Хүн урт наслаж болно гэдгийг эрдэмтэд баталж байна. Гэхдээ урт удаан наслая гэж хий хоосноор хичнээн хүсэж мөрөөдөөд бүтэхгүй. Харин урт наслахад хоёр арга зам байдаг гэнэ.

Энэ нь нэгдүгээрт удамшил, хоёрдугаарт хувь хүний өөрийн хичээл зүтгэл ихээхэн чухал нөлөөтэй гэнэ.
Хэвийн эрүүл хүн 70-80 жил наслах жамтай гэнэ. Гэтэл хүмүүс 90 юмуу 100 наслахыг хүсдэг. Хэрэв хүмүүс 90 юмуу 100 насны ойгоо тэмдэглэж байгаа бол энэ нь голдуу удам дамжсан урт настангууд байдаг аж. Ийм хүмүүсийг судалж үзэхэд биеийн дулаан бага, харин нэгэн төрлийн дааврын хэмжээ нь өндөр байдаг ажээ. Харин доорх зөвлөгөөг дагавал хорин насаар ч амьдралаа уртасгах боломжтой гэнэ шүү.

Сайн унтаж амрах нь урт наслах хамгийн сайн эм
Хүн заавал унтаж амрах ёстой. Гэхдээ хичнээн ч цаг унтаж амарлаа ч өглөө босоход нойр ханасан, сайн амарсан, бие сэргэсэн байх ёстой. Унтах үед хүний бие махбодь амарч, зүрхний цохилт удааширч, судасны даралт бууж хүний бүх эрхтний тохиргоо, тослогоо явагдаж байдаг. Шарх хүртэл унтах үед түргэн аньдаг. Унтаад босоход бодол санаа сэргэнэ. “Өглөө үдшээс мэргэн” гэдэг.
Инээд хөөр, баяр баясгалан урт наслах хамгийн сайн эм

Инээх үед зөвхөн нүүр биш гэдэс, өрц, ходоодны булчин ажиллаж, эсийн хүчилтөрөгч сэргэж, амьсгалын зам чөлөөлөгдөж байдаг. Юмыг байгаагаар нь хүлээж авах хэрэггүй. Хүн бухимдах юмуу гуниглах үед дархлааны систем эд эс ялгаруулахаа больдог ба үүний улмаар өвчнөөс хамгаалах хамгаалалтгүй болж ирдэг ажээ.
Идэвхтэй хөдөлгөөн таныг урт наслуулна
Спорт болон бүжгээр хичээллэ. Явганаар их алх. Амарч байхдаа ч идэвхтэй амраарай. Морь унах, усанд сэлэх, цанаар гулгах зэрэг нь идэвхтэй амралт юм шүү.

Цэвэр агаараар амьсгал. Дархлаагаа сайжруул. Архи, тамхи бүү хэрэглэ. Зүрх судас, хорт хавдар болон бусад өвчний эсрэг үйлчилгээтэй тул хааяа улаан дарс ууж бай. Хамгийн гол нь ямар ч өвчин туссан заавал цаг алдалгүй эмчид үзүүлж байгаарай.
Удамшил зүйн үүднээс хүнийг 150 наслах чадвартай гэж үздэг. Дэлхий дээр хүн амын наслалтаараа тэргүүлдэг Японд дундаж наслалт 79 байдаг бол Сомали Нигерт 47 байдаг байна. Олон жилийн судалгааны үр дүнд урт наслах дараах 10 дүрмийг боловсруулжээ. Өтөл нас гэдэг хүн бүхэнд ертөнцийн жамаар ирдэг жамтай бөгөөд эрт орой нь таны амьдралын хэв маягаас шалтгаална.

Хэт их идэхгүй байх
Багаар бодоход өдөрт 2000 кило калори илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм. Эрүүл байхын эх булаг нь өдөр тутмын хэрэгцээ болсон хоол тэжээлийн амьдралын үргэлжлэх хугацааг 20-60%- иар уртасгадаг юм. Хэмжээтэй идвэл идээ ундаа, хэтрүүлж идвэл хар хор гэж өвөг дээдэс минь үнэн үгийг өгүүлж ирсэн билээ.

Өөрийн бие организмын онцлогт тохируулан хоол хүнс, алин дэм, уургийн хэрэгцээгээ зөв зохистой хангаж сурах хэрэгтэй.
Өдорт 1-2 аяга сүү ууж хэвших. Сүү цагаан идээнээс аль болох кальци ихтэй тараг, хоормог, бяслаг, ааруул, аарц хэрэглэх
Өглөө бүр өлөн элгэн дээрээ буцалсан ус ууж хэвших /хоногт 1.5-2л ус/
Аль болох бүдүүн ширхэгтэй 2-р гурил, хивэгтэй гурилаар хийсэн хүнс, хальсыг цэвэрлээгүй үр тариа, будаа /гурвалжин, хөц гэх мэт /-г хэрэглэх

Гурван цагаан хор гэгч / өөх тос, элсэн чихэр, давсыг/ аль болох бага хэрэглэх
Ногоон болон улбар шар өнгөтэй хүнсний ногоо байнга хэрэглэж хэвших. Ногоог шарж, буцалгаж бэлтгэхээс илүүтэй, уураар буюу жигнэж идэх нь зохистой. Байгалийн зэрлэг жимсийг илүүд үзэн хэрэглэх.
Согтууруулах болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх. Мөн халуун ногоо, төрөл бүрийн амтлагчаас татгалзах.

Нас биеийнхээ онцлогт тохируулж хоолныхоо цэсийг зохицуулах
30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэх нь үрчлээтэхээс сэргийлдэг. Харин 40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялаг улаан лууван, улаан манжин, шар улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх, 50-иас дээш насныхан кальциар баялаг хүнс болох бяслаг, загасыг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Нойр
Хоолноос дутуугүй хэрэгтэй зүйлийн нэг нь нойр юм. Ажил амралтаа зөв зохицуулан, тогтмол цагт сайтар унтаж амрах нь таны насыг уртасгана. Унтахын өмнө нэг аяга халуун бүлээн сүү уугаарай, нойронд тустай.

С екс бол залуужуулах элексир мөн Долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүс 14 насаар залуу харагддаг. Бэлгийн харилцааны үед ялгардаг эндорфин хэмээх гормон залуужуулах гайхалтай шидтэй байдаг ажээ. Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс урт насалдаг байна.

Дасгал хөдөлгөөн хий
Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх урт наслахад асар нөлөөтэй байдаг. Бие махбодын үндсэн хөдөлгөөн болох алхалтыг тайван, удаанаас эхлэн дунд зэрэг, өндөр эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж, амьсгалын болон зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэн идэвхтэй хөдөлгөөн болгож болно. Агаар салхинд тогтмол явж, зүй зохистой хөдөлгөөн таныг хэдэн насаар залуу харагдуулдаг.

Сэрүүн нөхцөлд унтаж амрах
17-18 хэм дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Аливаад эерэгээр хандах Сэтгэл сайтай хүн урт наслан жаргадаг. Бие сэтгэлээ зөв жолоодон өөрийн сурсан мэдсэн зүйл сэтгэл оюунаа үр ач, ах дүү, хамт олондоо хүргэж идэр залуугийн цог золбоогоо сэтгэл зүрхэндээ дурсан яваарай.
Стресс буюу бухимдал тайлах, уураа гаргаж бай Хорт хавдраар өвчлөгсдийн 65% уураа гаргадаггүй, дотроо бачимддаг хүмүүс байдаг гэсэн судалгааны дүн гарчээ.

Стресс буюу бухимдал тайлах 13 арга
Бишрэн шүт
Өөрийгөө танъ
Ажлаа хуваарил, төлөвлө
Зөв амар
Дасгал хөдөлгөөн хий
Хамт олонтойгоо бай
Инээмсэглэж яв
Бусдын зовлонг хуваалц
Хамтран ярилц
Дуу хөгжим сонирх
Биеийн тамираар хичээллэ
Мэдрэхүйгээ сайжруул
Амьсгалын дасгал хий
Оюун ухаанаа хөгжүүлэх дасгалыг тогтмол хий
Үгийн сүлжээ бөглөх, ном унших, гадаад хэл сурах зэргээр тархи толгойгоо идэвхтэй ажиллуулснаар зүрх судас, цусны эргэлт бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхжидэг.
Хийх ажилгүй суухаас зайлсхий
Судлаачид ажил хийдэггүй хүн үеийнхнээсээ таван насаар хөгшин харагддаг болохыг тогтоожээ.