Categories
Uncategorized

Хүзүү яагаад хөшдөг вэ? Хэрхэн сэргийлэх, эмчлэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

ЯАГААД ХҮЗҮҮ ХӨШДӨГ ВЭ?

Удаан хугацаагаар албадмал байрлалд суух болон хэвтсэнээс хүзүүний 1 эсвэл 2 талд булчин хөшиж чангардаг.

Хүзүүний булчин чангарснаас хүзүүгээр дамжин тархийг тэжээдэг артерийн судсанд даралт үзүүлж цусны урсгалыг сааруулдаг. Тархи руу очих цусны урсгал багассантай холбоотой тархинд хүчилтөрөгч болон цусаар дамжин очдог бусад тэжээл буурна. Үүнээс болоод бидний толгой өвддөг.

Энэ үед хэрхэн хүзүүний булчинг суллаж, тархины цусан хангамжыг сайжруулах вэ?

Хүзүүнийхээ чилээг гаргана гээд уламжлалт ёсоор 360 градус хэзээ ч битгий эргүүлээрэй! Харин ч эсрэгээрээ гэмтэл авах эрсдэлтэй.

Учир нь бидний хүзүүний булчин, нугалам 2 тийм хөдөлгөөнд зориулагдаагүй байдаг.

Тэгвэл ямар дасгал хүзүүнд гэмтэл учруулахгүй хирнээ хүзүүнтй булчингуудыг суллаж өгдөг вэ?

Хойш урагшаа гэдийхдээ тус бүрт 10-15 сек барьж хэвийн амьсгална. Гарны туслалцаатай мөн хийж болно.

Баруун, зүүн мөр лүү толгойг ээлжилж налуулна. Хугацааны хувьд өмнөхтэй ижил. Мөн гарны туслалцаа авч болно.

Баруун, зүүн мөрний чигтээ толгойг эргүүлнэ. 10-15 сек барьж хэвийн амьсгална.

1 гарыг их биеийн ард авчиран нөгөө гараар дагз хэсгийг диагнал байдлаар урагшаа доош зөөлөн дарж сунгаж өгнө. Эсрэг талдаа 2 гараа сольж хийнэ. Хугацаа болон амьсгал өмнөхтэй ижил.

Туршаад үзээрэй! Таны хүзүү толгой маш сайхан амарсан байх болно.

Өдөр бүр хийж дадвал хүзүүний шохойжилтоос айх хэрэггүй болох нь

Хүзүү мөрөөр хөшиж өвдөж байна уу? Сүүлийн жилүүдэд сошиал медиа хөгжиж, ухаалаг утасны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор дэлхий дахинд хүзүү, мөрөөр хөшиж өвдөх зовиуртай хүн ихсэж байна. “Text neck” гэсэн нэр томъёо хүртэл байдаг болж. Гар утсаа оролдон хэт удаан тонгойн суусантай холбоотойгоор үүсдэг хүзүүний булчингийн чангарал, өвдөлтийг “Text neck” гэж нэрлэдэг байна.

“Text neck” нь маш олон сөрөг үр дагавартай. Зөвхөн хүзүү мөр хөших биш, тархины цусан хангамж багасаж байнга толгой өвдөхөөс эхлээд хүзүүний нугаламын муруйлт, остеохондроз, зүрх судасны өвчин хүртэл үүсгэдэг. Эрдэмтдийн судалгаагаар хөгжингүй орны насанд хүрсэн хүн бүр өдөрт дунджаар 2,5 цагийг ухаалаг утсаа оролдож суухад зарцуулдаг байна. Энэ нь сард 72 цаг болж байна. Арай л олон цаг уу….

Жилд ??? бичихээс ч айхаар тоо… Ер нь бол унтахгүй, идэхгүй, ажил ч хийхгүй, гэр бүлдээ ч цаг гаргахгүйгээр яг 36 хоногийг бид зөвхөн утас оролдож өнгөрөөдөг байх нь. Монголчууд бид энэнээс ч их цагийг утас оролдож өнгөрөөдөг гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд л лав илүү байна. За тэгээд компьютер, телевезорын хэрэглээг тооцож үзвэл….

Яагаад ухаалаг утасны хэрэглээ “Text neck” үүсгэдэгийг тайлбарлая. Бидний толгой ойролцоогоор 4,5-5кг орчим жинтэй байдаг. Тэгэхээр хүзүүний булчин, нугаламд ирэх жингийн ачаалал ихдээ л 5 кг байдаг байх нь, ердийн үед шүү дээ. Гэтэл бид утас оролдох үедээ 45-60 градусаар тонгойдог. Харин энэ үед хүзүүний булчин болон нугаламд ирэх ачаалал 27 кг болж нэмэгддэг. Ингээд л булчин тэр их жинг даахыг тулд чангарч өвддөг.

Хүзүү мөр хөшиж өвдөхөөс сэргийлэх, өвдөлтийг багасгах, хүндрэлээс зайлсхийх хэдэн зөвлөгөөг хүргэе.

Ухаалаг утасны хэрэглээг аль болох багасгах. Энэ ч ойлгомжтой биз ээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ? гэдэгтэй ижилхэн утсаа нь оролдохгүй хүзүү мөр хөшихгүй.

Хүзүүгээ цэх байлгаж байгаад ухаалаг утсаа нүдний түвшинд барьж хэрэглэх. Хэцүү байвал хүзүүгээрээ бөхийх биш нүдээрээ доош чиглэлд харж утсаа оролдох

Хүзүүний сунгалтын дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийх. Хүүхэд байхаас л биеийн тамирын хичээл дээр зааж ирсэн өнөө л хэдхэн дасгал шүү дээ. Хүзүүгээ урагш хойш, баруун зүүн тийш болгох, 2 тийш аяархан эргүүлэх гээд л…

Завсарлах. 20 минутаас илүү удаан хугацаагаар үргэлжлүүлж утас оролдохгүй байх. Ядаж л 20 минут тутамд утаснаасаа холдох.
Хэрэв хүзүү нуруугаар хөшиж өвддөг бол дээрх аргуудыг хэрэглэхээс гадна өвдөлт намдаах, булчин сулруулах, үрэвсэл намдаах фелбинактай наалтыг хэрэглэх нь зүйтэй. Учир нь фелбинак арьсаар хурдан нэвчиж булчингийн чангаралыг багасгаж, үрэвсэл болон өвдөлтийг намдаадаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *