Categories
Uncategorized

Нүүр, гарын арьсны нөсөө толбо арилгах хоёрхон орцтой маскны жор ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Ихэнх тохиолдолд эдгээр толбо нь нүүр, гар, мөр, хөлөн дээр илэрдэг ба тэдгээрийн тоо байнга нэмэгддэг.

Энэ толбо арьсны уян хатан чанар алдагдах, мөн коллаген үгүй болж цэвэршилт эхлэхтэй холбогдон хөгшрөлийн процесс эхлэж буйгаар тайлбарлагддаг. Эдгээр толбоос салахад туслах маш энгийн, үр дүнтэй арга байдаг. Энэ хольцоор таны арьс залуу харагдах болно.

Үүнийг хийхийн тулд зөвхөн Шинэ сонгино, цагаан цуу хэрэгтэй. Шинэхэн сонгины шүүс нь арьсны өнгийг хамгаалагч антиоксидант агуулдаг тул арьсны эрүүл байх асуудлуудыг шийддэг. Цагаан цуу нь үхсэн арьсны эсийг устгадаг гидрокарди агуулдаг.

Бэлтгэх ба ашиглах аргачлал:

Шинэхэн сонгино аваад дөрөв хувааж, холигчоор холино. Дараа нь цуу нэмж, дахин холигчоор сайтар холино. Хөвөнгөө хольц руу дүрж, дараа нь бор толбо бүхий арьсыг арчдаг.

Үүнийг өдөр бүр хийнэ. Долоо хоногийн дараа энэ эмчилгээний эхний үр нөлөөг мэдэрч чадна. Мөн сарын дотор таны биен дээрхи бор толбо арилах болно! Өөрийн хайртай хүмүүстэйгээ ашигтай зөвлөмжийг хуваалцаарай!

Цөс нь хэвлийн хөндийд байдаг 8-12 см урт, 3-5 см өргөн, 40 см багтаамжтай лийр хэлбэртэй эрхтэн. Цөс хүний биед хоол боловсруулах, бидний идсэн хоолны тос, өөхийг задлах, нарийн гэдсэнд хоолтой орж ирсэн бактерийг үхүүлэх үүрэгтэй. Цөсийг хадгалах үүрэгтэй цөсний хүүдий дотор байгаа цөс элэгнээс гарч байгаа цөснөөс 3-5 дахин өтгөрч байж хоол боловсруулалтад оролцдог.

Цөсний өөрчлөлттэй үед хамгийн эхлээд арьсан дээр хүрэн сэвх, нөсөө, толбо үүсдэг. Ходоод, нойр булчирхай, цөс ,элэгний бүх өвчний үед гэдэс дүүрч болно. Зарим тохиолдолд баруун хавирганы нуман доогуур өвдөлт мэдрэгдэнэ.

Хоол боловсруулах замын эрхтэнүүдийн нэгнийх нь үйл ажиллагаа алдагдахад бусад эрхтэнүүдэд сөргөөр нөлөөлдөг. Хоол боловсруулах эрхтэн гэдэгт улаан хоолой, нарийн, бүдүүн гэдэс, цөс, нойр булчирхай, элэг бүгд багтана.

Эдгээр эрхтнүүдийн өвчлөлийн шинж тэмдэг нь адил илэрдэг болохоор яг энэ нь цөснийх, нойр булчирхайнх, ходоодных гэж ялгахад бэрх. Тиймээс цөс өвдөж байна гэдгийг нарийн мэргэжлийн эмч оношлоно.

Өөх, тостой, түргэн хоол их идвэл цөс өтгөрөх, цөсний чулуутай болох магадлал өндөрсдөг байна. Тиймээс шингэн юм сайн их ууж, байнга хүнд хоол идэлгүйгээр хоол хүнсээ тохируулах хэрэгтэй.

Эх сурвалж: Оросын уламжлалт анагаах ухаан номоос

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *