Ходоодны галын илч муудсанаас үүдэлтэйгээр бие махбодид бодисын солилцооны алдагдал үүсэхийг эс шингэх өвчин гэж үздэг.

Эс шингэх өвчин хүний биед үүсвэл тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдаад эхэлдэг.
Жишээлбэл, цусанд эс шингэх өвчин үүсвэл цөсний үйл ажиллагаа хямарна. Цөсөнд эс шингэх өвчин үүссэнээр шар усны үйл ажилллагаа алдагдаж эхэлнэ гэсэн үг. Шар усны үйл ажиллагаа алдагдахад биед харшил, арьсны өвчлөл гарах жишээтэй.

Ингээд цаашдаа олон өвчний суурь болдог. Эс шингэх өвчин хүний биед үүсээд л яваад байх юм бол бэтгэ өвчин, цайвар хаван, суваг хаван, усан хаван гэсэн дөрвөн архаг өвчнийг үүсгэдэг. Энэ нь эс шингэх өвчин хүндрэх хэлбэрт шилжсэний илрэл юм.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дунд эс шингэх өвчтэй хүмүүс маш элбэг байна. Анхны шинж тэмдэг нь өтгөн хаагдах эсвэл ойр ойрхон гарах, гэдэс дүүрэх, өтгөн нэг хэсэг дүүрч байснаа маш их хэмжээтэй суулгах, өтгөн, шингэн тостой гарах, дотор муухайрах, залхуу хүрч бүх бие сулрах, бие хүндрэх, ямар ч хоол идсэн тэр даруйд аюулхайд өвдөж хэхрүүлэх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ.

Тэгэхээр тэр болгоныг хүмүүс нэг их анзаарахгүй явж байгаад хүндрүүлээд байдаг. Жишээлбэл, “Өнөөдөр идсэн хоол жаахан удаан шингээд байна”, эсвэл,“Би сүүлийн арван жил жин хасахгүй таргалах шинжтэй байна” гэдэг. Тэр хүмүүст эс шингэх өвчний суурь яваад байна гэсэн үг.
Зарим хүний элэг, цөс ходоод зэрэг дотор эрхтнүүдийн аль нэгт нь ургацаг гарчихсан, эсвэл кистатай байгаа нь эс шингэх өвчин тэр хүний биед аль хэдийнэ үүсчихсэнийг харуулж байгаа хэрэг.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч, АУ-ы магистр Л.Энх-Амгалан
-Ходоодны хий, шар, бадган өөрчлөгдсөнийг хэрхэн таньж мэдэх вэ?
-Монголчуудын хувьд уур амьсгал, газар зүй, ахуй, хоол хүнстэй холбоотойгоор ходоодны бадган шар хорлогдож хий шар, бадган хий арвидаж хорогдсоноор ходоодны галын элч өөрчлөгдөж өвчин болдог. Үүнээс ихэнхдээ ходоодны шар ихдэх, хий шараар өвчлөх нь их байдаг.

Ингэж ходоодны орчин өөрчлөгдсөнөөс бадганы хорхой буюу хелико бактер өөрчлөгдөх ихдэх, цээж гашуун оргих, гашуун усаар гулгих, цээж гашуун оргих, гол харлах, өлсөх, мах идэхийг байнга хүсэмжлэх, эс шингэх, ходоод дүүрч цанхайж дэлүүний хий үүсэх, дэлүүнд салс хуримтлагдах ингэснээр хоолойд цэр хуримтлагдан ханиалгаж цэр гарах, дотор давчдах, зүрх дэлсэх, ам хатах, дотор халуун оргих, хөлс гарах, тамир алдах, арьс бие нүд бага зэрэг шарлах, цээж хэсгээр улаан толбо гарах, батгаших, өтгөн хатах, тослог зүйлд гүйлгэх, дотор халуунаас бөөрний хий үүсэх, хүч тамир доройтох, цаашлаад ходоод гэдэст бадган шарын өнгөр суух, ходоодонд улайлт үүсэх, ходоодонд шархлаа үүсэх, бор өвчин болох удвал хавдар болох аюултай.
-Ходоодны өвчний үед илрэх шинж тэмдэг юу вэ?

Тэдгээрийн шинж нь ходоодны хий нь хөөх бөгөөд хоосноор хэхрэх, базлах адил өвдөөд хоосноор огших, эсхүл хоржигнон дуугарч суулгах буй. Ходоодны бадган нь цанхайж хэхрэн идээ үл шингэх, сэрүүн идээ шингэхэд бэрх идсэний дараа хүйтэн хөлс гарч өвдөх, идээнд ховдог бөгөөд бөөлжих, эсхүл идсэнийг үл боловсрон идсэн хэвээр суулгах, ходоодонд шар унаваас суулгах буюу бөөлжих, цус унаваас халуун ихдэх ба хүйтэн ихдэх хоёрт өвддөг.
Ходоодонд хор харшилдваас үл шингэх дур хаагдан, залгиур өвдөх бөгөөд өвчүү халууран халуун усаар бөөлжих , мах турж хэвлийн судал хөрвийн идсэн даруйд буцааж гаргах, ходоод доройтох нь олон хэхэрч, шимтийг идвээс үл шингэх, хөөсөөр бөөлжиж, тасралгүй өвдөх шинж тэмдэг илэрнэ.

-Дээрх зовуурийг илааршуулахад тохиромжтой эм заслын талаар дэлгэрэнгүй ярина уу?
-Дээрх зовуурийг арилгахад Дүвтоврилгар буюу Бүтээлч цагаан үрэл нэн тустай. Энэ эмийг манай үйлчлүүлэгчид ихэнх нь мэдэх бөгөөд цээж гашуун оргидог ходоодны улайлттай шархтай олон хүн ууж эдгэрсэн бөгөөд олон жил хэрэглэгдэж туршлагаар батлагдсан эм юм. Ходоодны хүчил ихэдсэн архаг үрэвсэлтэй хүнд 2-3 курс уугаад ходоод дурандахад шарх эдгэрсэн байдаг.

Ходоодны халуун бууруулж, хүчлийг багасгаж, ханиалгыг намдаах чадалтай. Үйлчилгээ нь ходоодны архаг үрэвсэл, бадган, бор өвчин, ходоодоор халуун оргиж исгэлэнгээр бөөлжих,цээжээр хорсож өвдөх, цустай болон идсэн зүйлээр бөөлжих, эс шингэх, элэг цөс болон дэлүүний архаг үрэвсэл, ходоодны шархлаа, улаан хоолойн зарим өвчний улмаас залгих үйл ажиллагаа алдагдсан, амьсгаадаж ханиалгах зэрэг өвчин болон ходоод улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлэх, ходоод улаан хоолойн хавдрын эхэн үед хэрэглэдэг.
Энэ эмийн найрлагад үрийн шим ар үр, газрын шим жонш гэх мэт таван шимт ордог. Уг эмийг эмчилгээнд хэрэглэхдээ өдөрт 2-3 удаа, нэг удаа, нэг удаад 1-2 үрэл уудаг бөгөөд үрлээ нунтаглаад буцалсан усаар даруулж уух бөгөөд эмчийн зөвлөгөөгөөр эмчилгээний хоногийг тогтоодог.

-Хоолны дэглэм барих нь эрүүл байхын гол үндэс. Ямар улиралд ямар хоол идвэл зохилтой вэ?
-Эрт дээр үеэсээ манай монголчууд дулааны улиралд мах бага хэрэглэх, цагаан идээгээ түлхүү хэрэглэх, өвлийн улиралд махаа хэрэглэх гээд зохицуулаад ирсэн тул өвчин хуучгүй өндөр насалдаг байсан.
-Ходоодны чадал буурсан үед идэх хоолны дэглэм гэж байх уу?

Халуун амтыг ходоодны шархтай хүн хэрэглэж болохгүй ходоодны хийтэй хүн исгэлэн ундааг хорих хэрэгтэй. Бадгантай хүнд халуун чанартай хоол зохидог бол хүйтэн сэрүүн хоол идэж болохгүй. Ходоод гэдэг аль таарснаа юүлж байдаг хогийн сав биш. Эрүүл байх нь хувь хүнээс өөрөөс нь л шалтгаална.
