєрний євчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ.

Єдєр бvр яншуйтай хоол иддэг хvн хєнгєн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна Яншуй нь хараанд сайнаар нөлөөлдөг. Уг ногоонд бета-каротин, витамин А их хэмжээгээр агуулагддаг тул ийнхүү хараанд сайн.

Үүнээс гадна уг ногоо нь гемоглобины түвшнийг нэмэгдүүлдгээс гадна кальци ихээр агуулдаг тул яс, шүдний бэхжилтэд эергээр нөлөөлдөг. Яншуй антиоксиндантаар баялаг. Тиймээс ч хөгшрөх үйл явцыг удаашруулж, аюултай өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *