Categories
Uncategorized

ОСБ хавтангаар байшингаа доторлох нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ЗААВАЛ УНШААРАЙ

ОСБ хавтангаар(хятад) барилга байшингийн ханыг доторлох нь хүний эрүүл мэндэд маш хортой гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Зарж байгаа, авч байгаа хүмүүс үүнийг мэдэхгүй зуслангийн байшингаа битүү доторлоод өөрийгөө болон үр хүүхдээ хордуулж байгаад сэтгэл эмзэглээд бичиж байна /love mongolia/ хэмээн эх сурвалж цахим хуудсаар мэдээлжээ.

ОСБ хавтан халахаар ихүүн үнэртэй болдог. Үнэр мэдээж агаарыг бохирдуулдаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ нэгэнтээ ОСБ хавтангаар доторлогоо хийсэн бол сайтар будах, гипс болон бусад хавтангаар давхарлах шаардлагатай.

Гитлерийн еврейчүүдийг устгадаг байсан хорт хий/газ/-тай дүйцэхүйц хорыг ОСБ хавтан ялгаруулдаг. Тиймээс ч орчин цагт энэхүү хавтанг хэрэглээнээс бүр мөсөн халчихаад байгаа. Харин манайд мэдлэг, мэдээлэл дутмагаас болж худалдаж, худалдан авсаар байна.

Гэр хорооллын лагерийн байшингаа энэхүү хавтангаар доторлосон, улмаар тухайн байшиндаа гал түлдэг бол хорт бодис агаарт тархаж, амьсгалын замын цочмог дутагдал оруулж мэдэхээр байгааг анхааралдаа аваарай.

Юуг хэрхэн хэрэглэх вэ гэдэг нь таны сонголт. Гэвч хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ талаар мэдлэгтэй байх нь таныг болон таны гэр бүлийг хамгаалах чухал зүйл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *