Нойр алдагдах нь сэтгэл гутралд орох магадлалыг ихээр нэмэгдүүлдэг. Яагаад гэхээр анх нойрыг 3 үе шаттай гэж үздэг байсан бол сүүлд 5 үе шаттайг тогтоосон.

Гүн нойр дотроо 3 үе шаттай бөгөөд хамгийн сайн гүн нойрсолтод хүн зуны цагт 22:00-03:00, өвлийн цагт 21:00-02:00 цагийн хооронд ордог байх нь. Яагаад энэ үед авсан нойр чухал вэ гэхээр яг энэ үед хамгийн гүн нойронд байх хугацаанд ТАРХИНД БАЙРЛАХ БУЛЦУУТ булчирхайнаас дараах 4 ДААВАР маш ихээр ялгардаг. Бусад цагт унтсан нойрноос маш бага ялгардаг.
Эдгээр 4 даавар нь
Серотонин-аз жаргалын даавар
Өвчин намдаах, тайвшруулах даавар

Залуужуулах, ухаан санаа сэргэлэн байхад туслах даавар
Нөхөн сэргээх, эрүүлжүүлэх өсөлтийн дааварууд юм.
Аз жаргалын дааварын ялгарал муудснаас бухимдалтай, гутранги, амархан сэтгэлээр унамтгай болдог.
Өвдсөн хүнийг унтаарай гээд байдаг нь өвчин намдаах даавар ялгарч өөрөө өөрийгөө анагаах эмчилгээ болдог байна.

Нойр алдсан хүний царай зүс алдаж, шөнийн ээлжтэй хүн хөгшин харагддаг нь залуужуулах даавар алдагднаас нөлөөлдөг. Унтаж байхад нөхөн сэргээх даавар ялгарч биеийн эсүүдийг цэнэглэж, өсөлтийг дэмждэг. Эдгээр даавар дээрх цагуудад л маш ихээр ялгардаг учраас дээрх цагуудад нойр авах нь маш чухал байгаад байгаа юм.
Хүн шөнө ажлаад өдөр нөхөөд унтчихна гэдэг. Гэтэл дээрх цагуудаас бусад цагт унтсан нойр бидний биед хангалттайгаар дээрх даавруудыг ялгаруулж чаддаггүй.

Сүүлийн үеийн сэтгэл гутралтай хүмүс нэмэгдээд байгаа нь маш орой унтдаг болсонтой маш их холбоотой.
Мөн нэг чухал зүйл нэмж хэлэхэд хүний зүрх насан туршид тасралтгүй ажилладаг бөгөөд шөнийн 01:00-02:00 цагийн хооронд цохилтынх нь тоо цөөрч түр амардаг. Гэтэл энэ цагт сэрүүн байдаг хүмүүст зүрхний өвчлөл маш хурдан бий болдог байна.
Нойр гэж юу вэ?

Нойр бол биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг мөн. Хоногт хэдэн цагийн нойрны хэрэгцээтэй байх нь хувь хүний нас, авир араншин, дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хүн хэдий хэрийн өндөр настай байна, төдий чинээ бага унтана.
Хоногт нярай хүүхэд 22 цаг, хөгшин хүн 4-5 цаг унтах физиологийн хэрэгцээтэй байдаг. Харин ихэнх хүмүүс хоногт 6-8 цагийн нойрны хэрэгцээтэй байдаг. Түүнчлэн 9 цагаас илүү унтаж байж нойр нь ханадаг их нойртой хүмүүс ч бий. Хоногт 6 цагаас бага хугацаагаар унтаад нойр нь ханадаг бага нойртой хүмүүс ч байдаг.

Нойргүйдэл
Нойргүйдэл бол түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг.
Нойргүйдлийн шинж тэмдгүүд
Бүтэн өдрийн туршид нойрмоглоно
Ядарна
Анхаарал төвлөрөлт буурна
Ой тогтоолт буурна
Шийдвэр гаргахад хүндрэл үүснэ
Уур уцаартай болох

Унтаад сэрэхэд амраагүй, бие нозоорсон байна
Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжилнэ
Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ
Нойргүйдэлд нөлөөлөх хүчин зүйлс маш олон янз байдаг
Сэтгэл зүйн хүчин зүйлс
Уур уцаартай байх айдас
Сэтгэл гутрал
Сэтгэл түгшилт, айдастай байх

Стресс үүсгэдэг бусад сөрөг сэтгэл хөдлөл
Ганцаардал
Бие махбодийн хүчин зүйлс
Үе мөчний өвчин
Вирусын гаралтай халдварт өвчнүүд
Таргалалт
Зүрхний үйл ажиллагааны дутмагшил
Чихрийн шижин
Хүрээлэн буй орчны хүчин зүйлс
Дуу чимээ ихтэй орчин
Хурц гэрэлтэй байх

Хэт олон хүн бөөгнөрөх
Хэт халуун буюу хүйтэн орчинд байх
Унтах ор тохиромжгүй байх
Амьдралын хэвшлийн хүчин зүйлс
Оройн цагаар их хэмжээний цай, кофе уух
Тамхи татах, согтууруулах ундааг хэт хэрэглэх
Унтахын өмнө оюуны хүч чармайлт шаардсан ажил хийх
Унтахын өмнө хүнд хоол идэх
Өдрийн цагаар нойр авах
Тогтмол бус цагт унтах

Нойрны дэглэм өөрчлөх
Зарим эм, бодисын хүчин зүйлс
Сэтгэц сэргээдэг эмүүд
Дааврын эм бэлдмэлүүд
Ямар эмчилгээ тус болж чадах вэ?
Нойргүйдлийг эмчлэхэд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хэрэглэж болно. Хэрэв та эм хэрэглэх гэж байгаа бол эмчин зааврыг дагаарай.
Дасал үүсгэдэг
Жирэмсний үед урагт муугаар нөлөөлдөг
Согтууруулах ундаа болон бусад эмтэй хамт хэрэглэвэл аюултай
