Categories
Uncategorized

Бүх өвчин нь гэдэсний бохирдлоос үүдэлтэй байдаг. Бүдүүн гэдэсний бохирдол ба цэвэрлэгээ ХАДГАЛААД АВААРАЙ

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийх гол зорилго нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулах юм.

Бүрэн гүйцэд шингээгүй мах, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нь бүдүүн гэдэсний хананд бүрхүүл үүсгэж, хорт бодис ялгаруулж, цусны урсгалаар дамжин бүх биеийг хордуулж байдаг гэж үздэг.

Хорт бодисын нөлөөгөөр хүний биед дараах шинж тэмдгүүд илэрч болно:

Ядрах

Толгой өвдөх

Биеийн жин нэмэгдэх

Эрч хүч буурах

Бүдүүн гэдэс нь ойролцоогоор 2м урттай хоол боловсруулах замын төгсгөлийн хэсэг юм.

Нарийн гэдсэнд 4-5 цаг дамжин боловсрогдсон хоол тэжээлийн зүйл бүдүүн гэдсэнд 12-18 цагийн турш дамжин гардаг.

Өдөрт 2кг орчим боловсруулагдсан хүнсний зүйл буюу сэвс бүдүүн гэдсэнд орж ирдэг үүний үр дүнд 200-300 гр орчим өтгөн ялгадас үлддэг байна. Уг өтгөнийг бид өдөр бүр гүйцэд гадагшлуулах ёстой боловч тэр бүр чаддаггүй.

Гэдэсний бактеруудыг боловсруулдаг амин хүчлүүд, амин дэмүүд, клюкозууд болон усны 95 хүртэлх хувь нь бүдүүн гэдсээр шимэгддэг.

Тиймээс бид өдөр тутамдаа эрүүл аргаар цэвэрлэж өтгөнийг тогтмол гадагшлуулах нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалхаас гадна илүүдэл жинд өртөхгүй байх үндэс болно.

Өртөг багатай органик нэгэн жорыг та нартаа заая.

Орц: хар чавга, чиа үр, монгол байцаа, лемонтой бүлээн ус. Хамгийн чухал нь 24 цаг хоол идэлгүй гэдсээ цэвэрлэх.

20 Natural Laxatives to Help Keep You Regular

Хийх зааварчилгаа:

250 гр хар чавгаа 150гр бүлээн устай миксердэнэ.

5 амны халбага чиа үрээ 25 минут халуун бүлээн усанд дэвтээж бэлдэнэ.

Дунд зэргийн хэмжээтэй байцаагаа жигнэж болгоно.

Хар чавганы өтгөн ханд дээрээ дэвтээсэн чиа үрээ хийж хөрсний дараа хөргөгчиндөө хийж хонуулна.

Eating chia seeds the right way | Health Coomeva Magazine

Хэрэглэх заавар:

Өглөө өлөн дээрээ хар чавганы хандаас 3 халбагыг 200 гр халуун бүлээн усанд хутгаж уух ба 20 30 минутын зайтай уусаар оройны 19 цагаас өмнө бүгдийг нь ууж дуусгана. Хандаа дангаар нь идсэн ч болно.

Үүний голоор жигнэсэн байцааг идэж дуусгах хэрэгтэй.

Лемонтой усаа бүлээнээр нь уух ёстой бөгөөд 2.5 л уух хэрэгтэй.

Цэвэрлэгээ хийж байгаа өдөр мах, гурил, давс зэргийг хасаж биеийг хоргүйжүүлэх учраас хоолоо бүрэн хорино.

За зөв хоолны дэглэмд орхоосоо өмнө ЗААВАЛ цэвэрлэгээ хийнэ шүү бүсгүйчүүдээ.

Цэвэрлэгээ хийсний 24 цагын дараа өглөө жингээ үзэрэй бараг

1-1.5 кг хасагдсан байх болно

7 хоногт 1 удаа уг цэвэрлэгээгээ хийж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *