Categories
Uncategorized

Суудлын мэдрэлийн өвдөлт олон учир шалтгаантай. Суудлын мэдрэлийн үрэвслийн өвдөлтийг намдаах бэлдмэл ХАДГАЛААД АВААРАЙ

СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТ

Бүсэлхийн L4-5, ууцны S түвшинд мэдрэлийн ёзоор үрэвссэнээс эсвэл дарагдаж цочирсноос бидний суудлын мэдрэлийн үрэвсэл гэж нэрлэдэг өвдөлт үүсдэг.

Бүсэлхий нурууны энэ хэсэг нь биеийн хүндийн төвийг үүрч байдаг, хөдөлгөөнд их оролцдог онцлогтой тул жингийн илүүдэл, буруу суулт зэрэг амьдралын зөв бус дадал хэвшил, удаан хугацаагаар хүнд хөдөлмөр эрхлэх, байнгын суугаа ажил эрхлэх, гэмтэл, буруу хувцаслалтаас нуруу бэлхүүсээрээ даарах жиндэх зэрэг олон шалтгаанаас нугалам болон жийргэвчинд бий болсон бүтцийн өөрчлөлтөөс мэдрэлийн ёзоор дарагдан эсвэл үрэвсэж өвчин эхэлдэг.

40–45 наснаас дээш хүмүүст элбэг тохиолддог байсан бол орчин үед суугаа ажил эрхэлдэг хүн олон болсон, компьютер утасны хэт хэрэглээ зэрэг амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалан нурууны өвчин залуужиж байгаагаас өвчлөгсдийн нас улам залуужиж 20-оос дээш насны иргэд өвчлөх нь түгээмэл болсон.

Гол шинж тэмдэг нь нуруу ууц хэсгээр хүчтэй өвдөхөөс гадна өвдөлт нь хонго, гуя, тахим шилбээр уруудан зарим тохиолдолд хөлийн ул хүртэл дамжина.

Өвдөлт голдуу ямар нэг хөдөлгөөний улмаас гэнэт үүсэхээс гадна бөхийж тонгойх, эргэх хөдөлгөөн хийх үед өвдөлтийн хүч нэмэгдэж, хөдөлгөөн хязгаарлагддаг онцлогтой. Шатаар өгсөж уруудах үед өвдөлт ихэснэ. Дүлэх, ханиаж найтаах, санамсаргүй огцом хөдөлгөөн хийх, хөлөө сунгаж жийх үед өвдөлт эрс нэмэгдэнэ.

Өвдөлтөөс гадна хөлд бадайрах шинж илэрдэг. Аль нугалмын түвшинд мэдрэлийн ёзоор хавчуулагдаж цочирсноос хамааран мэдрэлжүүлдэг хэсгийн арьсны мэдрэхүй ихсэх болон багасах шинж илэрдэг. Хүмүүс үүнийг хөлийн ийм хэсэгт мэдээгүй оргиод байна гэж хэлдэг.

Бүсэлхийн L4-5 нугалмын түвшинд мэдрэл дарагдахад хонго, гуяны хажуу талаар өвдөхөөс гадна өвдөлт нь нь өвдөгний дотор талаар доош дамжиж хөлийн тавхай хүрнэ.

Бүсэлхийн L5-S1 нугалмын түвшинд бол хонго, гуяны ар талаар өвдөхөөс гадна өвдөлт нь тахим, хөлийн эрээн булчин, шилбэний гадна талаар доош дамжиж хөлийн тавхай хүрдэг.

Ууцны түвшинд мэдрэл цочирч дарагдсанаас хонго ташаагаар ороож тойрч өвдөхөөс гадна цавь, гуяны дотор талаар уруудаж өвддөг.

Өвдөлтөөс гадна эдгээр хэсгүүдэд бадайрал, арьсны мэдрэлжилт адагдах шинж илрэх нь элбэг.

Мөн эдгээр шинжээс гадна шээс олон хүрэх, бага багаар шээх, мэдээгүй шээх, эмэгтэйчүүдийн эрхтэн талаас умай унжих, бэлгийн хөрөлт, үргүйдэл, зулбалт, биеийн юмны мөчлөг алдагдах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, түрүү булчирхайн үйл ажиллагаа доголдох зэрэг шинж хааяа илэрч болно.

Оношилгоо

Таны нуруунд хүчтэй өвдөлт өгөх, хөдөлгөөн хязгаарлагдах, гар хөл рүү бадайрах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл та өвчнөө хүндрүүлэлгүй мэргэжлийн эмчид хандаж, рентген зураг авхуулах шаардлагатай. Хэрэв мэдрэлийн ёзоор дарагдсан ноцтой шинж илэрч байвал эмч MRI зураг авхуулахыг зөвлөнө.

Мөн та гэрийн нөхцөлд дараах сорилуудыг хийж үзээрэй. Хэрвээ сорилоор өвдөлт өгч байвал та мэргэжлийн эмчид заавал хандаарай.

o Хамраа чимхэж амаараа амьсгаа авч түгжээд дүлэхэд хүзүүний нугалам орчим өвдөлт өгөх

o Хөл газар хүрэхгүй сандал дээр хөлөө унжуулан 90 градусын өнцөг үүсгэн суугаад 1 хөлөө шулуун өргөж, толгойгоо өргөсөн хөлийн өвдгөндөө хүргэхээр тонгойход бүсэлхий ууц нуруу, хөл рүү өвдөлт өгөх.

o Дээш харан хэвтэж хөлийг шулуун өргөхөд өвдөлт өгөх

Эдгээр шинж нь мэдрэл дарагдсаны шинж юм.

Суудлын мэдрэлийн үрэвсэл эсвэл ишиас /нуруунаас доош гуя, шилбэ рүү дамжсан өвдөлт/ нь бүсэлхий, ууц орчмын суудлын мэдрэл үрэвсэж, дарагдсантай холбоотой үүсдэг өвчин юм.

Ишиасыг ихэвчлэн богино хугацаанд нөлөөлдөг эм бэлдмэлээр эмчилдэг ч энэ удаад танд байгалийн гаралтай, аюулгүй, суудлын мэдрэлийг эмчилж, нурууны өвдөлтийг хөнгөвчлөх аргыг хүргэж байна.

Суудлын мэдрэлийн үед зарим шинж тэмдгүүд илэрдэг.

-Хөл болон хацар хэсэг хөндүүрлэж өвдөх

-Суух үед өвдөлт нэмэгдэх

-Хөлөөр хатгуулж өвдөх

-Хөл мэдээ алдаж, бадайрах, хөл хөдөлгөхөд ярвигтай болох

-Бөгсөн биеийн хэсгээр байнга өвдөх

-Алхах болон зогсоход хатгаж буй өвдөлт мэдрэгдэх

-Гуя дагаж өвдөж, улмаар өвдөлт нь ихсэх

Орц:

-4 сармис хумс

-200 мл сүү

Хэрэглэх арга:

1.Сүүгээ рүүгээ жижиглэж хэрчсэн сармисаа нэмээд сул гал дээр болгоно.

2.Уг холимогоо буцалмагц нь галаас авч хөргөнө.

Энэхүү бэлдмэлээ өдөрт нэг удаа, суудлын мэдрэлээс үүдэлтэй хаван үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн суудлын мэдрэлийн үрэвслийн үед үүсдэг өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. Сармис нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг ба бэлдмэлийн амтыг таатай болгох үүднээс бага зэрэг зөгийн бал нэмж өгч, сармисны амтыг сааруулж болно.

Нэмэлт зөвлөгөө:

Суудлын мэдрэлийг эмчлэх хэд хэдэн дасгал байдаг бөгөөд та өөрт тохирохыг өдөр бүр минутын турш хийгээд байхад өвдөлт бүрмөсөн алга болдог. Хамгийн шилдэг нь завилж суух мэт хөлийн улыг нийлүүлэн өөр дүүгээ сайтар татаж суугаад урагш тэмүүлж толгойгоо шаланд хүргэхийг оролдох, мөн хөлөө урагш толгой дээгүүрээ давуулан далан дээрээ зогсох зэрэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *